Сэтгэгдэл 0
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн 500 тэрбум төгрөгийн бондыг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэжээ. Нийслэлийн хувьд энэ онд багтаж 500 хүртэлх тэрбум төгрөгийн бондыг дотоодын зах зээлд арилжаалахаар төлөвлөж буй. Уг бондыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтад зарцуулна гэдгээ хотын удирдлагууд мэдээлсэн билээ.
Энэ долоо хоногт бонд гаргахтай холбоотойгоор нийслэлийн энэ оны төсөвт тодотгол хийх төслийг НИТХ-д өргөн барьсан юм. Энэхүү бондын 300 орчим тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл, 150 орчим тэрбум төгрөгийг авто замын сүлжээний засварын ажилд зарцуулна. Харин 40 орчим тэрбум төгрөгийг “Туул 1” ариутгах бохир усны коллекторын ажилд, зургаа орчим тэрбум төгрөгийг үерийн байгууламжид, дөрвөн тэрбум төгрөгийг андеррайтерийн үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.