Сэтгэгдэл 0
Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөрөө батлууллаа. Нийт 577 багц үйл ажиллагаанд, 120 их наяд төгрөг зарцуулна. Үүнээс Засгийн газар ирэх дөрвөн жилд ядуурлыг хоёр дахин бууруулж, инфляцыг 5-аас доошгүй хувьд барьж, Бүсчилсэн хөгжлийн реформын цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгажээ. Уг нь сайхан л юм, гэхдээ гадаад асуудлуудаас шалтгаалсан эдийн засгийн удаашрал, хөрш орнуудын эдийн засгийн нөхцөл байдал энэ сайхан зорилтуудыг хэрэгжүүлэхэд чөдөр тушаа болох гэмтэй. Гэм хэдий олон ч гэгээлэг төсөөлөлтэй мөрийн хөтөлбөрөөс тогтож харах ёстой гурван өнцөг байна.
Бүсчилсэн хөгжил
Ерөнхий сайдын томъёолсноор хөтийн төвдөө багширсан эрх мэдлийн төвлөрөл саарч байж, түгжээ тайлагдаж, эдийн засгийн хөгжилдөө шуударна. Энэ бол зөвхөн нийслэл хотыг бүсчилж хөгжүүлэх тухай яриа. Гэхдээ энэ бол зөвхөн төвлөрөл бус анхнаасаа нийслэл хотыг ийм олон хүн амд зориулж төлөвлөөгүйтэй шууд холбоотой. Тухайн үед төлөвлөхдөө 300 орчим мянган автомашинд зориулж төлөвлөсөн нийслэл хотын автомашин өнөөдөр 750 мянгаас хол даваад метротой болох хүртэл 900 мянга руу дөхөх багцаа тооцоо байна. Улаанбаатар хот өдгөө Монгол Улсын нийт хүн амын 49% буюу 1 сая 730 мянган иргэн аж төрдөг их айл. Тэр ч утгаараа бид улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувь буюу 43.3 их наяд төгрөгийг хамтдаа үйлдвэрлэдэг. Ингэснээр улсын нэгдсэн төсвийн орлогын 13 хувь буюу 2.1 наяд төгрөгийг бүрдүүлдэг гээд бид чамлахааргүй хөдөлмөрлөж байгаа. Гэсэн хэдий ч манай хотод хөдөлмөрийн насны 1.046.298 иргэн байгаагийн 51.4 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа нь нэг талдаа ажлын байр хомс, хөдөлмөрийн үнэлэмж тааруу зэрэг сөрөг зүйл рүү хөтөлнө.
Эдгээрийг өөрчлөхийн тулд Улаанбаатар хот засаг захиргааны шинэчлэл хийн, 42 нэгж байгуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хот төвийн 6, захын 3 дүүрэг, нийт Улаанбаатар хотын 200 гаруй хороогоор дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байгаа. Өнөөдөр нэг хороонд дунджаар 14 албан хаагч ажиллаж, өдөрт дунджаар 15-25 иргэнд нийт 15 төрлийн төрийн үйлчилгээ үзүүлдэг гэжээ. Харин дээрх дүүрэг, хорооны тогтолцоог өөрчилж, 42 нэгжид шилжүүлснээр иргэдэд ээлтэй “20 минутын хот”-ыг цогцлоохоор төлөвлөж.
“20 минутын хот” гэдэг ойлголтын тухайд хотын иргэн хаана оршин сууж байгаагаасаа хамаараад гэрээсээ гараад 20 минут алхах зайд өдөр тутмын хэрэгцээгээ хангаж, нийгмийн болоод төрийн суурь үйлчилгээгээ төвөггүй авах боломжтой хот төлөвлөлт гэж энгийнээр ойлгож болох юм байна. Хүн 5 минутад дунджаар 400 метр зам туулдаг. Тэгвэл уг зайнд эмийн сан, хүүхдийн тоглоомын талбай, төрйин үйлчилгээний цахим төв, бичил цэцэрлэгт хүрээлэн байх ёстой гэжээ.
Одоо аймгуудыг хэрхэн бүсчилж байгааг хамтдаа сонирхоё. Хангайн бүсийг “уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс”, баруун бүсийг “эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс”, хойд бүсийг “байгалийн аялалын жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”, говийн бүсийг “аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс”, төвийн бүсийг “хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”, зүүн бүсийг “түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болгон хөгжүүлэхээр тооцжээ. Энэ бол тухайн бүсэд чухам юу голлодог вэ гэдгийг хараад, зүгээр л тодорхойлсон асуудал яг хөгжих үү гэдэг дээр олон эргэлзээ бий. Уг нь бид Зөвлөлтийн харьяанаас гарахдаа л эрх мэдлийн төлөө шунах биш бүсчлээд хамтдаа хөгжье гэж тодорхойлсон бол өнөөдөр энэ үг улстөрчдийн аманд бус бодит ажил хэрэг болчихсон үр дүнг нь нийтээрээ хүртчихсэн сууж байх байлаа.
