Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​ДӨРВӨН ЗУУН саяас буугаад ХОЁР сая дээрээ л тогтох шив

2024/10/23
Юун баахан сая яриад, тэр нь хоёр дээрээ тогтов. Арай цавчаа ногоон шиг нааш цааш нь зувчуулагчдын тухай ярих гэж байна уу гэж уншигч та бодож байж болох. Гэхдээ цавчих, зувчуулахын аль нь ч биш. Уриа хашхирч лоозогноод таг болдог монгол бодлогын талаар ярих гэсэн нь энэ. Одоогоос дөрвөн жилийн тэртээ Л.Оюун-Эрдэнэ засаг тэргүүлэхээс зүг өмнө, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Үндэсний телевизээр “400 сая жуулчин хүлээн авна” гэж данхалзаж байв. Түүнээс нь хойш яг дөрвөн жил өнгөрч. Дөрвөн жилийн дараа юу өөрчлөгдөв. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болов. Жуулчин огцом өсөөд, цэнгэлийн манлайд хүрсэн гэх даргад зориулсан статистик мэдээтэй. Хуучин барилгын суурин дээр оволсон хэдэн шавартай. Миний Монголын түүх, соёл гэж пологдтол цацсан хэдэн ПиАр-тай л үлдэх шив.

Ерөнхий сайдын өөрийнх нь хэлснээр бол “2024 онд хийсэн сурталчилгааны үр дүнд Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 82 хувиар өсжээ. Аравдугаар сарын долооны өдрийн байдлаар Монгол Улс 680 мянга 711 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбар 1.2 тэрбум ам.долларын орлоготой  ажилласан байна. Энэ нь цар тахлын өмнөх үеэс 40 хувиар, 2023 оныхоос 23 хувиар өссөн үзүүлэлт боллоо” гэжээ. Цар тахлын дараа бол мэдээж өснө, тэр ойлгомжтой. Гэхдээ байна аа манайд ирж байгаа жуулчдын дийлэнхийг харвал хөрш улсаас гадна газар зүйн байршил ойрхон Солонгос, Японоос ирсэн байгааг харж болно. Яагаад баруун европ, хойд, өмнөд америк татахгүй байна гэхээр газар зүйн байршлаас гадна тийзний үнэ асар өндөр байдагтай холбоотой. Энд ирээд дэд бүтэц, боловсон бие засах газрын тухай ярих ч юм биш. Баахан 100 жилийн ой өнгөрсөн хоёр жилд тохиосон ч 100 жилийн өмнөхөөс бараг дээшлээгүй. Гэсэн атлаа засгийн сайд нар өөрсдийнхөө аймгийг услах гэж баахан хэрэггүй “бүтээн байгуулалт” хийдэг болсоор уджээ.

Хамгийн инээдтэй нь “2016 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авдаг болно” гэх нийтлэл тогтмол хэвлэлийн хуудаснаа түүх болон үлджээ. Одоо энэ тоо хэд болсон гээч хоёр сая. Хэдэн онд хоёр сая жуулчин хүлээн авдаг болно гээч 2028 онд. Анх лоозогнож байснаас хугацаа нь яг 12 жилээр уртсаад, авах жуулчдын тоо нэг саяар нэмэгдсэн байгаа юм. Монголд юу байдаг вэ? Гадаадын жуулчид өндөр шилэн барилга, эмх замбараагүй овоолсон шавар тоосго үзэх гэж Монголд ирэхгүй. Харин тэд байгалийн үзэсгэлэн, нүүдэлчин ахуй, малчин айлын нэг өдөр, тал нутгийн соёлтой танилцах гэж ирдэг. Гэтэл бидэнд тэднийг татчих цогц үйлчилгээ хараахан алга. Жуулчдыг татах хамгийн том хүчин зүйл нь түүхэн аялал жуулчлал гэж үзн Засгийн газар үүнд анхаарлаа хандуулж байна. Байгалийн түүхийн музейн барилгаа, газартайгаа мартсан энэ цаг үед түүхэн аялал жуулчлалыг Хэнтий аймаг түүчээлэн хөгжүүлнэ гэж үзэж буй. Түүхийн аялал жуулчлал чухал гэдгийг санаж байгаа нь сайн хэрэг ч хоёр жилийн дараа жуулчдын тоог нэг саяд хүргэнэ гэсэн нь өнөөх л 10 жилийн өмнө дэвшүүлж байсан лоозонтой агаар нэгэн сонсогдож байгааг сануулах нь зүй. Түүхэн аялал жуулчлал Хэнтий аймгаас эхэлнэ ч гэж юу байхав. Тэр нь тэгээд жуулчдыг сэп хийтэл татна ч гэж юу байхав. Юманд романтикаар бус бодит байдалтайгаа эвлэрч хандах нь зүй. Жуулчдын хар аяндаа хийсэн сонголтоор Монгол Улс нэг тийм хачин сонин санагддаг учраас л сэтгэлд нь үлддэг гэдгийг дарга нар санах нь зүй. Түүнээс бус музей олныг овоолоод, үзмэрээр хөмрөгөө дүүргэж болно, яг Ордос шиг.

