Сэтгэгдэл 0
Энэтхэгийн “Ажиглалт судалгааны сан” буюу ORF байгууллага Монголын нутгаар дамжих байгалийн хийн хоолойн төслийн ирээдүй бүрхэг болсон талаар нийтлэл бичжээ. Уг нийтлэлд дурдсанаар Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хийн хоолойн төсөл багтаагүй нь төслийн явцыг улам удаашруулах тухай дурдсан байна. Энэхүү нийтлэлийг сийрүүлэн хүргэе.
Монгол Улсын Засгийн газар наймдугаар сарын сүүлээр 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө баталсан. Нийт дөрвөн зорилт, 593 ажил, арга хэмжээтэй энэхүү мөрийн хөтөлбөр нь хөгжлийн нэгдсэн төлөвлөлтийг хангах, том төслүүдийн уялдаа холбоог хангах зорилготой юм. Гэвч энэхүү жагсаалтад нэг том төсөл багтсангүй. Баруун Сибирт орших Ямал дахь байгалийн хийн нөөцийг Монголын нутгаар дамжуулан Хятадтай холбох “Сибирийн хүч-2” хоолойн 962 км урттай “Союз Восто” өргөтгөлийн ажил. “Сибирийн хүч-2” хийн хоолойн нийт урт 2594 км урт бөгөөд Якутаас дамжуулж буй “Сибирийн хүч 1”-ээр дамжуулж буй 38 тэрбум шоо метр байгалийн хийнээс гадна 50 тэрбум шоо метр байгалийн хийн нийлүүлж, ОХУ-ын байгалийн хийн экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Орос, Хятад хоёр байгалийн хийн хоолойн үндсэн нөхцлийг тохиролцож чадаагүйгээс гадна Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд баримтлах бодлогын баримт бичгээс энэ төслийг хассан нь төслийг гацаанд оруулах болгоомжлол төрүүлж байна.
Хийн хоолой яагаад чухал гэж?
ЗХУ-ын үед газрын тос тээвэрлэх “Дружба” хоолой, байгалийн хий дамжуулах Уренгоай-Помары-Ужгород хоолойтой байлаа. Гагцхүү энэ хоолой нь Зүүн болон Төв Европын эрчим хүчний гол эх үүсвэр байсаар ирсэн. ЗХУ задарсны дараа шинээр байгуулагдсан ОХУ-ын засаг захиргаа Баруун Европтой гадаад харилцаа эрс сайжирч, Европын холбооны гол эх үүсвэр, томоохон зах зээл болж байлаа. Энэ харилцаа 2022 оны Украины дайн дэгдэх хүртэл хэвээр байсан юм. Түүнчлэн 2010-аад оноос эхлэн дорно дахинд Хятад улс том тоглогч болж гарч ирснээр эрчим хүчний эх үүсвэрүүд шаардагдах болов. Яг энэ цаг үетэй зэрэгцэн ОХУ-ын хувьд эрчим хүчний зах зээлээ дорно дахинд тэлэх шинэ хоолой барихаар бэлтгэж эхэлжээ. Бэлтгэл ч амжилттай болсон. ОХУ-ын байгалийн хийн аварга загас Газпром компани “Сибирийн хүч” төслийн хүрээнд Дорно Сибирийн Ковыкта, Якут дахь Чаянда ордуудаас Хятадын Хэйхэ-Шанхай хоолойтой нийлэх энэ төсөл хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Анх 2014 онд 30 жилийн хугацаанд байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурж, дараа жил нь барилгын ажил эхэлсэн юм. Дөрвөн жилийн дараа бүрэн утгаараа ашиглалтад орж БНХАУ руу байгалийн хийн нийлүүлэх болсон. Энэ цаг үетэй давхацан ОХУ, Крымын хойгийг өөртөө нэгтгэв. Үүнээс үүдэн Орос-ЕХ-ны харилцаа эрс муудаж, Европ тив ч оросын эрчим хүчнээс хараат байхаас болгоомжлох болсон. Хэдийгээр харилцаа муудаж, элдэв болгоомж нэмэгдсэн ч Орос, Германы хооронд “Хойд Урсгал 2” хоолой барих гэрээ байгуулав. Энэ нь “Хойд Урсгал 1”-ийн хүчин чадалтай нийлээд ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлийг 110 тэрбум шоо метрт хүргэх гол зорилгод тулгуурласан билээ. Хэдийгээр барилгын ажил 2021 онд дууссан ч 2022 оны хоёрдугаар сарын 22-нд ОХУ-ын арми Украины газар нутагт нэвтэрснээс шалтгаалан уг төслийг хэрэгжүүлэхээс Германы тал татгалзсан юм. Европын холбоо 2027 он гэхэд Оросын байгалийн хийг худалдан авахгүй байхаар төлөвлөж байна. Энэ онд Украины нутгаар дамжин Европт байгалийн хий нийлүүлэх транзит тээврийн гэрээ дуусгавар болж байгаа юм.
