Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,УИХ

Хаврын чуулганы эпилог буюу Хагархай цонхны завсраар

2024/03/15
Засвартай танхим, зассан хууль, засагласан МАН, зайдалсан төр, зай гарсан суудлууд... Хаврын чуулганы нээлтийг товч зураглавал ийм байна. Чуулж дадсан “Их Хуралдай” танхим засвартай тул “Чингис хаан” танхимд чуулганыг нээхдээ спикер Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлт гарцаагүй “зөв зам” руу хөтөлж, өнгөрсөн 30 жил хуульгүй явж ирсний гайг засах гэж энэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүллээ гэдгийг тойруу утгаар илэрхийлсэн юм. Ингэхдээ атом, молекулын физик шинж чанараас эхлээд криминологийн “хагархай цонхны онол”-оор жишээлж, зассан хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнийг томосгосон тойргоор сонгохын чухлыг дурдаад битүүхэндээ дахиад засаглавал цэнгэлийн манлайд хүрнэ гэдгийг сануулав. Сүүлийн 30 жилийн наймд нь сөрөг хүчин, дөрөвт нь эвссэн түүхийг харвал МАН өөртэйгөө л тэмцэж байгаа бөгөөд хоосон үлдсэн хэдэн суудлыг харвал “сор залдаг” хуучны “арга” нь сарниж амжаагүй гэдгийг анзаарч болохоор...
 
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Улс төр судлаач эрдэмтэн Жеймс Уилсон, Жорж Келлинг нарын дэвшүүлсэн хагархай цонхны онолыг хамгийн энгийнээр тайлбарлавал цонх хагарвал тэр дор нь шиллэж байх ёстой, хэрэв ингэхгүй бол дараа, дараагийн цонх хагарсаар бүтэн цонх нэг ч үгүй болно гэсэн утгатай. Энэ бол нийгэмд бий болсон тулгамдсан асуудал, буруу хазгайг тэр дор нь засаж шинэчлэж байхгүй бол тогтолцооны гажуудал болно гэсэн үг юм. Өнгөрсөн 30 жилийн дүр зургийг үүнтэй зүйрлэж болно” гэв ээ.

“Дарга”-ын хэлж байгаа “Хагархай цонхны онол”-ын авторууд чухам хэн бэ гэдгийг анхаарч үзэх ёстой. Уилсон нь улс төр судлаач, Кеплинг нь криминологич. Онол боловсруулж, анх нийтлэгдсэн 1982 оны үе рүү цаг хугацааг ухраая. Товчхондоо 1970-аад оны дундаас шил даран нүүрлэсэн газрын тосны хямрал түүнээс үүдэн нийгмийн эмх замбараагүй байдал АНУ-д нүүрлээд байсан цаг. Нийгмийн ерөнхий чиг баримжаа ч, ёс суртахуун ч, тэр бүү хэл бодлого боловсруулагчдын төлөв ч өөрчлөгдөөд байж. Энэ нь яв, явсаар 80-аад онтой золгоход улам гаарав. Нийгмийн ёс суртахууныг бий болгохын тулд Америкийн судлаачид, хичээсээр байсны нэг нь дээрх хоёр эрдэмтэн. Онолыг товчхон тайлбарлавал тухайн хотод хагархай нэг цонх байвал л эмх замбараагүй байдал бий болж, хүн бүр адилхан хагалж эхэлнэ. Бүтэн байвал эсрэгээрээ хэн ч хагалахгүй бүгд бүтэн байхыг хичээж эхэлнэ гэсэн санаа. Гэмт хэрэг үйлдэх сэдэл нь тухайн нийгэм болон орчны сэтгэл зүйгээс шууд хамааралтай гэдгийг л тайбарласан хэрэг. Тухайн цаг үед энэ онолыг Нью-Йоркын амбан захирагч асан Руди Гиллиани, тус хотын цагдаагийн дарга Уильям Брэттон нар бодлогодоо тусгаж, нийгмийн хэв журмыг сахиулах тогтолцооонд ашиглаж эхэлжээ. Нью-Йорк хотод гэмт хэргийн давтамж нэмэгдэж, хүчтэй нь хүчгүйгээр дийлэх мэт “ширэнгийн хууль” үйлчилж эхэлсэн тул энэ онолыг ашигласан гэж хожим тайлбарлажээ. Гэмт хэргийн давтамж ихтэй дүүргүүдэд соён гэгээрүүлэх, нийгэмд нь сургах ажлыг тогтмолжуулж, бохир заваан гумдуудыг засаж, “залруулж” эхэлсэн байна. Энэ онол АНУ-д түгэн дэлгэрч чадаагүй улс төрийн бодлогод ашигласан нь гагц Нью-Йорк хот л байх. Үүнээс хойш энэ онолыг үл хөдлөх хөрөнгийн салбар, боловсрол, статистикийн үзүүлэлтүүдэд цухас дурдаж байлаа. Нийгмийн болон улс төрийн судлалын хүрээнд нийгмийн албан бус сайн дурын хяналт гэдэг нь байх боломжгүй, улс төрийн хатуу хяналт /Жорж Оруэллийн “1984” дээр гардаг шиг том ах/, ёс суртахууны цагдаа шиг болох эрсдэлтэй гэж үзсэн. Нөгөө талаас гэмт хэрэг тухайн орчноос бус хувь иргэн хүний төлөвшил ямар байхаас хамаарах тул хагархай цонхтой, цонхгүй тухайн цонхыг хагалах этгээд байж л байдаг гэж мэтгэсээр байлаа. Ердөө л ийм юм.