Ардчилсан Монгол Улсын Засгийн газар нь 2024 оны эцэс гэхэд аж ахуйн нэгжүүд нэг сая жуулчин хүлээж авахыг зорьж ажиллахыг уриаллаа. Нэг ёсондоо Төрийн зөвлөл шиг боловсноор даалгасан гэсэн үг. Яахав нэг сая болгож болно. Гэхдээ жуулчдыг багтаах зочид буудлын хүрэлцээ хомс. Багцаа судалгаагаар Улаанбаатар хотод жуулчин хүлээн авах боломжтой 4000 буудал бий. Үүнээс стандарт хангасан гэвэл базаахгүй тоо гарна. Дээрээс нь нэг ч зочид буудалгүй аймаг их бий. Хоноглох буудалгүйгээс зарим нь айл бараадаж тэндээ гэмт хэргийн золиос болох нь ч байна. Манайд олон улсын стандарт хангасан өндөр үнэтэй зочид буудлууд бий ч үүргэвчтэй аялагчид тийм үнэтэй буудалд хонож тансаглахгүй. Тиймээс шаардлага хангасан буудлуудын тоог нэмэх тал дээр бодлогоор анхаарахгүйгээр “тэдэн жуулчин хүлээн ав” гэж тулгаж огтоос болохгүй.

400 сая жуулчин хүлээн авна гэсний дөрвөн жил, нэг сая жуулчин хүлээн авна гэсний 10 жилийн ойн дээр Монгол Улс 2024 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавилаа. Одоо дөрвөн жилийн дараа хоёр сая жуулчин хүлээн авах зорилт тавьчихсан, баяр хүргэе...
 
 
Б.Болорсүх

Холбоотой мэдээ

А.Ербол: Шинэ II тойрог замын трассыг гурван хувилбараар боловсруулсан
Нөөцийн махны үнэ хямдарчээ
Гэмт хэрэг үйлдэж, зугтаасан этгээдийг шуурхай илрүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нөөцийн махны үнэ хямдарчээ
А.Ербол: Шинэ II тойрог замын трассыг гурван хувилбараар боловсруулсан
Гэмт хэрэг үйлдэж, зугтаасан этгээдийг шуурхай илрүүлжээ
Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дараах гудамж замыг хаана
Хүүхдийн баяраар “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулна
Зуслангийн бүсээс 100 тарвагыг шилжүүлэн нутагшуулжээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Нийслэлийн төр, захиргааны байгууллага 07-16 цагийн хооронд ажиллана
Урсгал сөрсөн жолоочийг 50000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг хасжээ
Азийн хөгжлийн банктай 2025-2028 онд хамтран ажиллах түншлэлийн стратегийн баримт бичгийг баталлаа
Ойн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Зургаадугаар сарын 01-нд бороотой
Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он