Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Ерөнхий сайд юу гээд хэлчхэв?!

2024/09/30
Одоогийн социалист засагтай Хятад улс байгуулагдсаны 75 жилийн ой тохиож. Баасан гарагийн орой БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээн авалт болж. Хүлээн авалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж. Хэлэхдээ “БНХАУ-ын эрчимтэй хөгжил, эдийн засгийн ололт нь Монгол Улсад шинэ боломжуудыг авчирч, хоёр орны хамтын ажиллагааны шинэ платформыг бүрдүүллээ” гэжээ. Хятад хөгждөг юм байж. Харин манайх яалаа. Хятадын ардын банкнаас авсан “СВОП” хэлцлийн өр төлбөрөөс эдийн засагт дарамт багатай төлнө гэж “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөртөө тусгадаг манайх шиг улс Хятадын өсөлтөөс чухам юу олж зулгаасан юм бэ? Ямарсайн даа мод тарих хөтөлбөрт мөнгө хөрөнгө өгөхгүйгээр Хятадын мэргэжилтнүүдийг авчраад техник, арга зүйн туслалцаа үзүүлнэ гэхэд нь эвтэйхэн татгалзсан шүү дээ, манайх. Бас дээрээс нь урь орохтой зэрэгцээд нийслэлчүүдийг утдаг цэвэр байгууламжийн үнэрийг дарах гээд байгууламж барьсан ч хоолой залгаагүй гэдгээр шалтаглаж өнөөг хэр нь гацаасаар байгаа. Хоёр жилийн өмнө өвлийн олимпын үеэр манай Ерөнхий сайд айлчлахад цэвэрлэх байгууламж юу болов гэж Хятадын дарга барайлгасан шүү дээ. Энэ мэтчилэн явж өгнө.

Гэхдээ байна аа, хамгийн эрсдэлтэй, магадгүй сөхрөөд уначих боломжтой өр бол Ардын банкын байгуулсан своп хэлцэл. Яг 13 жилийн өмнө своп хэлцэл хийх гэрээнд гарын үсэг зурж байлаа. Энэ хугацаанд манай талаас хугацааг гурван ч удаа сунгаж, мөнгөн дүнг ч мөн адил гурван удаа нэмэгдүүлсэн юм. Своп хэлцэл гэдэг нь хүү, хураамжтай, нэг төрлийн зээл юм. Зах зээлээс өндөр хүүтэй мөнгө босгохын оронд гэрээ, хэлцлээр нөхцөлөө тохироод, харьцангуй бага хүүтэй хөрөнгө татахыг гаднын гоё үгээр своп хэлэлцээр гэж тодорхойлж буй. Анх своп хэлцэлд гарын үсэг зурснаас яг нэг жилийн дараа 2012 онд мөнгөн дүнг манай талаас хоёр дахин нэмэгдүүлж, 10 тэрбум юань болгосон юм. Дараа нь дахиад хоёр жилийн дараа хэлэлцээрийн хугацаа дуусах болоход гурван жилээр сунгаад, нэмээд таван тэрбум юань нэмсэн байдаг. Ингээд нийт өрийн хэмжээ 15 тэрбум юань болсон гэсэн үг. Гурван жилийн хугацаа 2017 онд дуусахад манай талаас дахин гурван жил сунгах хүсэлт гаргаж үүнийг нь Хятадууд нэлээд дурамжхан, уцаартайхан хүлээж авав. Бүр дахин сунгах тухай асуудал байхгүй гэж хүртэл мэдэгдэж байлаа. Үндсэндээ своп хэлцлийн ерөнхий гэрээний дүнг 2012, 2014 онд тус бүр 5 тэрбум юаниар нэмж, 15 тэрбум юаньд хүргэсэн бол гэрээний хугацааг 2014, 2017, 2020, 2023 онд тус бүр 3 жилээр сунгаж ирсэн аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын хөгжил Монгол Улсад боломжууд авчирч байна гэдэг юм байж. Гэхдээ Монголын ч, Хятадын ч, бүр Оросын ч хувьд томоохонд тооцогдох “Сибирийн хүч 2” төсөл гацаанд орчихсон гэдгийг одоо дэлхий гадарлаад эхэлсэн. Манайхан л сонгуулийн сэдэв болгоод байгаа болохоос. Газпром болон CNPC хоёр зарчмын хувьд тохиролцсон ч хийн үнэ, хэмжээ, барилгын зардлыг хуваах болон холбоотой бусад асуудлаар тохиролцоонд хүрээгүй бөгөөд хэлэлцээ одоо ч үргэлжилж байна. Хятадын талаас 1000 шоо метр байгалийн хийг 60 орчим ам.доллароор авахыг хүсэж байгаа ч нөгөө талаас хараахан зөвшөөрөхгүй байгаа. Одоогоор “Сибирийн хүч 1” хоолойгоор энэ хэмжээний байгалийн хийг 257 ам.доллароор нийлүүлж байгаа юм. Цаашилбал “Газпром” компани “Союз Восток” хоолойн монголын нутгаар дайрах хэсэгт хяналт тогтоох сонихолтой байгаа нь Бээжийн санааг ихэд зовоож байгаа бөгөөд Монгол дахь Оросын нөлөө дагаад нэмэгдэнэ гэж болгоомжилж байна.
 