Инфляц
Улстөрчид сонгуулийн оноо болгох хэрэгсэл болгож ашигласаар ирсэн үг бол инфляц. Гэвч инфляцын цулбуур тэдэнд биш эдийн засагт байдаг нь даанч гачлантай. Засгийн газар энэ удаад ойрын дөрвөн жилдээ инфляцыг 5 хувь дотроо барина гэж тооцсон. Гэвч сонгуулийн өмнө тэтгэвэр, тэтгэмж, цалинг нэмсэн, дээрээс нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг тэгшитгэн тараасан зэргээс шалтгаалаад дөрөвдүгээр улиралд инфляцыг өсөхийг эдийн засагчид сануулсаар байна. Түүнчлэн БНХАУ-ын дотоодын аж үйлдвэрийн сааралт, ОХУ-ын геополитикийн бодлогоос үүдсэн элдэв хориг зэрэг нь Монгол Улсын инфляцыг гол өдөөх хүчин зүйл нь.
Уг нь Монгол Улсын инфляц цар тахлаас өмнө “сайхан” л байлаа. 2020 онд 2.3 хувьтай гарсан инфляц бүс нутагтаа хамгийн доогуур үзүүлэлттэй улсын жагсаалтад ороход нөлөөлсөн. Гэвч цар тахал дэгдэж хилээ янгинатал түгжээд, гэртээ бүгсэн нь инфляцыг улам өдөөчихсөн юм. Чухам Монгол ч биш дэлхий нийтээрээ инфляцын шанаатаа нүүр туллаа. Үүнээс хойш 2021 онд 13.8 хувь, 2022 онд 13.2 хувь, 2023 онд 7.9 хувьтай гарсан. Хэдийгээр өнгөрсөн жил хоёр оронтой тооноос буурсан ч дунд хугацааны олон шалтгаанаас үүдэн хэлбэлзэх магадлал өндөр байна. Дээрээс нь сонгуультай жилүүдэд инфляц өсдөг бичигдээгүй зүй тогтол бий.
Ядуурал
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дурдсанаар бол ирэх дөрвөн жилд ядуурал хоёр дахин буурах ёстой. Ёстой гэж байгаагийн цаад шалтгаан нь дээр дурдсан инфляцыг 5 хувь дотроо барьж чадвал зээлийн хүү буурна. Зээлийн хүү буурснаар ажил эрхлэлт нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад ядуурал буурах учиртай. Одоогоор Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн түвшин 60% байна. Энэ нь дэлхийн дунджаас 65-70% доогуур байгаа юм.
Хэдийгээр хүн амын амьжиргааны доод түвшин 2020 оныхоос 114200 төгрөгөөр нэмэгдэж 454.2 мянган төгрөг болсон ч ядуурал нэмэгдэх хандлагатай байгааг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаас анхааруулсаар байна. Хамгийн сүүлд 2022 онд ядуурлын түвшинг гаргахад улсын дундаж 27.1 хувьтай гарсан. Харин бүсчилж хөгжих ерөөлтэй болчихоод байгаа хөдөө орон нутгийн ядуурлын түвшин 35.6 хувьтай байгаа нь гачлантай мэдээ. Бүсчлээд ч тэнд хөгжил гэдэг юм битгий хэл, ядуурал буурахгүй нь ойрын дөрөв биш дөрвөн арвандаа тодорхой. Бүсчлэл гэдгийн цаад агуулга “Алсын хараа 2050” буюу 20, 30 жилийн дараа харагддаг тул Засгийн газрын бичлэгдэшгүй даалгавар ерөөс энэ юм. Ядуу өрх буурч байж улс хөгжинө. Цаад утгаараа иргэдийн амьжиргаатай холбоотой тул цогц арга хэмжээ авч байж энэ зорилт хэрэгжих учиртай. Гэвч улсын дунджаас бага цалинтай салбарт нийт ажиллах хүчний 82 хувь нь ажиллаж байдаг. Улсын дунджаас бага цалинтай салбарт хөдөлмөрийн үнэлэмж жилийн 24.2 сая төгрөг байдаг нь санхүү, уул уурхайн салбараас даруй 4.8 дахин бага үзүүлэлт юм. Дээр нь инфляц өсөж, үнэ нэмэгддэг ч инфляцаа дагаад үнэ буурдаггүй, дээрээс төгрөгийн ам.доллартой харьцах ханш тогтмол өссөөр ирсэн нь ядуурал буурахгүй байгаагын гол шалтгаан байж болох талтай.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.