Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

МАН-ын парадокс

2024/06/07
Юун парадокс хаанаас гараад ирэв гэж уншигч та гайхаж магадгүй. Бүр эсвэл МАН-ын ухуулах байр парадоксын автобусны буудал руу нүүчихэв үү гэж ч гайхаж мэднэ. Өөрөө өөртэйгөө зөрчилдсөн, ярьсан бодлогодоо төөрсөн, гоё дүрснүүдээр олныг хуурах гэсэн эрх баригчдын өнөө цагийн өнгөнд төөрсөн хэн бүхэн МАН-ын парадокст төөрч мэдэхээр байна.

Эхний парадокс

Шударга ёс тогтоож, авлигатай тэмцэнэ. Энэ бол эрх баригчдын үг. Шударга тав гэгдэж нэгэн цагт талбай дээр жагсаж асан улстөрчид өөрсдийнхөө үйлдлийг эрх мэдлийн цулбуураас атгах шат дамжлага гэж ойлгоод эрх мэдэлд хүрэхийн цагтаа тэмцэх том сэдэв гаргаж ирсэн нь энэ. Одоо тэдний гортигоор улс төрийн үйл явц өрнөж байна. Та бүхэн санаж байгаа бол Нүүрсний 17 гэж цоллоод баахан хүнийг шонд өлгөв дөө. Одоо нүүрсний 17 хаана байна. Бүгд л намын аппаратын ажил хийгээд явж байгаа. Итгэхгүй бол хайлтын системээс хайгаад үзээрэй. Үзэл бодлоор тал таарахгүй нөхдийг бүгдийг нь нүүрсчид гэж цоллоод гортигоос гаргаж орхисон. Араас нь шударга ёс гэж баахан дуугарав. Дуугарахдаа баахан хуулиудад өөрчлөлт оруулсан. Бүрэн эрхийнхээ отгон чуулганаар ч баахан хууль бөөндөж гаргасныг уншигч та санаж байгаа нь гарцаагүй. Улс төрчид өрсөлдөгчөө тойргийн гадна гаргачихдаг юм байж. Одоо яах ёстой вэ, олон нийтэд итгүүлэх ёстой. Итгүүлэхийн тулд хавар цагийн өнгөн дээр “Улаанбаатараас ярьж байна” гэж юу нь мэдэгдэхгүй нэвтрүүлэг хийгээд нөгөөхөө баахан сувгуудаар цацсан. Агуулгын хувьд 30 жил ах нарын аманд хүлхэгдсэн сэдвийг арай өөр донж маягаар “системийн авлига” гэдэг сайхан тодорхойлолтоор нийтэд цацсан. Авлигатай тэмцэж байна гэж нэрлэхдээ өмнөх улс төрчдөө, өрсөлдөгч намын тодорхой улстөрчдийг нэр цохон “матарлав”.  Тэмцээгүй бол эдийн засаг сэргэхгүй байсныг, дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө хойно хоцрох байсныг “загас үстэй бол бөөстөх байсан” гэдэг шиг оношлоод цацав. Гортиг зурахдаа парламентын ардчиллыг хамгаалах дүртэй мэт боловч зөвхөн мөнгөтэй, дүртэй улстөрчид л тодорч гарч болох томосгосон тойрог татчихсан. Татсан гортигт нь мэдлэгтэй, мэдрэмжтэй, мерит зарчмаар шатлан дэвшсэн төрийн хүн багтахааргүй болчихсон. Нэг ёсондоо материаллаг бааз суурьтай нам л сонгогдож болох тийм тойрог татчихсан юм.

Дараагийн парадокс

Эрх баригч нам жагсаалтаар нэр дэвшигчдээ нийтэд зарлав. Тухайн нэг сэдвээр мэргэжсэн эрдэмтэд, судлаачид, эдийн засагчид гээд олонд төдийл танил бус эрхмүүд жагсаалтын эхний 20-д бичигдсэн харагдав. Өнгөн талдаа бол гоё л доо. Технократ харагдана. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш юм. Энэ бол өнгөөр хуурах арга. Нийгмийн олонх нь улстөрчдөд дургүй гэх хандлага байгааг мэдрээд намын гишүүдээс олонд төдий л танигдаагүй номын мөр хөөсөн “улсууд”-ыг гэрэл цохиулсан нь энэ. Хэрэв үнэхээр системийн авлигыг устгая гээд сэлмээ сугалсан юм бол номын мөр хөөж, эрдэмд шамдан, бизнесээ хөөж тэр хүрээндээ л тэмцсээр ирсэн субъектүүд тэмцэж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Улс төрийн тоглоом гэдэг хатуу. Олон жил нэг нам, нэг зүгт гээд хамтад зүтгэж байсан нэгнээ шонд өлгөхийг харлаа. Жагсаалтад багтсан субъектүүд тэсэх үү. Системийн авлигын тэмцэлд тэд үнэхээр оройд нь байж чадах уу? Магадгүй үзсэн онол, туулсан практик нь өөр байж болох ч улс төрийн тэр өнгө будгийг мэдэрч чадах эсэх нь эргэлзээтэй. Хэдийгээр эрдэм ном, судалсан судалгаа, туулсан амьдралдаа өөр, өөр өнгө мэт боловч өөрсдийн үзэл бодол, дээрээс нь сөрөг хүчин болон олонхийн бүлгийн улс төрийн өнгө аяс, түүнийг дагасан хэвлэл мэдээллийн олон талын байр суурьт чигч шударга зогсож чаддагүй гэдгийг Британийн түүх ч, Японы түүх ч бэлхнээ харуулдаг. Улс төр гэдэг бол нэг талын судлагдахуун бус олон талын судлагдахууныг нэгтгээд өөрийн дүгнэлт гаргахыг тухайн улстөрчөөс шаарддаг. Магадгүй жаахан ном уншсан хэдэн манкурт бий болоод эрх баригчдын кноп дараад явах вий...

