Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Хиймэл оюун ухаан элсэн цөлөөс археологийн талбар илрүүлжээ

2024/09/25
Арабын хойгт нийт 600,000мкв талбай эзлэх асар том элсэн цөл байх агаад түүнийг “Хоосон нутаг” хэмээн нэрлэдэг. Гэвч хиймэл оюун ухааны хувьд эсрэгээрээ. Харин ч Руб Аль Калигийн умард захын элсэн доор нууц оршиж буйг заасан байсан. Абу Дабигийн Калифа их сургуулийн судлаачид асар том, эзэнгүй, хэт хуурай нутгаас археологийн малтлага явуулж болохуйц газруудыг нэгжих өндөр технологийн хиймэл оюун ухаант машин бүтээж, хөгжүүлжээ. Археологичид газрын байдлыг ажиглаж, судалгаа явуулсны үр дүнд малтлага хийх газраа тодорхойлдог байсан нь цаг хугацаа алдсан хүнд хэцүү ажил байлаа. Тэгвэл сүүлийн хэдэн жилд Google Eath зэрэг дэлхийн газрын зургаас оптик хиймэл дагуулын зураглалд тулгуурлан эртний хот, суурингуудын балгадыг олж, тодорхойлдог болсноор мэргэжилтнүүдийн хөдөлмөрийг хөнгөвчилж өгсөн. Гэхдээ цөлийн элсэн дор дарагдсан археологийн талбарыг ийм аргаар илрүүлнэ гэдэг тун хэцүү. Дээр дурдсанчлан Халифагийн их сургуулийн эрдэмтдийн хөгжүүлсэн машин нь SAR буюу Синтетик Апартурын Радараар цуглуулсан мэдээллээс суралцах алгоритмтай юм. Өөрөөр хэлбэл өвс ургамал, хөрс, мөс, элсэн дор дарагдсан биетийг радио долгион илгээх замаар тодорхойлдог хиймэл дагуулын зураглалын технологи гэж ойлгож болно. SAR технологи нь аль 1980-аад онд анх бий болсон бол өөрөө суралцдаг машинтай нэгтгэснээр археологийн салбарт тоомохон үсрэлт гаргалаа гэж Халифа их сургуулийн судлаач эрдэмтэн Диана Францис онцолжээ. Хайгч машины алгоритмд 5,000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэх Дубай хотын гадна орших эртний суурингийн мэдээллийг оруулахад суурингийн ихэнх хэсэг элсэн дор булаатайг зааж өгсөн байна. Мөн уг машин нь газрын гадаргаас 50см-ийн гүн хүртэл гурван хэмжээст загварчлал боловсруулж, чухам юу тэнд нуугдаж буйн зургийг гаргаж өгдгөөрөө онцлог давуу талтай аж.

Холбоотой мэдээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив
Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлэхээр төлөвлөж байна
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив
Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлэхээр төлөвлөж байна
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
Ирэх долоо хоногоос тариалангийн бүс нутгуудад нойтон цас орно
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он