Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Ч.Хүрэлбаатараас “Хотгор шанага”-ыг авсан солонгосчууд салах гэж үйлээ үзэж байна

2023/09/15

Увс аймгийн Бөхмөрөн суман дахь нүүрсний “Хотгор шанага”-ын уурхайн 51 хувийг Солонгосын “Korea Coal” корпорацид 10 сая ам.доллараар худалдсан асуудалд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар холбогддог. Хэвлэлээр олон удаа гарсан асуудал болохоор энэ талаар илүү нуршаад дэмий биз. Ямар ч байсан “Хотгор шанага” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл нэгэнтээ “Мөнгө дансаар орсон хуулга нь байхад Ч.Хүрэлбаатар чи бид хоёр “Хотгор шанага”-ыг зарсан, зараагүй гэж маргаад яах гэсэн юм бэ, миний найз” гэсэн үгийг шигтгээд орхиё.

Харин “Хотгор шанага”-ын уурхайн 51 хувийг 10 сая ам.доллараар худалдаж авсан солонгосчууд 2010 оноос хойш ёстой жинхэнэ “тамаа цайж” байгаа юм байна. 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн солонгосчууд ердөө 2013 оноос эхлэн тус ордын хувьцаагаа худалдах гэж чармайж иржээ. Алдагдалаа л нөхөж байвал бараг үнэгүй ав гэдэг өнцгөөс хандаж салахын түүс болж байгаа аж. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-ын Yonhap news агентлаг “Korea Coal корпораци 13 жилийн дараа Монгол дахь нүүрсний уурхайгаа зарах гэж байна” гэсэн мэдээлэл нийтэлж байв. Тус мэдээнд Монголын нүүрсний уурхайнуудын борлуулалтын нийт дүн, удирдлагын эрхийн урамшууллыг оруулаад ойролцоогоор 40 тэрбум вон болно гэж “Korea Coal” корпораци мэдэгдсэн тухай дурдсан байв. Гэвч худалдаж борлуулсан талаар мэдээлэл түүнээс хойш дуулдсангүй.

2010 онд “Хотгор шанага” нүүрсний уурхайн 51 хувийг энэ корпораци 10 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 10.9 тэрбум воноор худалдан авсан байдаг. Үүний дээр Biz.chosun.com сайтад 2016 онд гарсан нийтлэлээс харахад тэр үед л алдагдал нь 21 тэрбум вон болчихсон байж. Оруулсан хөрөнгө нь 30 тэрбум вон давсан тухай ч тэр нийтлэлд бий. Одоо чухам худалдаж авсан үнэ, хөрөнгө оруулсан дүн, алдагдал нь нийлээд хэд хүрч байгааг таамаглах арга алга. Ямар ч байсан 40 тэрбум воноор санал болгож байна гэдэг чинь алдагдал бол өнгөрч, бушуухан холдоё л гэсэн санаа байх.

Ер нь энэ 2016 онд Солонгосын Biz.chosun.com сайтад гарсан “30 тэрбумын хөрөнгө оруулсан уурхай 20 тэрбумын алдагдалтай явж байна” хэмээх нийтлэл нэлээд сонирхолтой. Тус нийтлэлд “Монголд нүүрсний уурхайд хөрөнгө оруулсан “Korea Coal” корпораци өдгөө 20 гаруй тэрбум воны алдагдал хүлээгээд байна. Гэтэл таван жилийн борлуулалтын нийт дүн нь 370 сая вон. Тус уурхайг гурван жилийн өмнөөс зарахыг хичээж байгаа хэдий ч худалдан авагч олдохгүй байж. Улмаар алдагдалтай ажиллаж байсан нь ч илэрлээ. “Korea Coal” корпораци Монголын Хотгор шанага уурхайд зөвхөн энэ онд (2016) хоёр гаруй тэрбум воны алдагдал хүлээсэн. 2011 оноос хуримтлагдсан алдагдал 21 тэрбумд хүрчээ. “Korea Coal” корпораци нь 2010 оны 12 дугаар сард тус уурхайг авч одоог хүртэл 30.3 тэрбум воны хөрөнгө оруулсан. 2010 оны үйл ажиллагааны тайланд “Үйл ажиллагааны дундаж ашгийн хувь 22.9 хувиар, 5.3 жилийн хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа нөхөж чадна” гэж хэтийн төлвийг гэгээлгээр тодорхойлсон байв.

Гэвч бодит байдал төсөөлснөөс дэндүү зөрүүтэй байж. 2011 онд тонн тутам нь 150 ам.доллар байсан битумэн нүүрсний үнэ тогтмол буурсаар энэ жилд (2016) 50 ам.доллар хүрсэн бөгөөд үйлдвэрлэл болон борлуулалт ч дагаад огцом буурсан байна. Жилд 300 мянгаас нэг сая тонн нүүрс үйлдвэрлэх анхны төлөвлөгөөнөөс эсрэгээр 2011-2015 онд нийт үйлдвэрлэл 103 мянган тонн байлаа. Борлуулалт ердөө 27600 тонн. Таван жилийн борлуулалтын нэгдсэн дүн ердөө 370 сая вон. 2014 онд уурхайн үнэ цэн унаж алдагдал 6.8 тэрбумд хүрч, үйлдвэрлэлийн хэмжээ буурсан хэдий ч ажилчдын хөдөлмөрийн зардал зэрэг тогтмол зардлууд гарсаар байжээ.

Тус корпорацийн зүгээс “Олон улсын нүүрсний үнийг таамаглах боломжгүй учраас ямар ч арга байгаагүй тал бий” гэж тайлбарлажээ. Тэгвэл улстөрчид тухайлбал, парламентын гишүүн Жон Ү Тэг “Бизнесийн ур чадвар муутай, татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж байдаг улсын үйлдвэртэй адил үйлдэл” гэж онцолсон. Хэтийн төлөв муутай “Хотгор шанага”-ын уурхайг ухах тусмаа алдагдал хүлээх асуудал болон хувирчээ. “Корей коал” корпораци 2013 оноос хойш Канад, Хонконг, Австралийн компаниудад хувьцаагаа худалдахаар ажиллаж байсан хэдий ч бүгд амжилт олоогүй юм” гэсэн байна.

Тэгэхээр “Хотгор шанага” хэмээх уурхайн 51 хувийг авсан Солонгосын тал хохирчээ. Хожсон гэвэл манай талаас худалдсан хүмүүс л байх. Нөгөөтэйгүүр энэ явдал Солонгосоос Монгол Улсад хөрөнгө оруулах итгэлийг ч нэлээд хөндөж, улс төрчид нь анхаараад эхэлснийг илтгэж байгаа юм.

Холбоотой мэдээ

457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
Хятадын улс төрийн томоохон уулзалтын үеэрх “эзгүй сандал"-нууд төлөөлөгчдийн хувьд сургамж болж байна
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Ц.Дагвадоржийн бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
Нөмрөгийн ДЦГ-ын биомассын дийлэнх нь түймэрт өржээ
Судалгаа: Хадгалах хугацааг уртасгахад ашигладаг хүнсний бодисууд нь хорт хавдар үүсгэдэг
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Монгол хүний амь яригдаж байхад “Оюутолгой” ХХК ОБЕГ-т ослын мэдээллээ өгөөгүй гэв
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он