Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Хөрш орнууд

​Путиныг шүүхийн өмнө аваачих уу?!

2024/08/30
ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна. Энэ мэдээлэл тус улсын төрийн мэдлийн ТАСС агентлагт Кремлийн хэвлэлийн албаны эх сурвалжтайгаар тархсан юм. Тэгэхээр албаны мэдээлэл гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл нэгэнт төлөвлөгдчихсөн айлчлал гэдэг нь тодорхой байна. Хөрш улс, дээрээс нь иж бүрэн стратегийн түншлэлийн хоёр улсын төрийн тэргүүн айлчлах нь дипломат харилцаанд байдаг л асуудал. Гэхдээ энэ удаагийн айлчлал нь Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тогтоол гарчихсан байхад тус шүүхийн бүрэн эрхт гишүүн Монгол Улсад айлчлахаар болсон гэдэг нь анхаарч харууштай асуудал юм. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг парламентаараа хэлэлцэн батласан л бол гишүүн орнууд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Харин Монгол Улс хэрхэх бол. Оросын хэвлэлүүд түүнийг баривчлах магадлал тун бага гэж байгаа ч энэ асуудлын шалтгаан нөхцөл урьдач нөхцөл зэргийг хамтдаа зураглая.

Шийдвэр

Олон улсын эрүүгийн шүүх гуравдугаар сарын 17-ны өдөр нэгэн мэдээлэл гаргав. Уг мэдээлэлд “Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдөр  Олон улсын эрүүгийн шүүхийн Урьдчилсан шатны хоёрдугаар танхим Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас ноён Владимир Владимирович Путин, хатагтай Мария Алексеевна Львова-Белова нарын хоёр хүнийг баривчлах захирамж гаргалаа” гэжээ. Тэднийг украин хүүхдүүдийг эх орноос нь хууль бусаар албадан гаргасан хэрэгт буруутай гэж үзэн ийм шийдвэр гаргасан байна. НҮБ-ын Мөрдөн байцаах комиссын тэргүүн, Норвегийн шүүгч Эрик Мёсэ хэлэхдээ “Донецк, Харьков, Херсон мужаас Орос руу шилжүүлсэн 4-18 насны 164 хүүхдийн асуудлыг нэг бүрчлэн судалсан” гэсэн юм.

Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг хууль зүйн үндэсгүй гэж эрс буруушаасан билээ. Тэрээр хэлэхдээ “ОХУ болон бусад хэд, хэдэн улсын нэгэн адил энэ шүүхийг хүлээн зөвшөөрдөггүй тул ийм төрлийн аливаа шийдвэр Оросын хувьд хууль зүйн үүднээс хүчингүй” гэдгийг тодотгосон байна.

Легитим чанар

Монгол Улсын хувьд ардчилсан шинэ Үндсэн хууль баталснаас хойш Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг судалсаар ирсэн. Улмаар 1998 оны долоодугаар сарын 18-ны өдөр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг соёрхон баталж байв. Соёрхон баталснаас дөрвөн жилийн дараа 2002 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж ирсэн юм. Нэг ёсондоо УИХ-ын чуулганаар уг асуудлыг баталж, албан ёсны гишүүн болсон гэсэн үг. Тиймээс дүрмийг соёрхон баталсан л бол аливаа шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.

Түүгээр ч зогсохгүй 2023 оны 12-р сард Монгол Улсын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон нь хууль зүйн шинж чанараараа Монгол Улс дээрх шүүхийн аливаа шийдвэрийг хүлээх зүй ёсны нөхцөл бүрдсэн гэсэн үг.



