Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Санан... Тунхаглах... Ирээдүй...

2024/11/27
Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой өчигдөр тохиов. Нийтээр тэмдэглэдэг баярын нэг нь энэ. Битүү шөл гэдэг санаачилгад нийтээр бухимдаж сувиллын шөлөнд анхаарлаа хандуулсан болохоос “Санан тунхаглах ирээдүй” гэдэг үгэнд нь хэн ч анхаарлаа хандуулсангүй. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд сүлэлдэн амьдардгаа бодсон ч хоорондоо утга авцалдаагүй энэ гурван үгийг чухам олж сэтгэсэн гэдэг нь таахад бэрхтэй. Санаж байгаа гэдэг нь өнгөрсөнд үлдсэн гэсэн үг. Тунхаг гэдэг нь өнөө цагийн өнгөн дээр нийтэд зарлаж, тунхаглахын нэр. Өнгөрсөн жилүүдэд сонгуулийн үр дүнгээр байгуулсан Засгийн газрууд өөрийн үзэмжээр гортиглон зурахдаа элдэв янзын уриа үг зохиогоод түүнийгээ цаасан дээр тунхгийн чанартай буулгаж байсныг санавал ёозгүй утга илэрхийлнэ. Ирээдүй мэдээж хэрэг хэн ч олж харахгүй. Ванга шиг мэргэн түргэн хүн л биш бол шүү дээ. Үнэхээр санан тунхаглаж байгаа бол тэр ирээдүй биш гэсэн үг. Санан тунхаглаж байгаа бол хэн нэгний цээжинд үлдээд ирээдүй гэж итгэсэн мөрөөдөл...

Санан санасаар

Нийтийн дууны тоглолт шиг эхэлсэн үү. Тэр яахав гол сэдэвтээ оръё. Өнөө бидний дурсан санаж нийтээр тэмдэглэх баяр болгосон Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр баталсан Анхдугаар Үндсэн хууль ингэж эхэлдэг. “Бидний ардын эрхтэй хэмжээт цаазат улсыг тэргүүлж байсан Богд Жавзундамба хутагт хаан Олноо өргөгдсөний арван дөрөвдүгээр он дөрвөн сарын арван долооны өдөр нэгэнт таалал төгссөн учир...” гэж. Хууль зүйн хувьд аж ахуйн шинж чанартай олон зүйл тусгаснаас гадна сонгох, сонгогдох эрхгүй хүмүүсийг ялгамжлан заасан байдаг. 35-р зүйлд “НЭГ. Ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжин амьдрагчид; ХОЁР. Ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчид; ГУРАВ. Урьдын ван, гүн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нар; ДӨРӨВ. Солиорсон ба ухаан эвдэрсэн бөгөөд зохих газраас шинжлэн батлагдагсад; ТАВ. Эд хичээх зэргээр нэрийг гутаах явдал үйлдэж, зарга шүүх газраас ял шийтгэгдэгсэд болно” гэж заажээ.

