Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Эверест уулнаас дөрөв дахин том солир дэлхийг мөргөхөд газар хагарч, далай буцалж байжээ

2024/10/24
Ойролцоогоор 3.26 тэрбум жилийн өмнө манай гараг сансрын аварга чулуутай мөргөлджээ. Дэлхийн балар цагт тохиолдсон энэ үйл явдалыг учрыг олох оньсого хэдэн зууны тэртээгээс өнөөдөр ч эрдэмтдийн толгойг гашилгасаар байв. Иймээс Харвардын их сургуулийн эрдэмтэн Надя Драбон энэхүү оньсогыг тайлахаар сэтгэл шулуудан ажилдаа орж, санасандаа ч хүрчээ. Тэрбээр хариулт хайсан судалгааныхаа үр дүнгийн тайланг “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлүүлсэн нь өнөөдөр дэлхий дахины анхаарлыг татаад байна. Н.Драбоны судалгааны цөм нь “S2” хэмээн нэрлэсэн нэн эртний солир юм. Эрдэмтэн удаан судалсны эцэст Өмнөд Африкийн Барбертон Грийнстоны бүсээс эрт цагийн сүйрлийн ул мөр, нотлох баримтыг олсноо онцолжээ. Тухайн бүсийн чулууны дээжийг шинжилж, седиментологи, геохими, нүүртөрөгчийн изотопийн нэгдлийг нарийвчлан судалж үзэхэд Эверест уулнаас дөрөв дахин том хэмжээтэй эсвэл үлэг гүрвэлүүдийг газрын хөрснөөс арчсан солироос 200 дахин аварга солир дэлхийтэй мөргөлдөх үеийн зургалалыг гаргаж чадсан байна. Н.Драбон энэ тухайгаа бичихдээ “Та өөрийгөө Кейп Кодийн эрэг дээр зогсож байна гэж төсөөл. Тэнд орчны энерги нам, хүчтэй урсгал бараг үгүй. Гэтэл гэв гэнэт аварга цунами үүсэж, газар болон далайн ёроолыг юу ч үгүй арчина гээд бод доо” гэжээ. Солир хүчтэй мөргөх үед үүсэх хэт халууны нөлөөгөөр далайн ус буцалж, агаар мандал халж, дэлхийг тойрон зузаан үүл хуралдаж, фотосинтезийн үйлчлэл тасрахад хүргэжээ. Үүний нөлөөгөөр бактериуд богино хугацаанд нэгдэж, сүйрлийн дараах дэлхийд дасан зохицон хувьсах нөхцөл бүрдсэн байна. Аварга цунами далайн ёроолд хуримтлагдсан төмөр болон фосфорыг хүрээлэн буй орчинд тарааж орхисноор тэдгээрээр хооллодог бичил биетнүүд гарч иржээ. Үүнээс үзэхэд дэлхийг солир мөргөх нь мөхөл дагуулсан уршигт үйл явдал мөн боловч нөгөөтэйгүүр амьдрал тэтгэх чухал хүчин зүйл болсон гэж Н.Дарбон онцолсон нь S2 солир бол дэлхий дээр амьдрал үүсгэсэн “ачтан” гэж ойлгож болох аж. Эрдэмтэн Н.Драбон одоогийн байдлаар найман удаагийн солир мөргөсөн ул мөр илэрсэн Барбертон Грийнстоны бүсэд судалгаагаа үргэлжлүүлж, манай ертөнцийг бүрэлдүүлж өгсөн эртний гамшигт явдлын талаар шинэ, шинэ мэдээ олохоор ажиллаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ

И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов
Эх орондоо эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэнийг хуяглан хүргэв
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Эх орондоо эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэнийг хуяглан хүргэв
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Энэ оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ
НҮБ-ын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоох бодлогыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна
ЦЕГ: Бусдыг хутгалж гэмтээсэн этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна
“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
УИХ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Бага насны хүүхэд голын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амиа алдах тохиолдол өндөр байна
Баяр наадмаар 171 байцаагч хяналт шалгалт хийнэ
“Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он