Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

"​Авьяаслаг Монголчууд" дэлхийн сүүлийг мушгив

2024/09/23
Дэлхийн өрсөлдөх чадварын төв гэж бий. Швейцарт төвтэй энэ байгууллага дэлхийн 67 улс орныг авьяас, ур чадвараар нь эрэмбэлэхэд 67-рт бичигдэж дахин сүүл мушгив. Дандаа л сүүл мушгиж байсан ч 2022 онд ардаа ганц орныг үлдээсэн билээ. Тэр нь муугийн жишээ Венесуэль улс. Бидний ард орохдоо инфляц нь 155.8 хувьд хүрч, засаглалын хямрал бүхий улс гэж цоллуулж байв даа.

Хэдийгээр бид Соёлын сайдын толгойлдог телевизээр “Авьяаслаг Монголчууд” гэж цоллоод солгой, зөвийн голоор орилж бахирсан нэгнийг, эв хавгүй хэдэн комедиануудыг, болсон болоогүй хэдэн үг эвлүүлээд уран үг хэлдэг гаруудыг тодотгодог ч үнэндээ бид ур чадвараараа дэлхийд гавьсангүй. Тус тайланд улс орнуудыг дараах гурван зүйлээр үнэлдэг. Нэгдүгээрт, авьяас, ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт ба хөгжил, хоёрдугаарт, олон улсын болон дотоодын зах зээлээс авьяас чадварыг татах чадвар, гуравдугаарт, мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдал гэсэн зүйлээр үнэлдэг юм. “Авьяаслаг Монголчууд”-ын хувьд гурван үндсэн бүлггийн гурвууланд нь авах ёстой 100 онооноос 26.47 оноо авчээ. Хамгийн гол нь боловсролын чанар, нэг оюутанд оногдох төсөв, багш-сурагчийн харьцаа, оюуны дайжилт, ажилтнуудын урам, амьдралын чанар зэрэг дэд сэдвүүдэд хамгийн муу оноог авсан нь хойш шидэгдэх үндсэн нөхцөл болжээ.

Дэлхийн бусад усл орнуудыг бодвол манай асуудал гаднаас ажиллах хүч татах биш юм. Хамгийн гол нь чадвартай ажиллах хүчнээ дотооддоо тогтоон барих нь асуудал болчихоод байна. Үүнийг гоёор хэлэхэд “brain drain” буюу оюуны дайжилт юм. Ажиллах хүчний эргэх чадвар 10 хувь байх нь хэвийн түвшин гэж үздэг. Гэвч Монголд энэ эргэх чадвар 19 хувьтай байгаа нь ажлын байрны найдвартай байдлын дутагдал асуудал болж буйг илтгэж байна. Манай улсын хувьд хүний нөөцийн асуудал “боловсон хүчин” гэж тодорхойлсон социализмын үеийнхээс холдоогүй, дээрээс хөдөлмөрийн зах зээлийн реформ байхгүй нь оюуны дайжилтын үндсэн шалтгаан гэж үздэг. Гэвч одоогоор Засгийн газрын зүгээс хөдөлмөрийн зах зээлийн реформ гэдэг үг, өгүүлбэр нэг ч унагаагүйн дээр, цаашид ч энэ талд анхаарахгүй гэдгийг Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөөс харж болно.

Холбоотой мэдээ

ТҮЦ-ийн Х.Бат-Ялалт хотын дарга Б.Пүрэвдагвын “ТҮЦ хариуцсан зөвлөх”-өөр ажиллаж байна
Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар анги цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа
Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн
Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
PISA 2025: Дэлхий даяар хүүхдүүдийн унших болон тооцоолох чадвар буурчээ
Монгол Улс, ОХУ-ын Бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна
Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав
”Айчи-Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
Л.Гантөмөр: Бодлого гаргаж чадахгүй байхад цааш нь ажиллуулах боломж байхгүй
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар төрийн хуйвалдаан хийсэн
Энэ 7 хоногт цахилгаан хязгаарлах хуваарь
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он