Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Гурван улсын уулзалт гурван хүлээлт

2024/10/18
Монгол, Орос, Хятадын Ерөнхий сайд нар уулзав. Одоогоос яг 10 жилийн өмнө гурван улсын төрийн тэргүүн нар Душанбе хотод уулзсанаар гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт тогтмолжиж, эдийн засгийн коридор үүсэх боломж бүрдсэн юм. Пакистанд болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар гурван улсын Төрийн тэргүүн нар уулзаж цаашдын хамтын ажиллагаагаа хэлэлцэн, дараа жил дахин уулзах, төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулахаар тохиролцов. Геополитикийн хурцадмал байдал, хийн хоолойн асуудал, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа гээд хариултаа хүлээж буй олон асуудлын өмнө болсон энэхүү уулзалтаас гарч ирсэн гурван хүлээлтийг тодотгон хүргэе.

Эхний хүлээлт: Эдийн засгийн коридор

Яг 10 жилийн өмнө гурван улсын төрийн тэргүүн нар анхлан уулзахдаа гурван улсын санаачилсан томоохон хөтөлбөрүүдийг уялдуулан хөгжүүлэхээр санал солилцсон юм. Тэр нь Монгол Улсын санаачилсан “Талын зам” хөтөлбөр, ОХУ-ын санаачилсан Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бү ба зам” санаачилга байлаа. Улмаар нийт 10 салбарын 32 багц төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Гэвч хэрэгжилт удаан байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байв. Гурван улсын шинжлэх ухааны академийн хамтарсан хэд, хэдэн уулзалт зохион байгуулахад Оросын талаас ач холбогдол өгөхгүй, манай талаас ч ач холбогдол өгөхгүй байгааг одоо УИХ-ын гишүүн болсон ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл одоогоос дөрвөн жилийн өмнө ярьж байжээ. Тэрээр хэлэхдээ “ Нэг зүйлийг манай Засгийн газар байнга санаж байх хэрэгтэй. ОХУ эдийн засгийн коридорт тэртээ тэргүй ач холбогдол өгөхгүй байгаа. Учир нь санаачилсан төслүүд нь коридортой, коридоргүй хэрэгжих бүрэн боломжтой. Хятад, Монгол хоёр нийлж байж, манай талын идэвхтэй оролцоотойгоор ОХУ-ын сонирхлыг татаж төсөлд татан оролцуулна. Манай талаас маш идэвхгүй байгаа” гэсэн юм.

Дөрвөн жилийн өмнөх биш одоогийн асуудалдаа оръё. Энэ удаагийн уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр төсөл хөтөлбөрүүдийг хамтын оролцоогоор урагшлуулая гэдэг санал дэвшүүлсэн. Үүнийг ОХУ-ын Ерөнхий сайд болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд нар дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Тэр дундаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян гурван улсын хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураглал гаргах санаачилга дэвшүүлсэн бол ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин эдийн засгийн коридор байгуулахыг ОХУ онцгойлон анхаарна гэдгээ илэрхийлсэн юм.

Удаах хүлээлт: Байгалийн хийн хоолой

Гурван улсын Ерөнхий сайд нар уулзахаас өмнө гаднын хэвлэлүүдээр Монгол Улсын нутгаар дайруулах байгалийн хийн хоолойн төсөл биелэгдэх боломжгүй болсныг нийтэлж байв. Чухам яагаад ингэж дүгнэсэн гэвэл Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбоотой.

Энэтхэгийн “Ажиглалт судалгааны сан” буюу ORF байгууллага өөрийн цахим хуудастаа  “Монгол Улсын Засгийн газар наймдугаар сарын сүүлээр 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө баталсан. Нийт дөрвөн зорилт, 593 ажил, арга хэмжээтэй энэхүү мөрийн хөтөлбөр нь хөгжлийн нэгдсэн төлөвлөлтийг хангах, том төслүүдийн уялдаа холбоог хангах зорилготой юм. Гэвч энэхүү жагсаалтад нэг том төсөл багтсангүй. Баруун Сибирт орших Ямал дахь байгалийн хийн нөөцийг Монголын нутгаар дамжуулан Хятадтай холбох “Сибирийн хүч-2” хоолойн 962 км урттай “Союз Восто” өргөтгөлийн ажил. “Сибирийн хүч-2” хийн хоолойн нийт урт 2594 км урт бөгөөд Якутаас дамжуулж буй “Сибирийн хүч 1”-ээр дамжуулж буй 38 тэрбум шоо метр байгалийн хийнээс гадна 50 тэрбум шоо метр байгалийн хийн нийлүүлж, ОХУ-ын байгалийн хийн экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Орос, Хятад хоёр байгалийн хийн хоолойн үндсэн нөхцлийг тохиролцож чадаагүйгээс гадна Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд баримтлах бодлогын баримт бичгээс энэ төслийг хассан нь төслийг гацаанд оруулах болгоомжлол төрүүлж байна” гэж нийтэлсэн билээ.

ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг Оросын тал дэмжиж буйг хэлээд бодит ажил хэрэг болгоход анхаарахаа онцлон тэмдэглэсэн юм. Гэхдээ БНХАУ-ын зүгээс гурван улсын эдийн засгийн коридор дээр л ач холбогдол өгснөөс бус Байгалийн хийн хоолойн асуудлаар дорвитой зүйл хэлээгүй. Ташрамд сануулахад өнгөрөгч тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян наймдугаар сард ОХУ-д айлчилсан ч “Сибирийн хүч 2” хийн хоолойн асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй юм.



Эцсийн хүлээлт: Хамтдаа хөгжье

Энэ бол манай талын хүлээлт. Хөрш хоёр улс бол их гүрэн болохын хувьд эдийн засаг, улс төрийн байр сууриараа ч дэлхийд жин дарах улсууд. Уулзалт болохоос өмнө Монгол Улсын Ерөнхий сайд 9-р сарын 27-ны өдөр БНХАУ-ын Элчин сайдын яаманд болсон хүлээн авалтад оролцсон. БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойн хүлээн авалтад оролцохдоо “БНХАУ-ын эрчимтэй хөгжил, эдийн засгийн ололт нь Монгол Улсад шинэ боломжуудыг авчирч, хоёр орны хамтын ажиллагааны шинэ платформыг бүрдүүллээ” гэсэн юм. Үндсэндээ хамтдаа хөгжье л гэдэг санааг Монгол Улс хоёр хөршдөө ойлгуулчих гээд байгаа нь энэ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян энэ удаагийн уулзалтад оролцохдоо “хөгжлийн үр жимсээ хуваалцана” гэж гоё үгээр тодорхойлсноос харвал ШХАБ зэрэг интеграцид нэгд ээ л гэдгийг дипломат утгаар сануулж байгаа хэрэг. Энэ оны эхээр, ОХУ-ын талаас ч ийм үг өгүүлбэрийг цухалзуулж байлаа. Ер нь өнгөрсөн жилүүдэд их гүрний амбицаар Орос ч бай, Хятад ч бай нэг бус удаа ШХАБ-д жинхэл гэж байсныг санахад илүүдэхгүй. Монгол Улсын хувьд ШХАБ-ын ажиглагчийн статустай анхны улс. Аль 20 жилийн өмнө л ажиглагчийн статустай болсон. Хэдийгээр гишүүн бус ч ШХАБ-ын шийдвэрүүдийг дэмжиж, зарим хөтөлбөрт гар бие оролцсоор ирсэн. Тийм ч учраас ШХАБ-ын ажиглагч байж, хамтын ажиллагаа өргөжүүлнэ гэдгээ манай талаас сануулж байсан юм.

Их гүрний цаад санаа гэж “томрохгүйгээр” энэ удаагийн уулзалтад оролцсон Орос, Хятадын Ерөнхий сайд нар санаачилсан төсөл хөтөлбөрөө эргэлтэд оруулж, Хятадын талаас дунд хугацааны замын зураглал боловсруулах санаачилга гаргасан нь өмнөх уулзалтуудын үр дүнд бататгасан үйл явдал байлаа.
 
Б.Болорсүх
 

Холбоотой мэдээ

ТҮЦ-ийн Х.Бат-Ялалт хотын дарга Б.Пүрэвдагвын “ТҮЦ хариуцсан зөвлөх”-өөр ажиллаж байна
Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар анги цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа
Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн
Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
PISA 2025: Дэлхий даяар хүүхдүүдийн унших болон тооцоолох чадвар буурчээ
Монгол Улс, ОХУ-ын Бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна
Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав
”Айчи-Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
Л.Гантөмөр: Бодлого гаргаж чадахгүй байхад цааш нь ажиллуулах боломж байхгүй
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар төрийн хуйвалдаан хийсэн
Энэ 7 хоногт цахилгаан хязгаарлах хуваарь
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он