Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Жендэр ба Сонгууль

2024/06/12
Сонгууль эхлээд нэгнийгээ од, мод, би, чи, үзэлгүй, үзэлтэй, МАНай нам, тАНай нам, би хүн, чи хүн биш гээд нэгнийгээ буллидээд байгаа болохоос энэ сонгууль жендэрийн үнэртэйгээ хамт эхэлсэн юм. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн 61 хувь нь эрэгтэй, 39 хувь нь эмэгтэй хүйсийнх байна. Шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш эрхийг хангах зорилт тавьсан НҮБ-ын зорилтоо харсан ч, хүйсийн тэгш эрхийг хангана гэдгээ урт хугацааны үзэл баримтлалдаа тусгасны хувьд ч, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсныг харвал ч тэгш оролцоог хангах нь холын хүсэл биш байлтай. Гэвч манайд хүйсийн тэгш эрх гэдгийг зөвхөн эмэгтэй хүйс дээр наах гээд байдаг гэмтэй. Улс төрийн оролцоонд аль нэг хүйс нь давамгайлах тусам нийгмийн хамгаалал болон бусад бодлого хатуудах гээд байдаг нигууртай тул ийнхүү дэлхий нийт 50/50 гэдэг бодлого баримтлаад уриалаад байгаа юм.

Монгол Улс НҮБ-ын гишүүн, харьяа байгууллагуудаас нь мөнгө гуйж бадар барьдаг тул “Тогтвортой хөгжлийн зорилт”-д нэгдэн орохоос өөр аргагүй болсон. Тийм ч учраас гишүүн орны хувьд урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалдаа тусгаж, сонгуулийн өмнөхөн Сонгуулийн тухай хуульдаа энэ чиглэлийн өөрчлөлт оруулаад амжсан юм. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар тусгажээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 70/30 байгаад, 60/40 болноо гэсэн үг. Ингэхдээ эр, эм гэж ялгамжлахгүйгээр тусгасныг анзаараарай.
 

Сонгуульд оролцсон намууд сонгуулийн хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор Жендэрийн Үндэсний хороонд хүйсийн балансыг тайлагнаж, 2025 оны 3-р сарын 01-ний дотор гаргаж өгөх юм. Улмаар Жендэрийн Үндэсний хороо үүнийг боловсруулж, 2025 оны наймдугаар сарын 1-ний дотор СЕХ-нд дүгнэлтээр хүргүүлж, СЕХ нь аудитын болон бусад тайлан нэгтгэн тухайн намд улс төрийн санхүүжилт олгохоо шийднэ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль дууссаны дараа 6 сарын хугацаанд Улстөрийн намын тухай хуульд заасны дагуу удирдах зөвлөл, бага хурал, хяналтын зөвлөл зэрэг хуульд заасан 4-5 шатны байгууллагын бүтцэд хүйсийн харьцааг хангуулна. Улмаар Жендэрийн Үндэсний хороонд хүйсийн балансыг тайлагнаж, 2025 оны 3-р сарын 01-ний дотор гаргаж өгөх юм. Улмаар Жендэрийн Үндэсний хороо үүнийг боловсруулж, 2025 оны наймдугаар сарын 1-ний дотор СЕХ-нд дүгнэлтээр хүргүүлж, СЕХ нь аудитын болон бусад тайлан нэгтгэн тухайн намд улс төрийн санхүүжилт олгохоо шийдэх юм. Ингэснээр хүйсийн тэнцвэрийг илүүтэй хангаж чадсан нам нь улс төрийн санхүүжилт ахиу авна гэсэн үг.

Сүүлийн 10 жилд болсон УИХ-ын гурван удаагийн сонгуулиар эмэгтэйчүүд 11-13 суудал авсан нь нийт суудлын 17.1 хүртэл хувь болж байгаа аж. Харин УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нэр дэвших квотыг 2024 онд 30, 2028 онд 40 хувьд хүргэхээр хуульчилсан. Гэвч бодит байдалд намуудын 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тоо эрэгтэй нэр дэвшигчдээс доогуур байна. Тухайлбал МАН-аас нэр дэвшсэн 126 хүнээс 88 эрэгтэй, 38 эмэгтэй байгаа бол АН-ын 126 нэр дэвшигчээс 88 эрэгтэй 38 эмэгтэй, ХҮН-аас 68 хүн нэр дэвшсэний 58 нь эмэгтэй, “Үндэсний эвсэл”-ийн 70 хүнээс 41 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй нэр дэвшигч байна.

Дорнын улс орнуудад эрх баригчдын дийлэнх нь эр хүйсийнх давамгайлдаг. Соёл, зан заншил, стереотайпаар нь харсан ч энэ бол байх үзүүлэлт. Гэхдээ нийгэм эдийн засгийн хөгжлөөр тэргүүлдэг Япон, Өмнөд Солонгост хүйсийн харьцааг тэгшитгэх бодлого баримталж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. АНУ-ын холбоотон болохын хувьд дээрх хоёр улс АНУ-ын зөвлөмжөөр, зарим талын шахалтаар үүнд анхаарч байгаа юм. Эдийн засаг болон хөгжлөөр тэргүүлэгч энэ хоёр улсын нөлөөгөөр Азийн бусад улс орнуудад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх хандлага өнгөрсөн 10 жилийн турш эрчимтэй ажиглагдсан гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд онцолжээ.

Холбоотой мэдээ

А.Ербол: Шинэ II тойрог замын трассыг гурван хувилбараар боловсруулсан
Нөөцийн махны үнэ хямдарчээ
Гэмт хэрэг үйлдэж, зугтаасан этгээдийг шуурхай илрүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нөөцийн махны үнэ хямдарчээ
А.Ербол: Шинэ II тойрог замын трассыг гурван хувилбараар боловсруулсан
Гэмт хэрэг үйлдэж, зугтаасан этгээдийг шуурхай илрүүлжээ
Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дараах гудамж замыг хаана
Хүүхдийн баяраар “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулна
Зуслангийн бүсээс 100 тарвагыг шилжүүлэн нутагшуулжээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Нийслэлийн төр, захиргааны байгууллага 07-16 цагийн хооронд ажиллана
Урсгал сөрсөн жолоочийг 50000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг хасжээ
Азийн хөгжлийн банктай 2025-2028 онд хамтран ажиллах түншлэлийн стратегийн баримт бичгийг баталлаа
Ойн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Зургаадугаар сарын 01-нд бороотой
Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он