Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Саадаг сайд

2024/09/24
“Сармагчин бид хоёр л сааж чадна...”
Б.Галсансүх, “Мастурбаци” шүлэг
 
Саяхан даа. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент наадмын өмнөхөн анхны хуралдаанаа хийв. Хуралдаанаар Б.Жавхлан сайд “Нэг удаагийн сонгууль харж татвараа нэмээд, татвараа буулгаад татвар төлөгчдийн боломжийг хараад буулгаад ийм тогтворгүй байдал үүсгэж хэрхэвч болохгүй” гэж өөрийн амаар хариулсан юм. Дараахан нь энэ үгээ зөвтгөхийн тулд татар төлөх боломж, эдийн засгийн өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж гөрдсөн ч бодит байдал дээр тиймгүйг та бүхэн бэлхнээ мэднэ. Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн судалгаагаар Монгол Улсын өрсөлдөх чадвар 67 орноос 61 дүгээрт жагссан. Улс орноороо сүүлээсээ зургаад эрэмбэлэгдэж байгаа юм чинь дотооддоо энэ чадвар хумигдах нь ойлгомжтой. Сангийн сайдын хэлсэн үг гагц энэ баримтаар л няцаагдаж байгаа нь энэ.

Монголчууд бид 30 төрлийн татвар, хураамж төлдөг. Үүний хоёр нь Б.Жавхлангийн өнгөн дээр нэмэгдсэн гээд бод. Сангийн сайд гэдэг бол угтаа мөнгө, сангийн бодлого барьдаг байх учиртай. Гэвч манай сайд банкир гэдэгтээ бардсан уу саадаг гэдгээ л урдаа бариад байх юм. Монгол хүний жилийн цалингийн орлого хэд билээ, бүтээгч үйлдвэрлэл байгаа юу гээд өөрөөсөө нэг асуувал иргэдээ хэрхэн сааж байгаагаа гадарлачих юм уг нь. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн фейсбүүк хуудаснаа нэг зүйлийг бахархалтайгаар хуваалцсан байна лээ. Тэр нь төсвийн орлого түүхэнд байгаагүй их болсон явдал байв. Үүнээс харвал төсвийн орлого 2021 онд 14.3 их наяд төгрөг байсан бол 2023 онд 24.3 их наяд болж нэг дахин нэмэгдэж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл биднээс авдаг татварын хэмжээ нэмэгдсэн л гэсэн үг. Түүнээс биш үйлдвэрүүд бариад түүнээс нь төсвийн орлого нэмэгдээд байгаа хэрэг огт биш гэдгийг санах хэрэгтэй. Ер нь төрд төвлөрч байгаа мөнгө томроод л байх юм бол татвар нэмэгдэж, үйлдвэрлэл хумигдаад л байгаа гэсэн үг. Харин эсрэгээрээ төсвийн орлого балансаа барьж, бусад орлого нэмэгдэж байвал түүнийг мөнгө, сангийн бодлого сайн байгаа гэж ойлгож болно.

Цар тахлын дараах дэлхий татвараа нэмсэн. Учир нь олон хоног тэг зогссон төр алдсан орлогоо татвар нэмж байж л бүрдүүлэх учраас тэр. Дэлхийн хаана ч татвар нэмэгдэх хандлагатай байгаа. Харин дундаж орлоготой Монгол Улс, хөгжлөөрөө африкийн зарим орон той зуузай холбодог манай улсын нэг иргэн олсон орлогынхоо 60 хувийг татвард төлж байна. Хэдүүлээ тоолъё. Нэмүү өртгийн татварт 10 хувь, Хүн амын орлогын албан татварт 11 хувь, НДШ-ийн 13 хувь, цалингаас гадуур олсон орлогоо өөрөө мэдээлээд 50 сая хүртэлх болон түүнээс дээш мөнгөн дүнгийн нэг хувь. Дээр дурдсан 30 төрлийн татварыг оруулаад тооцвол энгийн иргэн Дорж авдаг хэдээ төрд өгөөд гар дээрээ цэвэр нулимс, сэтгэл хоёртойгоо л үлдхээр байна. Харин төр маань саагаад л байдаг. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь төсвийн орлого нэмэгдсэн гэж сайрхаад л байдаг. Удахгүй ДНБ өсөөд Монгол Улс хөгжлөөрөө “цэнгэлийн манлайд хүрнэ” гэж цээжээ дэлдээд л байдаг.

Татвар нэрээр саачихлаа. Монгол Улс гадна талд ямар харагдаж байгаа гээч. Ардчиллын индексээрээ ухарчихсан, Авлигын индексээрээ автократ засаглалтай орнуудтай эн тэнцчихсэн, Хөрөнгө оруулалтын орчноороо сүүл мушгичихсан, Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө түүхэн доод үзүүлэлтээ үзүүлчихсэн байж байна. Дэлхийн санхүүгийн голлох дөрвөн байгууллага БНХАУ болон ОХУ-ын нөхцөл байдлаас шалтгаалсан гадаад орчны эрсдэлтэй гээд дүгнэчихсэн байдаг. Гэтэл бид татвараа ирэх дөрвөн жилдээ л лав бууруулахгүй болж таарах нь. Татвар буурчихвал тогтворгүй байдал үүснэ гэж айлгаж байгаа Сангийн сайдтай улсад өөр юу ч ярих билээ. Талыг нь аваад явчихдаг төр биднээс авсан татвараараа нэжгээд сумдад соёлын төв барина, аймгуудад бүтээн байгуулалт хийнэ. Энэ нь явж, явж дараагийн сонгуулиар түшээ болох дамжлага юм, өөр юу ч биш...
 
 
 

Холбоотой мэдээ

ТҮЦ-ийн Х.Бат-Ялалт хотын дарга Б.Пүрэвдагвын “ТҮЦ хариуцсан зөвлөх”-өөр ажиллаж байна
Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар анги цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа
Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн
Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
PISA 2025: Дэлхий даяар хүүхдүүдийн унших болон тооцоолох чадвар буурчээ
Монгол Улс, ОХУ-ын Бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна
Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав
”Айчи-Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
Л.Гантөмөр: Бодлого гаргаж чадахгүй байхад цааш нь ажиллуулах боломж байхгүй
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар төрийн хуйвалдаан хийсэн
Энэ 7 хоногт цахилгаан хязгаарлах хуваарь
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он