Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​С.Баярын аманд хүлхэгдсэн төгөлдөршил Д.Амарбаясгалангийн аманд ирэв

2024/10/01
Одоогоос 17 жилийн өмнө С.Баяр Ерөнхий сайдаар томилогдохдоо УИХ-ын чуулганы индэр дээрээс таван төгөлдөршлийн тухай хэлж байв. Тухайн цаг үедээ сонгуулийн тогтолцооны, байгалийн баялаг ашиглалтын, төр, иргэнийг холбосон бүртгэлийн, хишиг хуваарилалтын, төрийн албаны гэх таван төгөлдөршил ярьж олны анхааралд өртсөн юм. Он цагийн хайч, эрх мэдэлтнүүдийн сэдэл, сэтгэлээс шалтгаалан эдгээр төгөлдөршлөөс аль нь ч онож хэрэгжээгүйг уншигч та гадарлаж байгаа нь дамжиггүй.

Түүнээс хойш яг 17 жилийн дараа гүйцэтгэх засаглалын бус хууль тогтоох байгууллагын тэргүүн нь дахиад л төгөлдөршил гэх үгийг хэлж байна. Ялгаа нь УИХ-ын танхим шинэчлэгдэж, гишүүд нь олон болсон юм даа. Өөр чухам ялгаа байсангүй. Өнгө нь хувирч, дүрс нь өөрчлөгдсөн төрийн ордонд өнөөх л “төгөлдөршил” хүлхэгдэнэ чинээ санасангүй. Ялангуяа хөшигний ард намын аппаратад байсан Д.Амарбаясгалан “спикер” болохдоо арай өөрийг ярих болов уу гэж санатал үгүй байж. Бүтэн үе дамжин хүлхэгдсэн төгөлдөршил гээч нь хүн төвтэй хууль, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, иж бүрэн, зохицуулалттай ойлгомжтой хууль гэж томьёолсон нь энэ. Өнөө цагийн өнгөн дээр хууль гээч нь хүний эрхийг дээдэлж, нийгмийн хөгжилтэй нийцдэг байх, тодорхой, ойлгомжтой байх ёстой учраас ийнхүү “төгөлдөршил” гэж томьёолжээ.
 
Шинэхэн спикерийн тодорхойлсон “цаг үеийн шаардлагад нийцүүлнэ” гэсэн үг өгүүлбэр эрхгүй анхаарал татна. Учир нь тэд Үндсэн хуульдаа дахиад гар дүрж, өөрсдийн гортигоо ирэх дөрвөн жилд татахыг үгүйсгэхгүй. 

Чухам өмнө нь яалаа гэдгийг одоо нэг харцгаая. Эрх мэдлийн хүлээснээс алдуурч, өөрийн гортигийг улс төрд зурах гэсэн улстөрчид “шударга ёс”-ны тэмцэл гээчийг өдөөсөн. Үр дүнд нь хэд, хэдэн хүн эрх мэдлийн цулбуураас атгасан. “Нүүрсний 17” гэж томьёолоод дургүй хүрснийг сугалж татаад шонд өлгөсөн. Дараа нь хэнд сонсогдоод байгаа нь үл мэдэгдэх сонсгол нэртэй жүжиг дэглэж нийтэд цацсан. Мөн л сонгож авсныгаа дараахан нь шонд өлгөөд таг болсон. Үзэл бодол сөрсөн хэн нэгнийг ямар нэгэн шалтаг гаргаад “хаалттай” горимоор хуралдаж ял оноодог болсон. Ойрын хэдэн жилдээ гар дүрэхгүй гэж байсан Үндсэн хуульдаа тэд л гар дүрж, өнөө цагийн 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Хэрэв хүн төвтэй, ойлгомжтой, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль баталсан бол улстөрчид гортигоо байн, байн зурахгүй л байлаа. Шинэхэн спикерийн тодорхойлсон “цаг үеийн шаардлагад нийцүүлнэ” гэсэн үг өгүүлбэр эрхгүй анхаарал татна. Учир нь тэд Үндсэн хуульдаа дахиад гар дүрж, өөрсдийн гортигоо ирэх дөрвөн жилд татахыг үгүйсгэхгүй. Тийм ч учраас нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлнэ гэсэн тодорхойлолтыг нэмсэн байж болох.

