Сэтгэгдэл 0
Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийг өөрчлөлтийн талаар хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой танилцуулгыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн хийсэн юм. Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулснаар 400 гаруй өрхийн 1700 орчим иргэний оршин суух хаяг болон үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зэрэг зөрчлүүд арилна гэж үзэж байна.
Өмнө нь Чингэлтэй дүүргийн ИТХ болон Засаг даргаас 7, 12, 16, 17, 19 дүгээр хороодыг хувааж, 20-24 дүгээр хороог шинээр байгуулах саналыг Нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн.
Энэхүү саналын хүрээнд хороог шинээр зохион байгуулах явцад дээрх хороодын нутаг дэвсгэрийн заагийг батлахдаа дээрх өрх айлуудын хаягийн болон бусад зөрүүтэй байдал үүссэнийг засах шаардлага үүсээд байгааг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тайлбарлалаа. Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.