Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шинжлэх ухаан, Технологи

Вейп Цельсийн 300 градуст халж, никотин, каннабисийг ууршуулдаг

2024/09/23
Маш товчоор вейп анх Хятадад үүссэн. Утаат тамхийг орлуулах зорилготой цахилгаан тамхи нэрээр гарч ирсэн түүхтэй. Сүүлийн жилүүдэд вейпний технологи хөгжсөөр дахин цэнэглэдэг, дотроо шингэнтэй болсон. Уг шингэнийг атомжуулагчаар дамжуулахад халж, уур болон гардаг. Үүнийг англиар “Vape” гэх бөгөөд никотин, глицерол, каннабисийн найрлага бүхий шингэнийг халааснаар уур болон дэгддэг. Үүнийг одоо дунд сургуулийн сурагчдаас өгсүүлээд 40-өөс доош насны залуус түгээмэл хэрэглэж байна. Хүзүүнээсээ зүүчихсэн явааг нь та бүхэн гудамжинд бишгүйдээ л нэг харсан. Гэтэл энэ уур нь хүний биед хортой болов уу? Мэдээж хортой байлгүй яах вэ. Эрдэмтдийн маргаж буй гол асуудал нь тамхинаас хортой юу, эсвэл тустай юу гэдэг сэдэв өнөөдөр ч хариулт нь тодорхойгүй байна. Ямартай ч дэлхийн олон оронд вейпнээс улбаатай уушигны өвчлөлөөр эмнэлэгт хандах өвчтөний тоо жилээс жилд нэмэгддэг гэсэн статистик байна. Тиймээс уур буюу вейпийг уушигны өвчлөлд хамааралтай бүтээгдэхүүний төрөлд оруулж, “E-cigarette or vaping associated lung injury” буюу товчлоод “EVALI” хэмээн нэрлэдэг.

Өвчтөнүүдэд илрэх шинж тэмдэг ерөнхийдөө уушигны хатгалгаатай тун төстэй. Гол нь, өвчлөл ямар нэгэн халдварын шинжгүй учир лабораторийн шинжилгээгээр ч вирусийн эсвэл бактерийн шалтгаангүй болохоор вейптэй холбон тайлбарлахаас өөр аргагүй болсон байна. Үндсэн шалтгаан нь цахилгаан тамхины шингэний найрлага эсвэл шингэнийг ууршуулах явц уушгинд гэмтэл учруулдаг гэж дүгнэжээ. Өвчтөнүүдэд гол төлөв халуурах, дагжих, бүгшүүлж ханиалгах, амьсгаа давчдах, цээжээр хатгуулах, цэр гарах, зарим тохиолдолд цусаар ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрдэг болжээ. Эдгээр нь уушигны эд гэмтэж, ерөнхий үйл ажиллагаа доголдож буйн илрэл юм.

Цаашилбал, “EVALI” шалтгаант өвчтөний 80% гаруй нь гэдэс дотрын үйл ажиллагаа доголдсон шинж тэмдэгтэй байна. Энэ нь дотор муухайрах, огиудас хүрэх, гүйлгэх, хэвлийн хэсгээр өвдөхийг хэлж байгаа аж. Өөрөөр зүйрлэвэл олон арван жил тамхи татсан архаг тамхичин тамхи асаах бүрдээ хүндээр бие засмаар санагддагтай ижил юм. Вейпийг Монгол Улсад бараг л чихэр шиг үзэж, хүүхэд, залуус өдөр, шөнөгүй хэрэглэж байгаа нь ойрын жилүүдэд уушигны өвчлөлийн тохиолдол огцом өсөх эрсдэлийн суурийг тавьж байна. Нөгөөтэйгүүр, хүн эрүүл аж төрөх гэсэн үндсэн эрхийг шууд зөрчиж буй хэрэг юм. Сая дээр дурдсанчлан вейпийг угж хөхөх мэт тогтмол хэрэглэдэг хүүхдүүд хэдхэн жилийн дараа цахилгаан тамхиа амандаа зуугаад л өмдөндөө чацга харвуулдаг өвчтэй болно л гэсэн үг. Олон улс үүнээс сэргийлсэн төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Дэлхий дээр цахилгаан тамхи буюу вейп хэрэглэхийг хамгийн анх хориглосон улс бол АНУ. Тус улсын Калифорни мужийн 2011 онд вейпийг насанд хүрээгүй хүнд худалдаалахыг хориглож, насанд хүрэгчид ч гэсэн аль болох хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байжээ. Мөн Тайланд гэх мэт улсад вейпийг утаат тамхитай эн тэнцүү авч үзэн хэрэглэх насны хязгаар, хаана татаж болох, болохгүйг нарийвчлан зааж өгч хуульчилжээ. Жишээлбэл, эмнэлэг, кино театр, хоолны газар зэрэг олон нийтийн газар вейп хэрэглэхийг хориглосон байна. Сургуулийн орчинд бол бүр ч хориотой.

