Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Трафигура | Монгол дахь таагүй “тавилан”

2024/11/01

Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг гэх дэндүү таагүй шошготой. Дэлхийн хаана ч дуулианд өртөх гээд байдаг дүртэй. Жижиг зах зээлд хэтэрхий том алдагдал хүлээгээд байгаа “Трафигура” компанийн таагүй тавилан дахиад л давтагдах нь. Учир юу гэвэл тус компани дотоодын аудитаар Монгол Улс дахь бизнестэй холбогдох луйврын шинжтэй гэж дүгнэхүйц үйлдлийг илрүүлж, 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээж болзошгүй гэж санхүүгийн томоохон хэвлэлүүд ээлж дараалан мэдээллээ.

Давхар зөрчил

Монголын бизнесийн тайлан баланс дээр ноцтой гэмээр асуудал олон байгааг 2023 оны эцэст өөрсдөө олж мэдсэн байна. Ялангуяа Монголын талыг хариуцсан зарим ажилтнууд тайлан балансийг өөрчилж, өөрчилсөн тайлангаараа төлсөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж, тэр ч бүү хэл хугацаа хэтэрсэн авлагын мэдээллийг толгой байгууллагадаа мэдээлэхгүй санаатайгаар нуун дарагдуулж байжээ. Санхүүгийн шинжилгээний алдарт “Financial Times” сэтгүүд тус компанийн төлөөлөгч мэдээлэхдээ “Монгол дахь газрын тосны бизнесийг дотоод аудитаар шалгахад газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлттэй холбоотой ноцтой зөрчлийг тогтоож, хэд, хэдэн этгээдийг илрүүлсэн” гэж мэдээлжээ. Энэхүү луйврын шинжтэй үйлдэл нь даруй таван жилийн турш үргэлжилсэн болохыг цохон тэмдэглэсэн байна. Таван жил шүү. Тус компани Монгол дахь бизнес 2016 оноос эхлэн нефтийн завсрын бүтээгдэхүүн импортолж эхэлсэн байдаг. Хөндлөнгийн аудитын шинэхэн тайлангаас дүгнээд 2023 оноос хойш таван жил луйвардсан гэж үзвэл 2018 он болно. Гайхалтай давхцал биш гэж үү?!

Өрийн тойрог

Гадаад орчинд үүнийг Монголын бизнесийн тодорхойгүй байдал, дээрээс нь жижиг зах зээлд асар том алдагдал хүлээсэн гэдэг өнцгөөр мэдээлсэн байна. Тухайлбал, “Bloomberg” болон “Financial Times” агентлагууд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтаас шалтгаалан тус компани, түүнтэй адилтгах бусад компаниуд ч зөвхөн хил дээрээс бүтээгдэхүүнээ нийлүүлж, дотоодын харилцагчдаар дамжуулах замаар монгол хэрэглэгчдэд зардаг. Яг үүнтэй адилаар “Трафигура” компани монголын харилцагчдад зээлээр газрын тос зарж, дараа нь төлдөг байжээ. Ерөнхий мэдээлсэн агуулга гэвэл энэ. Зээлээр аваад дараа нь төлдөг ард иргэдтэй адилаар монголын харилцагчид тус компаниас зээлээр бүтээгдэхүүн авдаг нь л булхай луйврын эх, их алдагдлын үүсвэр болжээ. Гэвч төлөгдөөгүй зээлийн ихэнх хувь Монгол дахь харилцагч нэг л компанитай холбоотой гэж тайланд дурдсан бөгөөд тус компанийн нэрийг хэлэхээс эх сурвалж татгалзсан байна.

“Трафигура” компанийн гүйцэтгэх захирал Жереми Ваер “Ройтерс” агентлагт хэлэхдээ “Монголын газрын тосны бизнест луйврын шинжтэй үйлдэл хийсэнд маш шүүмжлэлтэй хандаж байна. Тиймээс энэ үйл ажиллагаанд оролцсон цөөн тооны хүмүүст зохих арга хэмжээ авсан. Түүнчлэн харилцагч талдаа эргэн төлөх үүргээ нэн даруй биелүүлэхийг зорин ажиллана” гэсэн байна.

Хуучраагүй булхай 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучин нэршлээр/ 2021 онд хийсэн шалгалтаар тус компанийн нийлүүлсэн автобензиний 32 дээжид шинжилгээ хийхэд 13 дээжээс октаны тоо стандартад зааснаас их, бага байгаа нь илэрсэн байдаг. Түүнчлэн өөр бусад долоон дээжээс механик хольц илэрсэн байгаа нь тогтоогдсон. Түүнээс гадна 2015 оноос Монгол Улсад нефтийн завсрын нэмэлт бүтээгдэхүүнийг онцгой албан татвар төлөлгүйгээр оруулж ирж байгаа гэх шүүмжлэлд байнга өртдөг. Дээрээс нь нэр бүхий улс төрийн бүлэглэл, улстөрчидтэй нэр холбогддог байв.