Сүүлийн парадокс

МАН-ын тэмцэл юу юм бэ? Тэдний тодорхойлсноор хулгай байж гэж саная. Тэгвэл хулгайг хэн хийсэн юм гэдэг асуулт гарч ирнэ. Өнгөрсөн 30 жилийн талаас илүүд нь олонх болж гортиг татсан МАН, МАН-тайгаа тэмцээд байгаа юм уу, бүр эсвэл МАХН гэж тодорхойлоод 2020 оны улс төрийн өнгөн дээр эргэж нэгдсэн хэсэг бусаг хүмүүстэй тэмцэх юм уу, эсвэл ардчилсан гэх үзэл баримтлалтай ч гортигны цаана үлдээд өөрсөдтэйгөө зодолдсоор байгаа сөрөг хүчинтэй тэмцэх юм уу, эргэлзээтэй.

Авлига байж гэж саная. Тэгвэл 30 жилийн улс төрийн өнгөн дээр байнга улаан гэрэл асаасан МАН-ын дотоодтой тэмцэх юм уу? Эрх мэдлийн өнгөн дээр ээлж дараалан сууж байсан фракцын толгойнуудтай тэмцэх юм уу, аль эсвэл үзэл бодол өөр, тал таарахгүй улстөрчдөө сугалж олоод шонд өлгөх юм уу. Ядаж байхад Монгол Улс авлигаараа 180 газар орноос 121-рт жагсчихсан байдаг.

Данхын исгэрснээр систем байлаа гэж бодъё. Тэгвэл ганц улстөрчтэй бус олон улстөрчтэй, бүлэг эвсэлтэй тэмцэж таарна. Тэглээ гээд хувийн хэвшил бүрийг систем угсралцсан гэж онож тогтоогоод хурааж аваад нийгэмчлэх юм уу? Нэгдэл гэдэг нэрээр хувийн өмчийг устгасан шигээ зээлийн хүлээсэнд оруулаад хоршоо нэрээр малчдаа саах юм уу? Бүр эсвэл 30 гэр бүл гэж цоллоод нэг нэгээр нь хувийн өмчийг төрийн мэдэлд авах юм уу? Бүр болиод гаднын товарищ болгоныг газар нутаг руу өнгөлзсөн харийн дайсан гэж тогтоогоод амбаардаад гаргах юм уу? Ядаж байхад Монгол Улс хөрөнгө оруулахад таатай улс орнуудын жагсаалтад 116-р байрт ардчилсан чиг баримжаатай улс орнууд дундаа хамгийн доогуур байрт орчихоод байдаг.

Тогтолцоогоор нь өөрчиллөө гэж бодъё. Тэглээ гээд Үндсэн хуулиа өөрчлөөд тойргоо томсгосноо адилхан өрсөлдөе гээд салхин дээр нь гүйх юм уу? Найман жил засаг суусан нам өөрийнхөө хөлөөр нийтэд танигддаг юм байж, харин гортигны гадна байсаар ирсэн улстөрийн хүчнүүдийг хамт гүйе гээд чирэх юм уу? Бүр эсвэл аль нэг тойрогт, хэн нэгэнтэй өрсөлдөхдөө амлаж аваад, тамлан зовоохыг хэлэх үү? Улстөрийн эрх тэгш, парламентын ардчиллын үнэ цэн гэж аман дээрээ хэлчихээд хэн нэгнийг улс төрийн үзэл суртлаар нь “сошл булли” хийхийг хэлэх үү? Ядаж байхад ардчиллын үзүүлэлтээрээ “гажуудсан ардчилалтай” улс орны тоонд орчихсон байдаг...

Холбоотой мэдээ

А.Ербол: Шинэ II тойрог замын трассыг гурван хувилбараар боловсруулсан
Нөөцийн махны үнэ хямдарчээ
Гэмт хэрэг үйлдэж, зугтаасан этгээдийг шуурхай илрүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нөөцийн махны үнэ хямдарчээ
А.Ербол: Шинэ II тойрог замын трассыг гурван хувилбараар боловсруулсан
Гэмт хэрэг үйлдэж, зугтаасан этгээдийг шуурхай илрүүлжээ
Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дараах гудамж замыг хаана
Хүүхдийн баяраар “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулна
Зуслангийн бүсээс 100 тарвагыг шилжүүлэн нутагшуулжээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Нийслэлийн төр, захиргааны байгууллага 07-16 цагийн хооронд ажиллана
Урсгал сөрсөн жолоочийг 50000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг хасжээ
Азийн хөгжлийн банктай 2025-2028 онд хамтран ажиллах түншлэлийн стратегийн баримт бичгийг баталлаа
Ойн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Зургаадугаар сарын 01-нд бороотой
Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он