Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Энэ долоо хоногт Нобельд өрсөлдөх шинжлэх ухааны таван нээлт

2024/10/07
Шведийн нийслэл Стокгольм хотод болох Нобелийн шагнал гардуулах ёслол бол манай хүн төрөлхтний шилдгүүдийг тодруулдагийг бид бүгд мэднэ. Тиймээс энэ долоо хоногт болох гэж буй уг шагналын физик, хими, анагаах ухааны салбарт өрсөлдөх хамгийн шилдэг таван нээлтийг танилцуулж байна.
1. Хүний генийн анхны зураглал
Нобелийн шагналд хамгийн ихээр яригддаг боловч өнөөдрийг хүртэл орхигдоод байсан хүний генийн анхны зураглал. Хүний генийн зураглал гаргах төсөл анх 1990 онд эхэлж, 2003 онд дуусчээ. Хүний амьдралын кодын задаргаа хийх уг олон улсын эрдэмтэн судлаачдын консорциумд АНУ, Их Британи, Франц, Герман, Япон, БНХАУ-ын шилдэгүүд оролцсон байна. Ийнхүү хүний генийн зургалалыг гаргаснаар бид бие махбодынхоо дотоод руу улам гүн өнгийж, учир битүүлэг нууцуудыг тайлах боломж бүрдэж, анагаах ухаан, биологийн салбарт томоохон үсрэлт гарсан юм.

2. Хэт таргалалтын эсрэг эмчилгээ
Глюкагон буюу пептид 1/GLP1/ гэх гормоныг хуулбарлан хэт таргалах өвчний эсрэг эм гарган авсан нь сүүлийн жилүүдэд дэлхий даяар хит болоод байгаа билээ. Өнөөдөр дэлхийн хүн амын наймны нэг нь хэт таргалах өвчтэй бөгөөд 1990 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ эм нь хүний биеийн чихэр болон бусад төрлийн амттан идэх хүслийг дарснаар жин нэмэхийг зогсоохоос гадна хамгийн чухал үйлчилгээ нь чихрийн шижин өвчнийг ангаахад тустай учраас амин чухал ололтод тооцож, Нобелийн шагналд нэр дэвшүүлэх нь зүйн хэрэг гэж үзжээ. Хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж буй эл эмийг Светлана Мойсов, Жоль Хабенер, Лотте Бьерре Кнудсен гэх гурван эрдэмтэн гарган авсан юм.

3. Хувьсагч AI
AI буюу хиймэл оюун ухааны нөлөөгөөр хүн төрөлхтний амьдрал хэний ч санаагүй байдлаар хувьсан өөрчлөгдөж байна. Нобель хүртэх эрхтэй хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлсэн хоёр эрхэмийг олон улсын эрдэмтэд онцоллоо. Тэд бол уургийн бүтцийн мэдээллийн санг бүрдүүлсэн Демис Хассабис, Жон Жампер нар юм. Энэхүү хиймэл оюун ухаан суурьтай програм нь амин хүчлээс уургийн бүтцийг цувралаар гурван хэмжээст зураглал бүтээсэн нь дэлхий даяар хоёр сая гаруй судлаачийн эрдэм шинжилгээний ажлын гол хэрэглэгдэхүүн болжээ.

4. Хэвлийн микробиомыг ойлгосон нь
Хүний биед хэдэн их наядаар тоологдох микроб, бактери, вирус, мөөгөнцөр оршдог бөгөөд эдгээрийг нэгтгээд микробиом хэмээн шинжлэх ухаанчид нэрлэдэг. Эрдэмтдийн хорь гаруй жил явуулсан судалгааны үр дүнд бид хүний бие дэх бичил биетүүд хоорондоо хэрхэн харилцдаг, хүний биеийн эсүүдтэй хэрхэн харилцан үйлчлэлд ордогийг ойлгож авсан юм. Вашингтоны их сургуулийн Сант Луйз дахь салбар сургуулийн биологич Жеффри Гордон, Роберт Ж.Глейзер нар хүний биеийн микробиомын үйл ажиллагааг судалж, танин мэдсэнээр хэвлийн микробууд хүний эрүүл мэндийг хамгаалахад голлох үүрэг гүйцэтгэдгийг олж мэджээ. Бүр тодруулбал хүний бие хэр хэмжээний шим тэжээл авна төдий чинээ өөрийгөө хамгаалах чадвар сайжирдаг гэсэн нээлтийг тэд хийсэн байна. Үүнийг ойлгосноор эмч мэргэжилтнүүд дэлхийн 200 сая хүүхдийн амь насыг авран хамгаалж чадсан гэдэг.

5. Хорт хавдар үүсгэгч ген
Хүн болоод шимпанзе сармагчингийн генийн харьцуулан судалсан эрдэмтэн Мэри Клейр Кинг хорт хавдар бол удамшлын өвчин. Бүр хорт хавдар үүсгэгч ген байх бөгөөд удам дамжин өвлөгддөг гэдгийг баталсан байна. Ингэснээр өвчтөн тус бүр дээр хорт хавдрын үнэн шалтгааныг тогтоож, физиологийн онцлогт нь тохирсон шинэ эмчилгээний арга боловсруулж, хорт хавдар хүндрэхээс сэргийлж, олон хүнийг урт наслах боломжтой болгосон юм.

Холбоотой мэдээ

Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна
Монгол болон Казахстан Улсын иргэд хоёр улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо
ЗГ: "Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна
Монгол болон Казахстан Улсын иргэд хоёр улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо
ЗГ: "Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана
ЗГ: Газар тариалангийн үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ
ЗГ: Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрх хангагдаж буй эсэх тухай Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг хэлэлцлээ
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 83 өргөдөл, гомдол хүлээн авав
“Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 08, 09-ны өдрүүдэд болно
Улсын хэмжээнд АИ-92 автобензин 51 вагон байна
А.Амартүвшин: Чип төслийн хүрээнд 5000 айлын гэр, байшинг дулаалж байна
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он