Бодит байдал

Олон улсын хамтын нийгэмлэг, түүний интеграцид нэгдсэн л бол аливаа шийдвэрийг биелүүлэх шаардлага үүсэж байгааг дээр дурдсан. Хэрэв нэгдэн орчихоод биелүүлэхгүй бол олон улсын тавцанд бидний нэр хүнд төдий чинээгээр унана. Хэдийгээр гадаад харилцаанд идэвхтэй, дэлхий нийттэй эрх тэгш харилцаж байж болох ч хууль зүйн хувьд шийдвэр биелүүлэхгүй бол тухайн улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх тал бий. Яг ийм л шалтгаанаар Өмнөд Африк улсад ойлгомжгүй нөхцөл байдал бий болж байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийг баривчлах шийдвэр гаргаснаас хойш найман сарын дараа Өмнөд Африкт БРИКС-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт болох хуваарьтай байв. Уг уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч биечлэн оролцохоор аль хэдийнээ төлөвлөчихөөд байлаа. Гэвч Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэр эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэв. Өмнөд Африк улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарах тухай асуудал яригдаж байсан ч хууль зүйн хувьд Ромын дүрмээс татгалзах асуудал хоёр жил үргэлжлэхээр байв. Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг үл харгалзан Владимир Путин Өмнөд Африкт айлчилж болох ч тус улс гишүүн учраас заавал баривчлах үүрэгтэй. Ямарсайндаа Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сайрил Рамафоса “Түүнийг баривчлах л юм бол дайн өдөөсөнтэй ялгаа байхгүй” гэж мэдэгдэж байхав. Тэгж, тэгж эцсийн эцэст Владимир Путиныг Гадаад хэргийн сайд нь төлөөлж уг уулзалтад оролцсон билээ.

Нэр төр

Гэлээ гээд Монгол Улс яах вэ? Олон улсын тавцан дахь нэр төрөө бодоод мөнхийн хөршийнхөө төрийн тэргүүнийг хуулийн өмнө аваачих уу? Олон улсын хамтын нийгэмлэгийн дүрмийг эрээ цээргүй зөрчих үү? Владимир Путиныг баривчлаад Оросын талаас бүх крантаа хаалгаад, хүжний гэрэлд ном унших уу? Эргэлзээтэй зүйлс олон байна. Гэхдээ олон улсад ардчилалаа хамгаалдаг, хүний эрхийг дээдэлдэг, олон тулгуурт гадаад бодлоготой, шударга ёсны төлөө тэмцдэг гэж харагддаг нэр нүүрээ барах хэрэг л гарах нь. Бүр эсвэл Владимир Путин ямар нэгэн шалтгаанаар бие төлөөлөчгөө явуулж мэднэ. Хэрэв ингэвэл хаа, хаанаа амар байгаа юм уг нь.

ОХУ-ын Ерөнхийлөгч Халх голын ялалтын 85 жилийн ойн ёслолд оролцох тухай асуудал аль 2023 оны сүүлээс яригдаж эхэлсэн. Гэвч тухайн үед дипломат шинж чанарын үүднээс хөрш улсынхаа төрийн тэргүүнийг урьсан гэж харж байлаа. Гэтэл ОХУ-ын төрийн мэдлийн мэдээллийн агентлагууд нь энэ айлчлал төлөвлөгдсөн тухай мэдээлсээр байна. Барууны хэвлэлүүд Монгол Улс энэ үүргээ биелүүлж чадах уу гэсэн байр суурьнаас хандаж байгаа бол ОХУ-ын хэвлэлүүд В.Путиныг Монгол Улсад баривчлах магадлал маш бага гэж харж байна. Чухамдаа аль нь ч байсан дунд сургуулийн захирлын томилгоог шүүмжилдэг, Элчин сайдын атташе согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон мэдээллийг эсэргүүцдэг, МҮОНТВ Ялалтын баярын парадыг дамжуулахгүй гэсний төлөө мэдэгдэл гаргадаг юм чинь Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг үл харгалзан “ахын ёсоор” айлчилж мэднэ. Тэглээ гээд бид яах учиртай билээ...

Холбоотой мэдээ

Литва улс Беларусьтай хиллэх хилээ хаажээ
Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна
Австрали хүнд гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө
ЭЗБХ: Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
“Төгрөг-100 жил” марк худалдаанд гаргалаа
ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Мөрийтэй тоглоомд мөнгөө алдсаар хохирол нь 110 сая төгрөг хүрчээ
Гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэрт гаргалаа
ХЗБХ: Хууль, тогтоолын төслийн талаарх хууль зүйн зөвлөмжүүдийг хэлэлцлээ
АТГ: Зөрчил тогтоогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв
"Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ
Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо
Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа
Г.Дамдинням: Нөөцтэй хэр нь шатахуун өгөхгүй байгаа ААН-үүдийг хуулийн байгууллагаар шалгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” шоу нэвтрүүлгийн оролцогчдыг ирэх жилийн улсын наадам үзэхийг урилаа
Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
Элэг, бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай 1000 гаруй иргэн донорын хүлээх жагсаалтад байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он