Үүнээс хойш 1940, 1960 онд МАХН бол төр нийгмийг удирдан чиглүүлэх хүч мөн гэдгийг Үндсэн хуульдаа тогтоож, 1992 онд Ардчилсан шинэ үндсэн хууль баталсан нь сүүлд хоёр ч удаа нэмэлт өөрчлөлт орж өнөөтэй золгосон. Анхдугаар Үндсэн хуулиар өнөө цагийн байдал зохицуугүйн дээр даган мөрдөхөө нэгэнтээ өнгөрсөн энэ өдрийг тэмдэглэж байгаа нь логик алдаа төрүүлнэ. Ухаандаа Францын анхдугаар бүгд найрамдах улсын өдрийг өнөөдөр тэмдэглэж байвал эргэлзээ төрнө шүү дээ. Яг үүн шиг. Харин бид Бүгд найрамдах гэдэг үгийг шошгоноос авч хаяад Монгол Улс гэж тогтон, Ардчилсан Үндсэн хуулиа баталсан өдөр 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр. Хамгийн хоржоонтой нь Ардчилсан үндсэн хууль баталснаас хойш Ардчилсан нам нь ердөө хоёр сонгуулийн найман жил олонх болж, үлдсэнжилүүдэд нь Ардын нам /хувьсгалт/ засаг атгажээ. Энэ хооронд юу болов ковидоор айлгаж олонх болсон, шударга ёс тогтооно гэж цээжээ дэлдээд сонгож аваад, шонд өлгөх хүмүүстээ элдэв нэр хоч зүүн шатрын өрөгнөөс холдуулсан. Ардчилал, эдийн засаг, хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр түүхэн доод түвшинд хүрсэн. Сонсгол нэрээр шүүхийн тогтоолгүй ялладаг болсон. Хувийн өмчийг хуу хамаад төр бүгдийг нэгтгэдэг болсон. Төрийн өмчийн хороонд тайлан өгдөг 122 компанитай болсон. Ёс заншлыг төр тогтооно гэж ойлгоод ойлгомжгүй баярынхаа гол зоог “Битүү шөл” гэж мундагдах болсон. Төсөв их наядаар тоологдож, хулгай нь ч их наядаар хэмжигдэх болсон. Болсон гээд тоочвол олон зүйл бий...

Цээжээ дэлдсэн тунхаглал

Хэдийгээр бид эндээ “Монгол ялна”, “Бид зүтгэнэ, Хамтдаа хөгжинө”, “Иргэн баян бол улс баян”, “Төрөө хямралаас Түмнээ ядуурлаас аварна” гэж тунхаглан цээжээ дэлддэг ч хайрцагнаас гадна биднийг тэс өмнөө хүлээж авдаг. Гадна талд биднийг тунхгийн шинж чанартай олон хууль баталдаг ч амьдрал дээр хэрэгждэггүй гэж дүгнэсээр иржээ. Төсвийн сахилга баттай бай, олсон хэдээ зөв зарцуул гэж сануулсаар ирсэн ч бид улс төрийн өнөө маргаашийн өнгөн дээр өөрсдийн гортигоо татсаар өнөөг хүрчээ.

Хөрөнгө оруулалтыг татсан улс болно гэж тунхаглах мөртлөө Хөрөнгө оруулалт болон холбогдох бусад хууль тогтоомждоо хөрөнгө оруулалтыг үргээх хууль баталсаар, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болмогцоо уучлал эрсэн. Уучлал эрснийхээ дараахан Хөрөнгө оруулалтын хуульдаа гар дүрчихсэн. Одоо бид Легатум хүрээлэнгээс гаргасан хөрөнгө оруулалтын үзүүлэлтээр 116-рт жагсаж байна.

Үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй гэж тунхаглах мөртлөө Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуульдаа гар хүрэлгүй өнөөтэй золгожээ. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр түүхэн доод түвшиндээ хүрч 109-рт жагсаж байна. Хэвлэл мэдээллийн ажилтныг хууль зааснаас өөрөөр ойлгомжгүй нөхцөл байдлаар яллах болж. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулахаар төлөвлөж байна. Эрх баригчид хүсвэл Үндсэн хуульдаа гар дүрж болдгийг бид хоёр ч удаа харлаа. Харин дархлаа болсон Хэвлэлийн эрх чөлөөний хуульдаа гар дүрэхгүй даллаганы уут шиг харсаар 30 илүү жил өнгөрчээ.

Авлига албан тушаалын хэрэгтнийг жигших үзэл сурталжсан үг өгүүлбэр, уриа лоозон дэвшүүлэх мөртлөө авлигын индексээр түүхэн доод түвшиндээ хүрч 121-рт жагсах болсон. Гаднын олон хэвлэлүүдээр Монгол Улсын авлигатай тэмцэж буй жишиг нь улс төрийн өрсөлдөгчөө намнадаг Бразилын “машин угаах ажиллагаа”-ны жишгээр явж болохгүй гэдгийг удаа дараа анхааруулсаар байв.

