Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Тойм

Кливлендээс Трамп хүртэл

2024/11/07
Америкийн улс төрд эргэн ирэх амаргүй. Амаргүй гэдгийг Кливлендээс хойшхи түүх харуулна. Гэхдээ өчигдрийг хүртэл Кливлендтэй зиндаархах хэн ч үгүй байлаа. Одоо бол өөр. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үр дүнгээр Дональд Трамп сонгогчдын коллегид шаардлагатай 270 саналыг хангалттай авч хоёр бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр хараа сунгаж эхэллээ. Улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн орчин, олон нийтийн санаа бодол гээд бүх зүйл Кливлендийн хоёр дахь бүрэн эрхтэй төстэй байгаа нь түүхийн давхцал уу, хувь заяаны шоглоом уу гэдгийг харах л үлдлээ.

Кливлендийн хоёр дахь бүрэн эрх

Түүний хоёр дахь бүрэн эрх 1893 онд эхэлсэн. Төд удалгүй хөрөнгийн зах зээлийн донсолгоо эдийн засгийн хямралын хэмжээнд хүрэв. Заавал байлгах алтны нөөц түүхэн доод хэмжээндээ хүрч, хаа сайгүй ажил хаялт, эмх замбараагүй байдал нүүрлэж байлаа. Мөнгөн стандарт баримтлахаа болж тарифыг бараг 50% болтол нэмэгдүүлж, эдийн засгийн хямралын эсрэг бодлого хэрэгжүүлж эхлэв. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж тэрээр маш олон дайсантай болж байлаа. Дээрээс нь урт хугацаандаа Хавай мужийг Нэгдсэн улсын нэг хэсэг, нэг муж болгох тэмцэл нь ч өөдөөс ирэх галыг өрдөж орхисон юм. Хамгийн гол нь түүний засаглалын үед эдийн засаг уналтад орсон нь Кливлендийг аугаа ерөнхийлөгч гэж түүхэнд үлдэх боломжийг хаасан билээ. Гадаад бодлогын тухайд Испанитай маргаантай байсан ч түүний засаглалын өнгөн дээр арай ч дайн дээрээ тулчихаагүй. Дээрээс нь бүс нутгийн хэмжээнд Венесуэлийн асуудал маргаан дагуулж байсан нь эрхгүй анхаарал татдаг. Өнөө цагийн Трампыг бодвол ардчилсан намын гишүүн гэдгээрээ ялгагдах ч Сенат болон Төлөөлөгчдийн танхимд түүний намынхан олонх болсон гэдгээрээ улс төрийн цаг уурын хувьд Трамптай төстэй байж болох юм.

Трампын хоёр дахь бүрэн эрх

Магадгүй АНУ-ын Ерөнхийлөгчдийн түүхэнд амьд ахуйдаа хамгийн их “балбуулсан” нь Трамп байх. Түүний эхний бүрэн эрхийн хугацаанд алдарт “Time” сэтгүүл 110 орчим удаа нүүр хуудсандаа залж, матарлаж байсан гэхээр эрхгүй анхаарал татна. Энэ удаагийн сонгуульд түүнийг АНУ-ын ардчилалын хамгийн том дайсан мэтээр харуулж байсан юм. Тиймдээ ч ардчиллаа аваръя гэх маягийн кампанит ажил өрнөсөн. Нэн тэргүүнд түүнийг Ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа төрийн нууцтай холбоотой баримт хадгалсан хэргээр Холбооны мөрдөх товчоо шалгасан. Дараа нь 1-р сарын 6-ны халдлагыг зохион байгуулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн ч хожим нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Бүр дараа нь 2016 оны сонгуулийн сурталчилгаа байлаа. Хуурамч мэдээлэл, залилангийн шинжтэй байсан гэж үзэж түүнийг мөн адил сэжигтнээр татсан ч маргаан дагуулсаар хамгийн сүүлийн шүүх хурлыг энэ сарын 26-ны өдөр товлосон билээ.

Холбогдсон хэрэг, хэвлэл мэдээлэлтэй хийсэн “дайн” нь түүнийг хангалттай буруутгах шалтгаан болсон ч ийнхүү ялалт байгуулж чадлаа. Одоо түүнийг нэн түрүүнд бүс нутгийн хоёр том хурцадмал байдал хүлээж байна. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа еврейчүүдийн эсрэг хэд, хэдэн мэдэгдэл хийж олны дургүйг хүргэж байв. Дараахан нь Газын зурвасын хямрал эхэлснээс хойш АНУ дайн санхүүжүүлэхээ нэн даруй зогсоох ёстой гэж мэдэгдэв. Орос-Украины хямралыг ч мөн адил эдийн засгий нөхцөл байдлаас нь харж АНУ санхүүжилтээ танах ёстой гэсэн байр суурьтай байсан. Одоо ч энэ байр суурь дээрээ байгаа. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчтэй дайн зогсоох асуудлаар бодитой, үр дүнтэй хэлэлцээрт урина гэдгээ кампанит ажлынхаа үеэр мэдэгдсэн. Эдийн засгийн бодлогын хувьд олон улсын хамтын нийгэмлэгт олгодог санхүүжилтийн хэмжээг бууруулж, холбоотон орнуудад өгөх тусламж, мөнгөн санхүүжилтийг ч танан гэдгээ зарлачихсан. Халамжийн системийг шинэчилж, бодит орлогыг дэмжсэн бодлого баримтлахаа мэдэгдсэн. Тиймээс эдийн засаг болон хөрөнгө оруулалтын хатуу бодлого баримтлахаас гадна хууль бус цагаачдын эсрэг нэлээд хатуу бодлого баримтлах хүлээлттэй байна. Хиймэл оюун ухаан болон сансрын хөтөлбөрийг хувийн компанийн оролцоотойгоор шинэ шатанд гаргана гэдгээ ч ялалтын илтгэлийн үеэр нийтэд зарлачихлаа. Технолгийн аварга загас Илон Маск түүний засаг захиргаанд ч багтаж магадгүй байна.  

 

Б.Болорсүх

Холбоотой мэдээ

Литва улс Беларусьтай хиллэх хилээ хаажээ
Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна
Австрали хүнд гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ЦЕГ: Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
Баруун бүсэд сэргээгдэх эрчим хүчний нарны цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын урьдчилсан судалгааны тайланг танилцууллаа
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, 4 ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
Байгаль хамгааллын салбарт хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ
Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
Галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
МАН-ын бүлэг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ
“Тбилисийн их дуулга” тэмцээнд МУГТ Ц.Цогтбаатар, Л.Энхрийлэн тэргүүтэй 9-н тамирчин өрсөлдөнө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он