Энэ цагийн парламент дөрвөн намын төлөөлөлтэй, гурван нам оролцсон Засгийн газартай. Тэгэхээр Засгийн газрын амь, амьдрал хэр зэрэг урт настай вэ гэдэг асуулт гарч ирнэ. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр он гараад л дараагийн ээлжийнхэн хоолондоо орно гэж таамаглаж байгаа бол, үнэндээ ч ийм сэлгээ болж магадгүйг “гурван төгөлдөршил” гэх тодорхойлолтоос харж болно. Уг нь энэ Засгийн газар тэнцвэртэй байх гэж гурван хөлтэй болсон. Тиймдээ ч “сөрөх” хүчний хэд, хэдэн гишүүнийг сайд болгон сэтэрлэж аваад засагтаа багтаасан. Чухам цаад санаа нь орон нутгийн сонгуульд олонх болох гэсэндээ шүү дээ. Яахав “Женкоистууд” л бордюр гээд шүлсээ үсчүүлээд байгаа болохоос. Тиймдээ ч “Женко”-гийн талынхан ууртай байгаа. Ардчилсан намд нөлөөтэй түүний фракц засагт амар заяа үзүүлэхгүй нь ойлгомжтой. “Төгөлдөршил” гэх сайхан тодорхойлолтын цаана ордны хуйвалдаан байж болох тул шинэхэн спикер ч, олон нийт ч анхаарууштай хандах нь зүйтэй.

Төгөлдөршил гэж томьёолсон шинэ юм шиг хуучин парламентын намрын чуулган ийнхүү нээлтээ хийв. 2025 оны төсвийг хэлэлцэх энэ парламентын эхний чуулганд 26 гишүүн оролцоогүй. Оролцоогүй гишүүдийн оролцоог хангах, төлөөлөх үүргээ биелүүлэхийг шаардах нь магадгүй төгөлдөршлөөс илүү асуудал байж мэднэ.
 
Б.Болорсүх

Холбоотой мэдээ

ТАНИЛЦ: “Хямд алт зарна” гэх луйврын оролцогчоор дуучин О.Гансувд, түүний нөхөр 3.Төрмандах нар мөн нэрлэгдэв
Монгол Улсад анх удаа дартсын Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Судалгаа: Z үеийнхэн 70 хувь нь өөрийн гэсэн тусдаа ажлын байртай байхыг илүүд үздэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ТАНИЛЦ: “Хямд алт зарна” гэх луйврын оролцогчоор дуучин О.Гансувд, түүний нөхөр 3.Төрмандах нар мөн нэрлэгдэв
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (толгойт) чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
Евразийн нүүдэлчдийн шашин, шүтлэг, оюун санааны ертөнцийг судалж судалгааны эргэлтэд оруулна
2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явагдаж байна
Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна
Д.Түвшинтөгс: Ховор ургамал хууль бусаар түүж, бэлтгэсэн тохиолдолд экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж төлүүлэх хуулийн зохицуулалттай
Да хүрээ авто худалдааны төв орчимд 20 цэгт хөрсний бохирдлыг шинжлэв
Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Цаазаар авах ажиллагаа амжилтгүй болсон Криста Пайк ухаан оржээ
Эрхүү хотын хүрээлэнгийн ажилтнууд халдварт өвчний улмаас эмнэлгийн байгууллагад хандсан тохиолдол сүүлийн 10 хоногт бүртгэгдээгүй
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэв
Сибирт тахлын хоёр дахь сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэл гарсан ч ОХУ үгүйсгэжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он