Одоо 1982 оны Америкаас 2024 оны Монгол Улсдаа буцаж ирье. УИХ-ын даргын онцолсон чухам юуг тодотгов. Хагархай цонх байсныг засаж эхэллээ гэсэн “мэргэн санаа” байв уу, эсвэл өмнө нь бид баахан хагалчихлаа одоо сайн хүн болоод хагарсныг эвлүүлье гэх эерүүлсэн сэтгэл байв уу. Энэ парламентын бүрэн эрхийн дөрвөн жилийг харвал хулгайч, хулгайчаа бариарай гэсэн юм шиг л байв. Шударга ёсны тэмцэл, ковидын хар сүүдрийг их мөнгөөр үргээгээд, нэг өрийг нөгөө өрөөр дарчихаад, сортолзсон нэгнээр нь сор зална. Олноор нь “нүүрснийх”, “банкных” гэж элдэв шошго хадчихаад ганц нэгээр нь арилгасаар парламентын бүрэн эрхийн 1/2 нь өнгөрсөн. Хаврын чуулганы нээлтэн дээр эрх баригчдын зарим суудал хоосон байсан нь чухам үүнтэй холбоотой. Явж, явж бүх болохгүй зүйл нь засаглалын хямрал байсан гэж оношлоод хэдэн жилдээ гар дүрэхгүй гэж байсан Үндсэн хуулиа өөрчлөөд гишүүдийн тоог олон болгож, тойргоо томсгов. Тойрог томсох хүртэл тэмцэл үргэлжилсээр л байлаа. Гэхдээ тэмцэж байгаа тэмцэл өөрсөдтэйгөө, магадгүй өөрийнхөө толинд тусах сүүдэртэй тэмцэж байсан гэдгийг спикерийн хэлсэн үгнээс харж болно. Асуудал болгомогц цагийн өнгө, иргэдийн сэтгэлийг ажаад талбайн жагсаалыг “эвтэйхэн аргалаад” сэргэлтийн бодлого, цэгцрэх хөдөлгөөн, бүсчилсэн хөгжил зэргийг ярих болов. Иргэдийн саналаар сонгогдсон хоёр ч гишүүнийг иргэдийн санаа бодлыг үл харгалзан өөр суудалд шилжүүлэн томилж, данхар засгийг улам томруулав. Парламент нь Засгийн газраа хянаж, Засгийн газар нь парламентад ажлаа тайлагнах ёстой атал намын нөхөд нь хоорондоо муудалцаж, УИХ-ын дарга нь кабинетын сайдтай хэрэлдэв дээ. Засаг томруулж асуудлаар нь сайд буулгаж “майдар залсан” тухай ярих ч юм биш.

Хагархай цонхны онол хулгай дээрмийг хэрхэн бодлогоор зогсоох тухай тайлбарласан онол юм байж. Манай “дарга” хагархай цонхны онолоор парламентын дөрвөн жилээ дүгнээд энэ парламентын отгон чуулган эхлэв ээ.

Төгсгөлийн оронд

“Авлигын олон асуудлыг Засгийн газар ил болгосон. Зарим хүмүүс нийгмийг бухимдуулж байна гэж шүүмжилдэг. Гэхдээ би зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэл төгс байна. Авлигатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг хэлж байсныг санаж байгаа байх. Сонгууль хүртэл тэсчихвэл Л.Оюун-Эрдэнэ зайлж, бүх зүйл сайхан болно гэж оргон зайлсан шувууд маань хилийн чанадаас томилсон шүүгч нартаа захиж байгааг мэдэж байна” 2023 оны 11-р сарын 30-нд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг...

Холбоотой мэдээ

Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглох хуулийн төсөл эцэслэн батлагдлаа
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нөөцийн махны үнэ хямдарчээ
А.Ербол: Шинэ II тойрог замын трассыг гурван хувилбараар боловсруулсан
Гэмт хэрэг үйлдэж, зугтаасан этгээдийг шуурхай илрүүлжээ
Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дараах гудамж замыг хаана
Хүүхдийн баяраар “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулна
Зуслангийн бүсээс 100 тарвагыг шилжүүлэн нутагшуулжээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Нийслэлийн төр, захиргааны байгууллага 07-16 цагийн хооронд ажиллана
Урсгал сөрсөн жолоочийг 50000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг хасжээ
Азийн хөгжлийн банктай 2025-2028 онд хамтран ажиллах түншлэлийн стратегийн баримт бичгийг баталлаа
Ойн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Зургаадугаар сарын 01-нд бороотой
Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он