Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Бөөндсөөр л дууслаа, энэ парламент

2024/06/05
“Өнөөдөр 21 хууль түүнийг дагалдан боловсруулсан 92 хуулийн төсөл, нийт 113 хуулийн төслийг эцэслэн батална. Тэгж байж энэ чуулган хаалтаа хийнэ” Энэ парламентын отгон чуулган дээр спикерийн хэлж сануулсан үг гэвэл энэ. Харин сонсох гэхээс хэрэлдсэн хэдэн гишүүнтэй, суухаасаа суухгүй нь олон гишүүнтэй энэ парламент ийнхүү “отголж” байна. Ер нь энэ парламентыг “бөөний худалдаа” гэдэг шиг бөөний парламент гэж тодотговол зохилтой. Тэд хууль батлаад бөөндөж үзсэн. Үр дүнд жирийн иргэдийн үл мэдэх олон хууль тогтоомж өөрчлөгдсөн. Тэд шошго зүүгээд бөөнөөр нь хөөсөн. Хоёр ч гишүүн хотын дарга болоод сугарсан. Гурван ч гишүүнд хулгайч гэх шошго хатгаад сугалсан. Цөөнгүй гишүүн нүүрсчин, мафичин, банкчин гэдэг шошготой нүүрээ улалзуулаад сууж байна. Бүр зарим нь нэрлэсэн асуудлаар нь гаргаж ирээд ямар нэгэн аппаратгүй сайд болж “цойлов”. Өнгө зүсээрээ өөр боловч үзэл нэг энэ парламент бөөнөөрөө бодлого биш бодлоо ярив. Үзэл биш суртал ярив. Үйл хийх биш үйлийн үрээ хураав. Үр дүнд нь юу ч өөрчлөгдсөнгүй.

Энэ хаврын чуулган анхнаасаа бөөн, бөөн хулгай ярьсаар л эхэлсэн. УИХ-ын дарга нь криминалогийн үеэ өнгөрөөсөн “Хагархай цонхны онол”-оор эхэлсэн энэ парламентын отгон хаврын чуулган чухам хулгайндаа төөрсөн үү, сонгуулийн өнгөөр будсан уу баахан хулгайнд л дарагдаад өнгөрөв. Ерөнхий дөө энэ парламентын бүрэн эрхийн дөрвөн жилийг харвал хулгайч, хулгайчаа бариарай гэсэн юм шиг л байв. Шударга ёсны тэмцэл, ковидын хар сүүдрийг их мөнгөөр үргээгээд, нэг өрийг нөгөө өрөөр дарчихаад, сортолзсон нэгнээр нь сор зална. Олноор нь “нүүрснийх”, “банкных” гэж элдэв шошго хадчихаад ганц нэгээр нь арилгасаар парламентын бүрэн эрхийн 1/2 нь өнгөрсөн. Хаврын чуулганы нээлтэн дээр эрх баригчдын зарим суудал хоосон байсан нь чухам үүнтэй холбоотой. Явж, явж бүх болохгүй зүйл нь засаглалын хямрал байсан гэж оношлоод хэдэн жилдээ гар дүрэхгүй гэж байсан Үндсэн хуулиа өөрчлөөд гишүүдийн тоог олон болгож, тойргоо томсгов. Тойрог томсох хүртэл тэмцэл үргэлжилсээр л байлаа. Гэхдээ тэмцэж байгаа тэмцэл өөрсөдтэйгөө, магадгүй өөрийнхөө толинд тусах сүүдэртэй тэмцэж байсан гэдгийг спикерийн хэлсэн үгнээс харж болно. Асуудал болгомогц цагийн өнгө, иргэдийн сэтгэлийг ажаад талбайн жагсаалыг “эвтэйхэн аргалаад” сэргэлтийн бодлого, цэгцрэх хөдөлгөөн, бүсчилсэн хөгжил зэргийг ярих болов. Парламент нь Засгийн газраа хянаж, Засгийн газар нь парламентад ажлаа тайлагнах ёстой атал намын нөхөд нь хоорондоо муудалцаж, УИХ-ын дарга нь кабинетын сайдтай хэрэлдэв дээ. Засаг томруулж асуудлаар нь сайд буулгаж “майдар залсан” тухай ярих ч юм биш.
 
Авлигын үзүүлэлтээр 121-т жагсаж түүхэндээ байгаагүйгээр доошлов. Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 21 байр ухарч 109-д эрэмбэлэгдэв. Ардчиллын “баянбүрд” гэгдэх манай улсын ардчилал 4 байраар ухрав.Ердөө л энэ. Бөөний парламентын дөрвөн жилд Монголын дүр зураг бөөн, бөөнөөрөө бүдгэрлээ...

Нэг ийм зүстэй, нэг тийм парламент ийнхүү өндөрлөх гэж байна. Өнгөрсөн дөрвөн жилд бидний байгаа байдал бус гадна талд харах дүр л өөрчлөгдсөн. Авлигын үзүүлэлтээр 121-т жагсаж түүхэндээ байгаагүйгээр доошлов. Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 21 байр ухарч 109-д эрэмбэлэгдэв. Ардчиллын “баянбүрд” гэгдэх манай улсын ардчилал 4 байраар ухрав. Олон улсын “Легатум” хүрээлэнгээс боловсруулсан ерөнхий тайланд хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх орчин, амьдралын чанар, эрүүл мэнд, боловсролын салбарын үзүүлэлтээр 100-аас хойш байранд жагсав.  Олон улсын банк санхүүгийн дөрвөн голлох байгууллага Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг бууруулав. Төгрөгийн бодит худалдан авах чадвар буурч инфляцын эрсдэлтэй бүс нутаг гэж гадна талд цоллуулав. Энэ онд 27 их наядын зарлагатай төсөв баталж, цалин тэтгэвэр нэмэгдүүлж, ногдол ашиг тарааж, малчдад 5 их наядын зээл олгов. Төрийн өмчит компани данхайж, төрийн өмчит компанийн алдагдал нэмэгдэв. Ердөө л энэ. Бөөний парламентын дөрвөн жилд Монголын дүр зураг бөөн, бөөнөөрөө бүдгэрлээ...

Холбоотой мэдээ

Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна
“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зочид буудал байгуулахаар төлөвлөжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятадын үндэсний газрын тосны корпорацитай шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцов
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна
Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана
“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зочид буудал байгуулахаар төлөвлөжээ
Асгарсан түлшийг саармагжуулж, хөрс хууллаа
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов
Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр гол замуудын түгжрэл саарч, нэвтрүүлэх чадвар сайжирна
“Туулын хурдны зам” төслийн газар чөлөөлөлт 15 хувьтай байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна
А.Амартүвшин: Ногоон оноо нь иргэдийн саналыг хүлээн авах, асуудлыг шуурхай шийдэх зорилготой санаачилга
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ
Улаанбаатар хотын гол гудамж, замуудад 7 зам тээврийн осол гарчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он