Залуучуудын жил болон зарлан “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” гэж 1996 онд дуулж байв. Залуусаа дэмжсэн зүйл алга. Монголд тавтай морил гэж дөрөв, таван удаа зарлаж, 400 сая жуулчин хүлээн авна гэж уулга алдсанаас хойш манайд ирэх жуулчин нэг саяд ч хүрсэнгүй. Төсвийн сахилга баттай байна гэж сонгууль бүрээр “уйлан дуулдаг” ч Ерөнхийлөгчийн бүрэн болон хэсэгчилсэн найман удаагийн хоригт орж байж. Ихэнхийг нь УИХ хүлээн авдаггүй ч энэ жилийн хоригийг бүхэлд нь хүлээн авлаа. Энэ мэтчилэн тунхгийн шинж чанартай уриа өнөө хэр нь үргэлжилсээр байна. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газрын уриа нь “Хурдтай хөгжлийн төлөөх зориг”...

Ирээдүй

Тунхагласан олон лоозонд төөрөөд ирээдүй ч будилдаг байж болох. Будилсны шан нь түгжрэл, утаа, олон арван тайланд 100-ийн дотор бичигдэх болсноос бэлхнээ харагдана. Эдийн засгийг тэлэх гэж шошго хадсан 14 мега төслийг 120 их наяд төгрөг буюу одоогийн албан ханшаар 360 гаруй сая ам.доллароор хэрэгжүүлэх тооцоо гарчээ. Үүнээс 65 их наяд төгрөгийн санхүүжилтийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийднэ. Нэг ёсондоо засагтай их ойр, сонгуулийн зардлыг нь босгосон, монголын нэгж салбар бүр рүү гараа дүрж жижиг, дундуудаа түлхдэг том нэртэй компаниудтай л хамтарна гэсэн үг. Гэлээ гээд цаана нь хаанаас гарах эсэх нь тодорхойгүй 55 их наяд төгрөг байна. Одоо байгаа өрийн тааз 20 их наяд төгрөг. Үүнд тулгалаа ч цаа нь дахиад 35 их наяд төгрөг сох дутна.

Геополитикийн хурцадмал байдал үнэт метал, түүхий эдийн үнийн өсөлтийг өдөөж орхисон нь манайд сайнаар туссан гэж дээр дурдсан. Чухам үүний ачаар Засгийн газрын өрийн хэмжээ болон ДНБ-д эзлэх харьцаа ч буурсан юм, уг нь. Гэхдээ байна аа Монгол Улсын гадаад санхүүжилт түүхийн өөрчлөлтөд эмзэг хэвээр байгаа. Үүнийг би биш гаднын шинжээчид тэр дундаа “Fitch”, “Moody’s” агентлагууд Засгийн газрын зээлжих зэрэглэлийг ахиулахдаа анхааруулсан юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл олохын хэрээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, алдагдалтай төсөв баталсаар байна гэсэн үг юм. Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ гэж 1996 онд дуулснаас хойш ирээдүй хэзээ эхэлсэн эсвэл хэзээ эхлэх вэ...
 
 
Б.Болорсүх

Холбоотой мэдээ

Нийслэлийн хэмжээнд 8000 гаруй өрхийн хашаанд мод тарина
Согтуурсан үедээ эхнэрээ хутгалж гэмтээжээ
Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ
Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна
“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ оролцлоо
Хүүхдийн тэтгэмжийг 2854 тэтгэлэг төлөгч гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нөхцөл байдал тогтоогджээ
Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ
Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яамны мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг батлав
Титэм судасны хүнд зэргийн нарийсал эмчлэх боломжийг УХТЭ бүрдүүллээ
Ахуйн гал түймрийн 67.1 хувь буюу 1437 нь нийслэлд бүртгэгдсэн байна
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
​Хятадын эрдэмтэд эрчим хүч ялгаруулдаг цемент бүтээжээ
​Засгаас жийгдчихлээ, одоо л хариуцлага тооцох цаг
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он