Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Төсөв батлагчид харамласан мөнгөнийхөө төлөөсөнд алба хаагчдаа золихоо хэзээ зогсоох вэ

2024/01/25

Онцгой байдлын салбар онцгүй гэдгийг мэдэрсэн өдрүүд өнгөрч байна. Гэхдээ ямар үнээр мэдэрсэн гээч, гурван алба хаагчийн амь насаар. Оны өмнөхөн нэг алба хаагч, он гарснаас хойш бас нэг алба хаагч амиа алдсаныг тооцвол таван эрдэнэт хүний амь насаар онцгой байдлын салбар онцгүй болсныг мэдэрлээ. Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Дөрвөн хүний дунд нэг хувцас хэрэглэл бий” гэж өөрийнхөө амаар хэлсэн. Салбар хариуцсан дарга нь ч, онцгойгийн алба хаагч нар ч арван жилийн турш төсөв хангалтгүй, хувцас хэрэглэл хангалтгүй гэж хэлсээр байтал дарга нар нүдэн балай чихэн дүлий байсаар өнөөтэй золгожээ. Том дарга нарыг нүд оруулж, сонор цэлмэх хүртэл үндсэндээ 20  гаруй алба хаагчийн амь нас хэрэгтэй байж. “Баатрууд” гэх шошготой ч нэдэр дээрээ гар нүцгэн алба хаагч нар ослын өөдөөс нүүр тулсаар арван жил өнгөрчээ.

Одоогоос яг арван жилийн өмнө Шангри Лагийн баригдаж байгаа барилгад гал гарахад өндөр барилга руу гарах техникгүй, нисдэг тэргээр унтраахаас өөр аргагүй гэж халаглаж байсан энэ салбар өнөөдөр яг л бахь байдгаараа байна. ОБЕГ-ын даргын албыг 2014 онд хашиж байсан Т.Дуламдорж хэлэхдээ “Манай алба хаагчдын ашиглаж байгаа усны даралт 35 м учраас 10 давхраас дээш гарахгүй, тийм учраас өндөр барилгад гарсан галыг нисдэг тэрэг ашиглан унтраахаас аргагүй” гэж байсан дөнгөж өчигдөрхөн ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Онцгой байдлын салбарт есөн давхраас дээш буюу 30 м-ээс илүү сунаж гал унтраах техникийн боломж байхгүй” гэж хэлснийг бүгд сонссон. Энэ бол манай төрийн байгаа царай.Г.Ариунбуян хувиасаа техник авалтай биш дээ. УИХ, Засгийн газар, хариуцсан сайд нь төсвийг нь шийдэж өгөх учиртай. Гэтэл асуудал гарах бүрд том дарга нар нь суудлаа хамгаалаад, ОБЕГ-ын даргаа л тонгорч байснаас биш асуудлыг углуургаар нь, системээр нь шийдсэн бодлого нэгээхэн ч үгүй.

Монголчууд шинэ нийгэмд хуучин хүрэмтэйгээ алхан орсноос хойш гамшгаас хамгаалах хууль бүү хэл ОБЕГ-ын ч чиг үүргийг тодорхойлоогүй байлаа. Бүтэн 13 жил газрын зураггүй, хууль эрх зүйн орчингүй явж ирсэн энэ салбар 2003 онд л хуультай болсон юм. Тухайн үед Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталсан ч хууль эрх зүйн орчин боловсронгуй болоогүй байсан тул анх баталснаас хойш 5-6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хамгийн сүүлд 2021 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр онцгой нөхцөлийн, цолны нэмэгдлээс гадна аймгийн төвөөс бусад суманд үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид таван жил тутамд 30 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлдэг болжээ. Энэ нь албанаас дүрвээд, ажиллах хүчгүй болоод байсан Онцгойгийн салбарт нэмэр болсон ч шийдэх олон асуудал байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг.

Улсын онцгой комиссын ээлжит хуралдааныг “том дарга” нар мэдээлэхэд мөрдөн шалгалтаар гэм буруутай этгээдийг тодруулсны дараа холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэж хэлнэ лээ. Хэлэх хэлэхдээ УОК-ын дарга нь шүү. Түүний хэлснээс харвал асуудал гарсны дараа салбар хариуцсан даргыг халаад өнгөрдөг хуучны тогтолцоо давтагдах нь. Дарга солилоо гээд асуудал шийдэгддэггүй, эрсдэл буурдаггүй гэдгийг болж өнгөрсөн үйл явдлууд батална. 2021 онд Гамшгаас хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байхад стандарт, алба хаагчдын хувцас хэрэглэл гэж хэд, хэдэн удаа хэлэлцсэн боловч тухайн үед улстөрийн өнгөнд дарагдаад өнгөрсөн. Хамгийн сүүлд 2024 оны төсвийг хэлэлцэж байхад ч Шадар сайд болон Сангийн сайд нарын хооронд улстөрийн хэрүүл өрнөснийг уншигч та харсан л байх. Гэлээ гээд стандартын хувцас хэрэглэл багатай, “гар хоосон” аврагч нар аюулын өөдөөс нүүр тулсаар иржээ.

Сүүлийн хоёр жилд хүний үйл ажиллагаатай холбоотой осол огцом нэмэгдсэн гэх Статистикийн хорооны судалгаа байна. Ийм төрлийн осол 2022 онд 3920 байсан, 2023 онд 4031 болж нэмэгдсэн байна. Зөвхөн 2023 онд гэхэд л объектын гал түймэр 12 сар дараалан өссөн үзүүлэлт бий. Энэ хооронд ОБЕГ-ын төсөв 55.1 тэрбум байсан бол энэ онд төсөв нь нэмэгдэж 83 тэрбум төгрөг болсон. Гэхдээ ихэнх нь урсгал зардалдаа урсдаг тул яг байндаа очиж тусдаггүй нь ийм учиртай.

 “Аврах ажиллагааны багаж хэрэгслийн хувьд 47-48 хувьтай байгаа. Үүнийг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Бид аль болох улсын төсвийг харахгүйгээр гадаадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд аврах, гал унтраах тусгай зориулалтын багаж, хэрэгслийн хангамжийг сайжруулахад анхаарч байна” гэж ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян ярьж байсан юм.

Улстөрийн өнөө маргаашийн онооны төлөө олдсон ширээ, зоосон микрофон ашигласаар ирсэн намын дарга нар онцгой байдлын салбарыг, тэнд алба хааж буй аврагчдыг мэдрэхгүй бол улстөрийн хариуцлага тооцож өөрөө ч, өрөөлийг ч “цавчсаар” байвал эрсдэл шийдэгддэггүй гэдгийг урт биш ч 10 жилийн түүх бэлхнээ харуулна. Эцэст нь оны өмнөхөн “Эрсдэлийн үндэсний форум” болсон. Форумын үр дүнд 2002 оноос өмнө барьсан 7000 орчим барилга, тэр дундаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байрны 1760 барилгыг паспортжуулах, газар хөдлөлтийн тэсвэржилтийг хангах, хүчитгэх ажлыг эхний ээлжинд хийхээр боллоо гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлж байв. Энэ яалаа, үр дүн гарсан уу гэдгийг Шадар сайдаас асууя...

 

Холбоотой мэдээ

"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
ТББХ: “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг 73.9 хувь нь дэмжлээ
Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа
АТГ: Эрүүгийн 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Энгельсийн гудамжинд борооны ус зайлуулах шугам угсарна
Дүүжин замын тээврийн суурийн арматур, бетон цутгалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Нөөцийн махны үнэ хямдарчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он