Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Байгаль орчин

​Дэлхийн 7 улс л амьсгалахад цэвэр агаартай, Монгол Улс хаана явна?!

2024/03/21
Швейцарийн агаарын чанарын технологийн IQAir байгууллагын шинэ тайланд дэлхий дээр ердөө долоохон улсл агаарын бохирдлын аюулгүй түвшинд хүрсэн гэх дүн гарчээ. Энэ долоо хоногт нийтийн хүртээл болсон агаарын чанарын тайлан дэлхийн 134 улс, газар нутагт, тухайн орчинд буй 30 мянга орчим хяналтын станцын мэдээлэлд тулгуурласан байна.

Хамгийн харамсалтай нь үүнээс 124 улс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамж ёсоор PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын агууламж хүлцэх хэмжээг давсан нь тогтоогджээ. Эдгээр бичил хэсэг буюу 2.5 микроноос бага диаметр бүхий тоосонцор нь хүний уушгинд гүн нэвтэрч, цусны урсгалд ч хүрч чаддаг юм. Хүлцэх хэмжээг давсан хотод амьдарч буй хүний зүрх, уушгины өвчин, цусны даралт ихсэх, астма өвчний эрсдэл нэмэгдэх, сэтгэлийн хямрал, түгших зэрэг эмгэг илэрч амиа хорлолт их байдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байна.

Цэвэр агаартай 7 улс

Нэг шоо метр агаарт таван микрограмм буюу түүнээс бага байх аюулгүй байдлын стандартыг Австрали, Эстони, Финланд, Гренада, Исланд, Маврики, Шинэ Зеланд  гэсэн долоохон улс л хангасан байна. Тэднээс арай бага ч харьцангуй цэвэр агаартай Пуэрто-Рико, Бермуд, Францын Полинез зэрэг газар орон бий. Бохирдлын түвшинг харах юм бол Европын ихэнх улсууд ногоон буюу эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэх ангилалд багтсан байна. Агаарын чанарын тайланд Европ тивийн улс орнууд 2022 оноос хойш харьцангуй сайжирч байгааг судалгаа харуулдаг. Өмнөх жилийн 39 хувьтай харьцуулахад 2023 онд Европ тивийн 54 хувь нь ногоон ангилалд багтжээ.

Улаанбаатар хот бохирдлоороо хаана байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 30 микрограмм байгаа нь ДЭМБ-ын гаргасан удирдамжаас даруй зургаа дахин үзүүлэлт юм. Энэ үзүүлэлтээрээ дунджаас их бохирдолтой хотын тоонд багтаж байна.

Швейцарийн IQAir байгууллагын тайланд дүгнэснээр “Улаанбаатар хотын агаарын чанар амьсгалахад бэрх бөгөөд Улаанбаатар хотын иргэдийн дийлэнх хувьд хүндрэл учруулна. Ялангуяа бага насны хүүхдүүд, амьсгалын замын өвчтэй иргэдэдэд маш хүнд нөлөө үзүүлэнэ” гэжээ.

Сүүлийн хоёр сонгуулийн үр дүнгээр найман жилийн хугацаанд МАН засаглаж байна. Хамгийн сүүлийн буюу 2020 оны сонгуульд өрсөлдөхдөө боловсруулсан мөрийн хөтөлбөрийн 5.3.1.-т дурдсанаар “Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80% бууруулна” гэж тусгажээ.

Агаарын чанарын тайланг харвал энэ амлалт бүхэлдээ хэрэгжээгүй гэдгийг харж болохоор байна. Бүс нутгийн түвшинд хамгийн муу бохидолтой хотуудын эгнээнд бичигдэж байгаа Монгол Улс нэн даруй агаарын бохирдол, тоосжилтыг бууруулах шаардлагатай гэж гаднын мэргэжилтнүүд дүгнэж байна. Үндэсний аудитын газраас “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдвээр хийсэн аудитын тайланд дурдсанаар дээрх дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахын тулд төсвөөс 456.1 тэрбум төгрөг зарцуулсан гэх дүн гарчээ. Гэвч мөнгө зарцуулсаар байтал агаарын чанарын үнэлгээ дээрдээгүй гэдгийг дэлхий бидэнд хэлээд өглөө. Дээр дурдсан тайлан 2021 онд ил болоход дараах дүгнэлт сэтгэл эмзэглүүлж байв. Агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийн биелэлт хангалтгүй байгаа нь хариуцсан байгууллагууд ажлаа хийхгүй байгаатай шууд холбоотой. Тухайлбал, Орчны бохирдлыг бууруулах хороо “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргээ биелүүлдэггүйгээс 2020 оны жилийн эцсийн байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний 67.8 хувь нь хэрэгжээгүй байна гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас хийсэн байна. Одоо тэгээд халаглаад суух уу, эсвэл сонгуулийн хөтөлбөрт нь найдах уу...

Гүн бохирдолтой улсууд

Агаарын чанар хамгийн муу буюу хүлцэх хэмжээг хэд дахин давсан бохирдолтой 10 улсын дийлэнх нь Төв болон Өмнөд Азид төвлөрчээ. Тухайлбал Бангладеш улс 79.9 микрограмм байгаа нь ДЭМБ-ын гаргасан удирдамжаас даруй 15 дахих их гэсэн үг юм. Аюулгүйн удирдамжаас 14 дахин үзүүлэлтээр Пакистан улс гүн бохирдолтой улсуудад багтсан. Түүний араас Энэтхэг улс 10 дахин их, Тажикистан, Буркина Фасо 9 дахин их байна.

Холбоотой мэдээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
Мопед, түүний төрөлд хамаарах скүүтерийг жолоодож явган хүний гарцаар гарсан бол 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
Боловсролын сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа
ЭХЭМҮТ Чосун их сургуулийн эмнэлэгтэй хамтран чих, хамар, хоолойн мэс заслын дэвшилтэт технологи нэвтрүүлнэ
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
БНХАУ-ын аялагч үүргэвчнээсээ 2900 юань хулгайд алджээ
“Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ыг хянан үзэж, санал хүргүүлэв
Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө
COP17-ын үеэр аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг хориглосон замаар хөдөлгөөнд оролцуулахгүй
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Эрчим хүчний реформ хийхэд хамтран ажиллахыг урилаа
Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Усны нөөц, усалгааны сайд Хани Севиламтай утсаар ярилаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он