Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Хятадад үүдээ нээж өгсөн Кремль өөрөө нурах аюултай

2024/06/05
ОХУ эдийн засгийн хүндрэл, Москвагийн өсөн нэмэгдэж буй мөнгөний хэрэгцээ, Украин дахь дайныг дэмжих аж үйлдвэрлэлийн шаардлага зэргээс Кремль удаан зайслхийж явсан үйлдлээ хийхээс өөр гарцаагүй болж, нутгийн алс хязгаарт бус улсын зүрхэн тушаа Москва мужид уул уурхай ашиглах, боловсруулах үйлвдвэр байгуулах зөвшөөрөл олгочихов. Бээжин ч иймэрхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг эртнээс санаархаж ирсэн юм. Гэвч Москвагийн албаныхан хүрээлэн буй орчны хохирол, Хятадын талын оролцооны сөрөг нөлөөлөл, тэдний уул уурхай ашиглах, боловсруулах үйлдвэр барьснаар Кремлийн хаяанд шахуу байгаль орчныг хамгаалагчдын эсрэгүүцдийн хөдөлгөөн өрнөхөөс сэргийлэн өнөөг хүртэл татгалзсаар ирсэн нь үнэн. Хэрэв тэгсэн бол зөвхөн Москва мужаар зогсохгүй, ойролцоох мужуудаас эхлээд улс даяар энд, тэнд улс төрийн эсэргүүцлийн гал асаж, бүх оросын хөдөлгөөн болон өргөжиж, эрх баригчдад тун аюултай нөхцөл байдал үүсэх нь мэдээж. Яг одоо, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хятадуудын тусламж хамгийн их хэрэгтэй тул Кремлиэс байгаль орчинд дахь оролцоогоор дамжуулан мухардалд ороод буй Москва мужийн үйлдвэрлэлийн чадавхыг сайжруулах замыг нээж өгсөн нүүдэл л юм. Энэ үйлдвэр хөгжүүлэх хөтөлбөр нь гэр орны амгалан тайвныг эвдэж, Кремлийн удирдагчийн Бээжингийн удирдагчтай байгуулсан холбоог ганхуулна.

Оросууд эртнээс Москва мужид уурхай ашигласан түүхтэй. Боловсруулах үйлдвэр олонтой боловч орон нутгийн хүн ардын шахалт шаардлага, ижил ашигт малтмалыг өөр нутгаас арай хямдаар олборлох боломж зэргийн нөлөөгөөр үйл ажиллагаа нь удаашралтай байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараах он жилүүдэд дайны хөлд эвдрэн сүйтсэн Зөвлөлтийн тээврийн сүлжээг сэргээн босгохын тулд Москвагийн ойролцоо уул уурхай хөгжүүлэх сонирхол их байсан. Үр дүнд нь, Москвагаас Москва мужид уурхай өргөнөөр ашиглахад анхаарч 1953 онд Бээжинтэй хамтран хятадын мэргэжилтэн, ажилчдыг авчирж, ажиллуулах гэрээг үзэглэсэн. Уг гэрээг 1954 оноос хүчээр хэрэгжүүлж эхлэх байсан ч бүтээгүй. Түүнээс хойш Москва мужид оросын стратегичдийн найдаж байсанчлан шиг уурхай бужигнасан газар болоогүй билээ.

Энэ нь яван явсаар Москва мужийн уул уурхай, химийн үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд Хятадын талын оролцоо, Бээжингийн дэмжлэг зайлшгүй болсоор. Хэдий тийм ч байгаль орчны доройтлоос сэргийлэн жагсаал, цуглаан зохион байгуулагчдын хичээл зүтгэлээр сүүлчийн хоёр арванд хаалт тавьсаар ирсэн юм. В.Путин Украинийн эсрэг дайнаа өргөжүүлэхийн тулд “дорно тийш хандах” бодлого идэвхжиж, Хятадын талд найр тавихыг эсэргүүцэгчдийг маш идэвхтэйгээр замаас шахан гаргах болсон.

Кремлийн ивээл дор Москва муж 2023 оны эхээр Хятадын пүүсүүдтэй хамтран уул уурхай, боловсруулах үйлдвэр хөгжүүлэх гэрээг байгууллаа. Үүнээс хойшх саруудад хятадууд 1990-ээд оны эхээр хаагдсан уурхайнуудыг дахин нээж, ашиглаж эхэлсэн юм. Ингээд 2024 оны эх гэхэд, Хятадын шинэ уурхай, үйлдвэрүүд 10,000 ажлын байр бий болгож, тус мужийн захирагч, албаныхан өнгөрсөн тавдугаар сард Бээжинд айлчилж, баяраа тэмдэглэж байлаа.

Хятадын тал өнөөдрийн байдлаар Москва мужид газрын тос, нүүрс, фосфорит гээд олон төрлийн ашигт малтмал олборлож, ойрын ирээдүйд титан, лити зэрэг газрын ховор метал олборлож эхлэхээр ажиллаж байна. Уурхайнууд нь мужийн хамгийн урд цэгээс баруун тийш Москва хотын хил хүрэх шахуу асар уудам нутагт хэдэн зуугаараа ид ажиллаж байна. Үр дүнд, уурхайн идэвхжлийн хэрээр байгаль орчин дордоно. Яг л эндээс орон нутгийнхны дургүйцэл, эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж, улс орон даяар хурдацтай тархах аюултай.

Үүнээс ямар ч нөхцөл үүссэн байгаль орчныг хамгаалан тэмцэгчид улс төржиж, даруй дайрах, довтлох тактикт шилжиж, энгийн иргэдийг бус Москва тэргүүтэй бүс нутгийн албаныхан, Путины захиргаадалтын тогтолцоог ганхуулна. Кремль өөрийн иргэдийн эсрэг гадаадын оролцоог дэмжсэн шийдвэр гаргаснаараа ирээдүйд яг л ийм нөхцөл байдал үүснэ. Хэрэв ойрын ирээдүйд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хатуу засаглал нуран унавал түүний шалтгаан нь улсынхаа зүрхэнд байгаль орчинд хамгийн их аюултай уул уурхай, боловсруулах үйлдвэр ашиглах зөвшөөрлийг Хятадын талд өгч үүд хаалгаа нээсэн Кремль өөрөө юм.

Холбоотой мэдээ

Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна
Монгол болон Казахстан Улсын иргэд хоёр улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо
ЗГ: "Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна
Монгол болон Казахстан Улсын иргэд хоёр улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо
ЗГ: "Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана
ЗГ: Газар тариалангийн үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ
ЗГ: Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрх хангагдаж буй эсэх тухай Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг хэлэлцлээ
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 83 өргөдөл, гомдол хүлээн авав
“Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 08, 09-ны өдрүүдэд болно
Улсын хэмжээнд АИ-92 автобензин 51 вагон байна
А.Амартүвшин: Чип төслийн хүрээнд 5000 айлын гэр, байшинг дулаалж байна
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он