Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

​Стрессийн туламнууд

2024/09/26
Өчигдөр цахим сүлжээнд хүүхэд алгадаж буй “Лексустэй эгч”-ийн бичлэг “од” болов. Мууд дуртай ард түмэн үүнийг нь амархаан гэгч нь өлгөж аваад цагдаа нараас өмнө шонд дүүжиллээ. Цохиулсан хүүхэд ч, цохисон “эгч” ч ялгал үгүй шон дээр залрах нь тэр. Тэртээ тэргүй нийгмийн бухимдал ихтэй байгаа энэ цаг үед хуурай өвсөнд авалцсан гал лугаа адил тархаж улмаар цагдаа нар олж тогтоон 300 мянган төгрөгөөр торгов.

Эгч хүүхэд алгадхаас зүг өмнө толгой дээрээ морины толгой залсан нэгэн эрхэм өсвөр насны хүүг ухаан алдтал цохисон хэрэг гарсан даа. Өөрөө болохоор “стресстэй байсан” гэж мэдүүлсэн энэ хэрэг торгосон болоод замхрах юм шиг байна. Стресстэй байсан этгээд хохирогч хүүгийн эцэг, эх бичлэг хийгээд ороход тэгээд яах юм, бичлэгээ унтраа гээд хээв нэг сууж байсныг харвал стресс бухимдлаас илүү зүйл байсныг ажиглаж болно.

Стресс бухимдлаа барьж дийлэхгүй гаргаад цацсан тохиолдол үүгээр дуусахгүй. Өнгөрсөн жил манай манлай тэрбумтан Л.Чинбат машинаараа малчдыг хөөж туугаад хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэж чадалгүй өнөөтэй золгосон. Түүнээс бүр өмнө Ч.Маралмаа гэгч “люмпен” эмэгтэй хоёр хүүхэд, долоон машин дайрчихаад эрх зөрчсөн гэж үзээд зорчих эрхээ хасуулсан ялаа багасгуулахаар шүүхдэлцэж байв. Энэ хэргээс дахиад яг жилийн өмнө нэртэй өмгөөлөгчийн танхай охин Б.Ариунзаяа бусдын толгой дээр халуун кофе асгаж танхайрч байв. Түүгээр ч үл барам бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас одоо ч эрэн сурвалжилж байна.

Нийтэд ил болж, олны хэл амаар шонд өлгүүлсэн нь эд боловч нүднээс далд чухам ямар хэрэг болж байгааг бид тааж мэдэхгүй. Чухам иймээс л Монгол Улсад сэтгэл зүйч нар хэрэгтэй байгаа юм. Ялангуяа дунд сургуульд сэтгэл зүйч хангалттай байж, насанд хүрсэн хүмүүс сэтгэл зүйчид хандах дадал суучихвал нийгмийн бухимдлыг бусдад цацаад байх нь багасах учиртай. Дэлхийн алдарт “CEO World” сэтгүүлээс дэлхийн улс орнуудын стрессийн түвшинг тодорхойлоход Монгол Улс 119-рт буюу хамгийн стресстэй орны тоонд багтсан нь бий. Энэ нь бүс нутагтаа тэргүүлэх үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч бид сэтгэл зүйн боловсролоо хойноо гээгээд баахан зөв бичдэггүй, зөв ч боддоггүй хэдэн “манкурт” бэлтгэхэд л анхаарчээ. Дэлхий даяар ялангуяа “ковид-19” цар тахлын дараачаас эхлэн иргэдийнхээ сэтгэл зүйн боловсролд анхаарал хандуулж, тодорхой хэмжээний төсөв мөнгө зарцуулдаг болж. Эрүүл мэндийн яамныхаа дэргэд ажлын хэсэг гаргасан улс орнууд ч байна. Чухам тухайн орны хөгжлийн үндэс нь хүн учраас хүндээ анхаарч байгаа нь тэр юм.

Гайхалтай нь алсын хараагаа тодорхойлсон Монгол Улс “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо иргэдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, түүний боловсролд анхаарах талаар нэг ч үг өгүүлбэр дурдаагүй. Гагц тэнд иргэдээ сааж, саасан мөнгөний өчүүхэн хэсгээр эрүүл мэнд, боловсролын тогтолцоог сайжруулна гэж зааснаас өөрийг үл заав. Өнөөг хэр нь гүйцэтгэх засгийн тэргүүн нь дэлхий дээр байхгүй бодлого болсон гэж саймшраад байгаа энэ бодлого хүн рүүгээ чиглээгүй юу руу чиглэсэн болж таарч байна!!!

Эцэст нь, улс орон бодлогоор сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахгүй бол хүүхэд алгаддаг ах, эгч нарын тоо буурахгүй улам л өснө. Сошл сүлжээн дээр байдаг л нэг бичлэг болж хувирна. Хохирогчдын тоо ч хангалттай өснө. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх хөрс суурийг нь бэлдэх гээгүй л юм бол иргэдийнхээ сэтгэл зүйд бодлого боловсруулагчид анхаарах учиртай...

Холбоотой мэдээ

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
ЦЕГ: Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртсэн хэргийг шалгаж байна
Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүүхдийн Сантай “Ногоон сургууль” санаачилгын талаар санал солилцлоо
Шуурхай штаб орон нутгийн шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
COP17: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
Зөөврийн барокамерын ашиглалт, хадгалалт, засвар үйлчилгээний сургалт, дадлагыг зохион байгуулж байна
Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4 сая 700 мянган төгрөг байна
2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл өглөө
Сонгинохайрхан дүүрэгт 2-5 насны 16 мянган хүүхэд цэцэрлэгт суралцана гэж цахимаар бүртгүүлжээ
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он