Утаа, уур гээд хүний биед орж байгаа бүхэн ямар нэгэн байдлаар хорт нөлөө үзүүлдэг. Хамрын хөндий, мөгөөрсөн хоолойг шархлуулахаас гадна уушигны эдийг гэмтээж, хатгалгаа туссан мэт шинж тэмдэг илэрдэг талаар дээр анхааруулсан. Ер нь бол цахилгаан тамхи, вейп нь дэлхий дээрх хамгийн бага зохицуулалттай салбар учраас юмны учир мэдэхгүй хүүхдүүд сонирхон хэрэглэж, улмаар донтох, мэдээлэл тааруу эцэг эхчүүд өөгшүүлэх зэргээр улам бүр газар авч байна. Үйлдвэрлэлийн шатанд ч гэсэн зохицуулалт тааруу учраас үйлдвэр бүрийн вейпний шингэний найрлага адилгүй байдаг аж. Мэдээж, ихэнх найрлага төстэй. Үүн дотор эрүүл мэндэд хортой, донтуулагч чанартай никотин, гоо сайхны бүтээгдэхүүний зориулалттай глицерин ихэнх хувийг эзэлнэ. Никотин гэхээр бүгд мэднэ. Туршилтаар адуунд ганцхан дусал никотин тарихад газар дээрээ үхэж байв. Харин глицеринийн тухайд ургамал, амьтны гаралтай бөгөөд хамгийн түгээмэл ашигладаг хэлбэр нь бүх төрлийн саван гэдгийг бараг хүн бүр мэдэх байх. Байгаль дээр шингэнээр оршдог энэ бодис нь дангаараа хүний эрүүл мэндэд хоргүй боловч вейпний бүрэлдэхүүнд орж, никотин тэргүүтэй хэд хэдэн бодистой холилдож, цахилгаанаар халаах замаар Цельсийн 300 градуст ууршиж, хүний биед орохоороо хор болж хувирдаг. Харин утаат тамхи буюу тамхины ургамлын хатаамал нь Цельсийн 400 градуст шатдаг. Вейпний шингэнд ордог түгээмэл бодисны нэг нь тетрагидроканнабинол буюу ТНС, СBD тос, бүр дээр нь Е амин дэмийн ацетат ордог. Эдгээр бодис дээр нэмээд өөр ямар ч төрлийн химийн бодис нэмж байж болно. Сая дурдсан хэдэн бодис дотроос ТНС гэдэг нэршил анхаарал татна. Магадгүй та өмнө нь сонсож, уншиж л байсан байх. Каннабис буюу олсны төрлийн мансууруулагч, донтуулагч бодисны шинжлэх ухааны нэршил шүү дээ. Мөн CBD тос гэдэг каннабисаас гарган авдаг тосыг хэлж байгаа юм. Зориулалт нь өвчин намдаах. Гэхдээ тэдгээрийг цахилгаанаар халааж, химийн урвал үүсгэж, ууршуулснаар физик чанар, үйлчилгээ нь өөрчлөгдөнө гэсэн үг. Вейпийн үр нөлөөг судалсан эмч, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар эдгээр бодис нь байгаль дээр дангаараа хүний биед тустай боловч холилдож, химийн урвалд орсноор хор болно. Бас цахилгаанаар халаахыг энгийнээр тайлбарлавал бидний өдөр тутамдаа хоол халаахдаа хэрэглэдэг богино долгионы зуухны ажиллагааны горим юм шүү дээ.

Үргэлжлэл бий... 

Холбоотой мэдээ

“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа
Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
Үндэсний их баяр наадмаар таван аварга цолтон зодоглоно
PEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээ
НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Т.Даваадалай: Нийслэлд 39 байршилд авто зам, 1.5 км гүүрийн ажил хийж байна
Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
Дугуйн болон явган замын ажлыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэн засаж байна
Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Ж.Мөнхбатын нэрэмжит Европ дахь монголчуудын барилдаан болно
“Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он