ОХУ-ын эрчим хүчний экспортын зах зээл хумигдаж байгаа энэ үед Орос, Хятад хотр байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна. Дээрх хоёр улс 2014 оны 11-р сард байгалийн хий нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Байгалийн хийн хоолойг Алтайн нутгаар, Казахстаны нутгаар тээвэрлэх талаар хэлэлцэж байсан. Гэвч эцсийн дүндээ Монгол Улсын газар зүйн байршлыг оновчтой гэж үзсэн билээ.
Сибирийн хүч 2
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев 2019 онд Монгол Улсад айлчлах үеэр “Сибирийн хүч 2” хийн хоолойг ашиглах тухай анх зарласан. Улмаар Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” компанийн хооронд хийн хоолойн ТЭЗҮ-ийг хамтран үнэлэх санамж бичиг гарын үсэг зурлаа. Дараа жил нь “Газпром” компани “Сибирийн хүч 2”-ийн зураг төсөл, судалгааны ажлыг эхлүүлсэн. Одоогоос хоёр жилийн өмнө 2022 оны нэгдүгээр сард ТЭЗҮ-ийг боловсруулж, Монгол Улсад нэвтрэх цэг бүхий шугам хоолойн урьдчилсан маршрутыг зарлаж, хийн хоолой барих ажлыг Монгол Улсын аймаг бүсүүд зохицуулах ёстой байв. Цаашлаад 2022 оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Союз Восток” хийн хоолойг 2024 онд эхлэх боломжтой гэж мэдэгдэж байлаа. Монголын Засгийн газар байгалийн хийн хоолойн талаар ач холбогдол өгч, сүр дуулиайтаа мэдэгдэл хэд, хэдэн удаа хийж байсан ч мөрийн хөтөлбөрөөсөө хасаж орхив.
Орос-Хятад
БНХАУ-ын хувьд 2022 оны хоёрдугаар сараас хойш ОХУ-ын эрчим хүчний томоохон худалдан авагч болсон. Хятадын дотоодын хийн хэрэглээ жилд 400 тэрбум шоо метр байгаа бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Үүний дийлэнхийг Туркменстанаас хангадаг. 2025 он гэхэд “Сибирийн хүч 1”хийн хоолойн экспортын хэмжээ 38 тэрбум шоо метрт хүрэх төлөвтэй байна. Тийм ч учраас хүчин чадлыг нэмж хоёр дахь хоолойгоор 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх, мөн түүнчлэн Сахалинаас Хятад руу чиглэсэн гурав дахь хийн хоолойн асуудал ч яригдаж байна. Гэвч эдгээр төслүүд нь нийлээд ч Европын улс орнуудтай 2021 онд байгуулсан 155 тэрбум шоо метрийн төсөлтэй эн тэнцэхгүй. Төслүүд хойшлогдох нь ОХУ-д их хэмжээний алдагдал дагуулна. “Газпром” компани 2023 онд долоон тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Тиймээс байгалийн хийн алдагдлыг нөхөх хэд, хэдэн төсөл, шинэ зах зээл хэрэгтэй байна.
Төсөл яагаад гацав
Газпром болон CNPC хоёр зарчмын хувьд тохиролцсон ч хийн үнэ, хэмжээ, барилгын зардлыг хуваах болон холбоотой бусад асуудлаар тохиролцоонд хүрээгүй бөгөөд хэлэлцээ одоо ч үргэлжилж байна. Хятадын талаас 1000 шоо метр байгалийн хийг 60 орчим ам.доллароор авахыг хүсэж байгаа ч нөгөө талаас хараахан зөвшөөрөхгүй байгаа. Одоогоор “Сибирийн хүч 1” хоолойгоор энэ хэмжээний байгалийн хийг 257 ам.доллароор нийлүүлж байгаа юм. Цаашилбал “Газпром” компани “Союз Восток” хоолойн монголын нутгаар дайрах хэсэгт хяналт тогтоох сонихолтой байгаа нь Бээжийн санааг ихэд зовоож байгаа бөгөөд Монгол дахь Оросын нөлөө дагаад нэмэгдэнэ гэж болгоомжилж байна.
Үүнээс гадан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг тойрч гарахын зэрэгцээ төлбөр тооцоог хэрхэн хийх зэрэг олон асуудлууд бий. Хэдийгээр Оросоос авдаг байгалийн хий хямд боловч БНХАУ Төв Ази-Хятадын хоолойгоор дамжуулан Төв Азийн орнуудаас тэр дундаа Туркменстанаас их хэмжээний хий импортолж байна. Төв Ази-Хятадын 4-р шугам буюу Туркменийн нутгаар дамждаг "D шугам" баригдсанаар Хятадад 30 тэрбум шоо метр хий импортолж, Туркмений талаас Хятадад нийлүүлдэг хийн хэмжээ 85 тэрбум шоо метрт хүрнэ. ОХУ-ыг бодвол БНХАУ байгалийн хий худалдан авах олон эх үүсвэртэй.
Энэ оны тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян наймдугаар сард ОХУ-д айлчилсан ч “Сибирийн хүч 2” хийн хоолойн асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.