Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Нийслэл

​Метроны зөвлөх үйлчилгээний тендерт БНСУ-ын компанийн түншлэл шалгарлаа

2024/06/11
Улаанбаатар хотын метро барих зөвлөх үйлчилгээний тендерт БНСУ-ын “Dohwa Engineering” компанийн түншлэл шалгарсан тухай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээллээ. Тендерийн хоёрдугаар шатанд Орос, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн компаниуд бичиг баримтаа ирүүлсэн бөгөөд ийнхүү Өмнөд Солонгосын компанийн түншлэл шалгарлаа.

“Бидний урьдчилан тооцож сонгон шалгаруулалттай холбоотой элдэв маргаан үүсэхгүй тохиолдолд тав хоногийн дараа шалгарсан компанитай гэрээний үндсэн хэлэлцээ эхэлнэ. Захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч компани нь геологийн судалгаа хийхээс гадна уг тендерийн үндсэн дизайн гаргах, цаашлаад MPC тендерийн жишиг баримт бичиг боловсруулах зэрэг чиг үүрэг гүйцэтгэж манай талд яаралтай өгөх ёстой”  гэж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ярьсан юм.

Тендерт шалгарсан "Dohwa Engineering" компани нь 145.91 тэрбум төгөргийн үнийн санал ирүүлжээ. Түншлэлийн толгой компани болох тус компани нь Ази, Африк, Латин Америкийн орнуудад голлох метроны төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд Азийн хөгжлийн банктай хамтран Монгол Улсад гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Түншлэлд багтсан Солонгосын үндэсний төмөр замын компани нь Өмнөд Солонгосын төмөр замын голлох төслүүд болон өндөр хурдны дөрвөн томоохон төсөлд хэрэгжүүлэгчээр ажиллаж байжээ. Солонгосын төмөр замын корпорацын компанийн гол түншийн нэг. Ази тивийн 15, Европын гурав, Африкийн дөрөв, Өмнөд Америкийн таван улсад төмөр замын төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай.

Түншлэлд багтсан дараагийн компани нь “Korail” буюу Солонгосын төмөр замын корпорац нь Филиппин улсын нийслэл Манила хотын метроны долоодугаар шугамд барилгын явцын зөвлөх үйлчилгээний тендерт ялж 23 сая ам.долларын төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Үүнээс гадна төмөр зам болон метроны 10 гаруй томоохон төсөл хэрэгжүүлсэн туршлагатай компани аж.

Түншлэлийн өөр нэг компани болох “Soosung” компани нь Өмнөд Солонгосдоо төмөр зам, дэд бүтцийн 500 гаруй төсөлд оролцож байсан туршлагатай. Төмөр зам, дэд бүтцийн төслийн ТЭЗҮ, суурь судалгааны ажил хийдэг, Ази, Африк, Өмнөд Америк дахь төслүүдийн судалгааны ажил дээр сүүлийн 20 жил төвлөрч үйл ажиллагаа явуулж буй компани юм.
Метроны бүтээн байгуулалтын ажил 2025 онд эхлэх товтой байна.

Холбоотой мэдээ

Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
​ШТС-ууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүй үйлчилнэ
Хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэгт уяач Я.Цогбадрахыг буруутган ял оноож, 99 сая төгрөг гаргуулахаар боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

​ШТС-ууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүй үйлчилнэ
Гал тогооны ажилтнууд агаарын бохирдолд хамгийн их өртдөг
АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
ТАНИЛЦ: Улсын бүртгэлээс хасаж буй компаниудын нэрс
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа
ТӨСӨВ: Оюутолгойгоос аваагүй ногдол ашгийг зарцуулах гэж байсан сайд нарын багцаас хасагдах дүн
“Хүүхэд хамгаалал–хууль хэрэглээ” гарын авлага гаргалаа
Цас орж, цасан шуурга шуурна
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэгт уяач Я.Цогбадрахыг буруутган ял оноож, 99 сая төгрөг гаргуулахаар боллоо
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Солонгос дахь гадаад оюутнуудын тоо өссөн нь их сургуулиудын өмнө шинэ сорилт болж байна
“Хавдрын эсрэг аян-2026” Өмнөговь аймагт үргэлжилж байна
Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 20 хувиар нэмэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он