Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Монголын дипломат нэр хүнд

2024/11/15
Их Британийн Гадаад харилцаа, Хамтын нөхөрлөл, Хөгжлийн сайд Катерин Уест “Британи дахь гаднын дипломат ажилтнууд болон тэдний хамаарал бүхий хүмүүс хууль зөрчихийг тэвчихгүй” гэж хатуу мэдэгджээ. Энэ бол дөнгөж өчигдөр Их Британийн “Стандард” сонинд өгсөн мэдээлэл. Өнгөрсөн онд Их Британид үйл ажиллагаа явуулдаг гаднын 9 дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд гэмт хэрэг, зөрчилд холбогдсоны дотор Монгол Улсын нэр ч явж байна. Британийн сайд цухалдаж байгаа нь шинэ зүйл болохоос хууль зөрчсөн тухай мэдээлэл тийм ч шинэ юм биш л дээ.

Энэ тухай өнгөрсөн гуравдугаар сард шуугьж байлаа. Энэ талаар тухайн үед нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгүүлчдэд хэлэхдээ “Элчин сайдын яаманд гэр бүлийн хүчирхийлэл гарсан гэх мэдээллийг Британийн талаас ирүүлсэн. Энэ асуудалд холбогдсон эмэгтэй дипломат ажилтны эрх ямбыг нь цуцлах шаардлагыг Британийн талаас тавьсан. Үүний дагуу эрх ямбыг нь цуцлаагүй. Харин эх оронд нь бүр мөсөн буцаахаар болсон” гэж мэдээлж байлаа. Чухам юу болсон гэхээр өнгөрсөн шинэ жилээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсад суугаа ЭСЯ-ныхан үдэшлэг зохиож. Улмаар хоёр ажилтан гэр бүлийн гадуурх харилцааны улмаас маргалдаж, нэгэндээ гар хүрч. Тэр нь олон нийтийн сүлжээнд цацагдан Их Британийн төр хүртлээ өндөрөө авсан нь энэ. Тухайн цаг үед нь Британийн хэд, хэдэн хэвлэл ч энэ тухай мэдээлж, шуугиан тарьж байв.

Чухамдаа Их Британийн төрийн сайд энэ үйлдлийг байж болохгүй үйлдэл гэж үзэн, тус улсын төр ийм үйл явдлыг хэрхэвч тэвчихгүй гэдгээ эрс шулуун мэдээлжээ. Британийн төрийн нүд, чихэнд хүрсэн нь гагц Монгол биш бололтой. Өөр бусад найман улсын дипломат ажилтан хууль зөрчсөн тухай “Стандард” сонинд мэдээлжээ. Бүр тодруулбал Иракийн дипломат ажилтан насанд хүрээгүй хүүхдийн зохисгүй зураг эзэмшиж, тараасан нь тогтоогджээ. Фижи болон Пакистаны дипломат ажилтнууд даатгалгүй машин жолоодсон бол Гана, Ливи, Монголын дипломат ажилтнууд бусдын биед халдан, Ливийн өөр нэг ажилтан бэлгийн хүчирхийлэл үйлдэж, Португалийн дипломат ажилтан бусадтай зүй бусаар харьцаж, Сингапурын дипломат ажилтан хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагджээ.

Катерин Уест сайдын хэлж буйгаар тус улсад 26.5 мянган хүн дипломат болон олон улсын байгууллагатай холбоотой халдашгүй дархан эрх эдэлдэг байна. Хэдийгээр хууль зөрчих үйлдэл харьцангуй бага ч хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдвол тухайн улсын элчин сайдын яаманд хүсэлт тавьж эрх ямбыг нь хасуулах, эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авдаг аж.
Бусдын биед халдсан хэрэгт бидэнтэй хамт “цохиж” яваа улсуудыг хараарай. Гэвч бид Монгол Улсын нэр хүндийг өргөж, гадаад харилцааг шинэ шатанд гаргана гэж урт хугацааны хөгжлийн бодлогодоо тусгаагүй биш билүү.  Ер нь манай дипломатууд байсгээд л хэл, ам татлаад байдаг зуршилтай.

Одоогоос таван жилийн өмнө 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Чех улсаас ХБНГУ руу нэвтрэх А17 хурдны зам дээр Дрезден хотын нутагт дипломат албаны дугаартай автомашиныг шалгасан юм. Шалгахад тус бүрийг нь 500 граммаар савласан 140 багц гурван сая еврогийн үнэ хүрэх 70 кг хар тамхи илрүүлсэн.
 
Тухайн үед автомашинд Монгол Улсаас Истанбул хотод суугаа Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар зорчиж явсан бөгөөд тэр даруй саатуулагдсан билээ.
Харин 2016 онд ОХУ-ын Буриад улсад суугаа консулын газрын ажилтан “Z” нэртэй шөнийн цэнгээний газар согтолтын зэрэг өндөр байхдаа хоёр ч хүнд гар хүрч хэдэн сар саатуулагдаж байлаа. Үүнээс жилийн дараа 2017 оны дөрөвдүгээр сард дипломат паспорттай Монголын иргэн Украин-Унгарын хилийн Лужанка боомт дээр саатуулагдав. Хэрэгт холбогдсон этгээд Д00000949 дугаарын дипломат паспорттай О.Лхагвацэрэн нь дипломат албаны машинд хууль бус тамхи тээвэрлэж байгаад баригдсан байдаг. Дипломат ажилтны сахилгын тухай дүрмийн 3.1.1-т “Дипломат ажилтны нэр төрийг өндөрт өргөн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөн эх орныхоо эрх ашгийг дээдлэн төр, засгийн албан ёсны байр суурьт нийцсэн үйл ажиллагаа явуулах” гэж заасан байдаг. Тиймдээ ч Төрийн албан хаагчийн тангарагийг Дипломат албаны тангарагтай хамт өргөж үүрэгт ажилдаа ордог юм. Даанч....
 
Б.Гэрэл
 
 

Холбоотой мэдээ

ТҮЦ-ийн Х.Бат-Ялалт хотын дарга Б.Пүрэвдагвын “ТҮЦ хариуцсан зөвлөх”-өөр ажиллаж байна
Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар анги цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа
Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн
Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
PISA 2025: Дэлхий даяар хүүхдүүдийн унших болон тооцоолох чадвар буурчээ
Монгол Улс, ОХУ-ын Бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна
Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав
”Айчи-Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
Л.Гантөмөр: Бодлого гаргаж чадахгүй байхад цааш нь ажиллуулах боломж байхгүй
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар төрийн хуйвалдаан хийсэн
Энэ 7 хоногт цахилгаан хязгаарлах хуваарь
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он