Сэтгэгдэл 0

Судлаачид тоног төхөөрөмж болон цахилгаан тээврийн хэрэгсийг эрчим хүчээр найдвартай хангаж, асар их жин хэмнэх боломжтой массгүй баттерей бүтээж, амжилттай туршсан талаар мэдээллээ. Ингэснээр ухаалаг утас зээлийн карт шиг нимгэн болж, зөөврийн компьютерийн жин 50%, цахилгаан тээврийн хэрэгслийн жин 70% хөнгөрөх боломжтой болно гэж Шведийн судалгааны багийнхан үзэж байна.
Цахилгаан тээврийн хэрэгсэл хол зай туулахын тулд их хэмжээний литийн йон баттерей ашигласнаар овор хэмжээ нь нэмэгддэг. Шведийн Чалмерсийн технологийн их сургуулийн эрдэмтдийн багийнхны хэрэгжүүлсэн “Массгүй энерги хадгалагч” хэмээх төслийн хүрээнд гарган авсан энэхүү шинэ төрлийн баттерей нь нүүрстөрөгчийн мяндсан бүтэцтэй юм байна. Бат бөхийн хувьд хөнгөн цагаантай адил бөгөөд арилжааны зориулалтаар ашиглахад тохиромжтой, их хэмжээний эрчим хүч хадгалах багтаамжтай аж. Нүүрстөрөгчийн мяндас нь ер бусын хөнгөн, бөх, тэсвэртэй учир нэг грамм бүр үнэтэй сансрын технологийн салбарт ашиглахад тохиромжтой юм.
Амжилттай туршаад буй шинэ бүтээгдэхүүн нэг кг тутамдаа цагт 30 ваттын хүчин чадалтай. Хэдийгээр энэ нь одоогоор нэг кг тутамд цагт 150 гаруй ваттын хүчин чадал шаарддаг машины шаардлагад тэнцэхээргүй ч гэлээ дахин сайжруулсны үр дүнд тийм хэмжээний эрчим хүч агуулдаг болно гэж эрдэмтэд амлав.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.