Эцэст нь Монгол Улсын Ерөнхий сайдаас асууя, таны намжирдсан шиг “Монгол Улсад олон боломжууд авчирч байгаа” юм бол хэзээ боломж нь бодит ажил хэрэг болох вэ? Эсвэл эрх баригчдын хувьд олон ашиг, боломж авчирч байгааг хэлчихэв үү?!
 
Үүнээс гадан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг тойрч гарахын зэрэгцээ төлбөр тооцоог хэрхэн хийх зэрэг олон асуудлууд бий. Хэдийгээр Оросоос авдаг байгалийн хий хямд боловч БНХАУ Төв Ази-Хятадын хоолойгоор дамжуулан Төв Азийн орнуудаас тэр дундаа Туркменстанаас их хэмжээний хий импортолж байна. Төв Ази-Хятадын 4-р шугам буюу Туркменийн нутгаар дамждаг "D шугам" баригдсанаар Хятадад 30 тэрбум шоо метр хий импортолж, Туркмений талаас Хятадад нийлүүлдэг хийн хэмжээ 85 тэрбум шоо метрт хүрнэ. ОХУ-ыг бодвол БНХАУ байгалийн хий худалдан авах олон эх үүсвэртэй.

Энэ оны тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян наймдугаар сард ОХУ-д айлчилсан ч “Сибирийн хүч 2” хийн хоолойн асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Эцэст нь Монгол Улсын Ерөнхий сайдаас асууя, таны намжирдсан шиг “Монгол Улсад олон боломжууд авчирч байгаа” юм бол хэзээ боломж нь бодит ажил хэрэг болох вэ? Эсвэл эрх баригчдын хувьд олон ашиг, боломж авчирч байгааг хэлчихэв үү?!

Холбоотой мэдээ

ТҮЦ-ийн Х.Бат-Ялалт хотын дарга Б.Пүрэвдагвын “ТҮЦ хариуцсан зөвлөх”-өөр ажиллаж байна
Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар анги цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа
Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн
Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
PISA 2025: Дэлхий даяар хүүхдүүдийн унших болон тооцоолох чадвар буурчээ
Монгол Улс, ОХУ-ын Бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна
Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав
”Айчи-Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
Л.Гантөмөр: Бодлого гаргаж чадахгүй байхад цааш нь ажиллуулах боломж байхгүй
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар төрийн хуйвалдаан хийсэн
Энэ 7 хоногт цахилгаан хязгаарлах хуваарь
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он