Халаа сэлгээ

Аудитын дүгнэлт гарч байхтай зэрэгцээд тус компани халаа сэлгээ хийхээр болсныг манай цахим хуудас өмнө нь мэдээлж байлаа. Ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс үүрэгт ажилдаа орох Ричард Холтум нь британийн армийн офицер байсан бөгөөд одоогоор тус компанийн байгалийн хий, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарыг удирдан ажиллаж байгаа юм. Хэдийгээр тус халаа сэлгээ нь аудитын дүгнэлттэй шууд холбоотой гэж дүгнэх үндэсгүй ч удирдлагын халаа сэлгээнд тодорхой хэмжээнд нөлөөлсөн байж болзошгүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.

Алдагдал

"Трафигура" компанийн гол асуудал бол хугацаа хэтэрсэн авлага. Зөвхөн Монголд ч бус дэлхий даяарх бизнесийнх нь гол асуудал гэвэл энэ. Өнгөрсөн гуравдугаар сард уул уурхайн портал Mining.com цахим хуудаст тус компанийн хугацаа хэтэрсэн авлага III сарын байдлаар 10.5 тэрбум ам.долларт хүрснийг мэдээлж байлаа. Дэлхий даяар 12 мянган ажилтантай 2023 оны санхүүгийн жилийн нийт орлого нь 244.3 тэрбум ам.доллароор хэмжигддэг тус компанид энэ тоо бага байж болох ч ашигт ажиллагаа болон компанийн засаглалд 10.5 тэрбум гэдэг тоо сөргөөр нөлөөлөх гол асуудлын нэг юм. 

Дуулиан таригч 

"Трафигура"-гийн асуудал үүгээр дуусахгүй. Өмнө ч олон асуудал гаргаж байлаа. Кот Дивуар улсад 2006 онд тус компанийн шууд үйл ажиллагааны улмаас үүссэн хогон овоолгоны улмаас 100 мянга орчим хүн өвчилсөн гэх шуугиан дэгдсэн ч тэгсгээд намжиж байв. Нидерландаас аюултай хог хаягдал тээвэрлэн үүнийхээ төлөө хөлс авч Кот Диуварт хаясан гэх асуудал дөрвөн жил үргэлжилсний эцэст 2010 онд Нидерландын шүүх "Трафигура"-г буруутай гэж үзжээ. Түүнчлэн Ирак улсын дайны үеэр Иракийн газрын тосыг хүнсний бүтээгдэхүүнээр худалдан авсан дуулианд мөн өртөж байлаа. 

Шинэхэн гэмээр нэг дуулиан гэвэл Анголын Засгийн газрын албан тушаалтнуудад авлига өгсөн гэх асуудал 2023 оны 12-р сард дэгдэв. Учир юу гэвэл тус компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Майк Уэйнрайт 2009-2011 оны хооронд Ангорын төрийн өмчит газрын тосны "Сонагол"-ын төлөөлөгчид, Анголын Засгийн газрын хэд, хэдэн сайдад 5 сая еврогийн хахууль өгсөн гэдгийг Швейцарийн мөрдөн байцаах алба олж тогтоосон болохоор дуулиан гэхэд хэцүү. Одоо ч шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа...

 

Б.Болорсүх

Холбоотой мэдээ

А.Ербол: Шинэ II тойрог замын трассыг гурван хувилбараар боловсруулсан
Нөөцийн махны үнэ хямдарчээ
Гэмт хэрэг үйлдэж, зугтаасан этгээдийг шуурхай илрүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нөөцийн махны үнэ хямдарчээ
А.Ербол: Шинэ II тойрог замын трассыг гурван хувилбараар боловсруулсан
Гэмт хэрэг үйлдэж, зугтаасан этгээдийг шуурхай илрүүлжээ
Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дараах гудамж замыг хаана
Хүүхдийн баяраар “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулна
Зуслангийн бүсээс 100 тарвагыг шилжүүлэн нутагшуулжээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Нийслэлийн төр, захиргааны байгууллага 07-16 цагийн хооронд ажиллана
Урсгал сөрсөн жолоочийг 50000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг хасжээ
Азийн хөгжлийн банктай 2025-2028 онд хамтран ажиллах түншлэлийн стратегийн баримт бичгийг баталлаа
Ойн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Зургаадугаар сарын 01-нд бороотой
Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он