Сэтгэгдэл 0
“ASEANPLUS NEWS”: Монгол Улсын Засгийн газар болон "Рио Тинто" Оюутолгойн төслийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиролцоонд хүрэв

Монгол Улсын Засгийн газар болон "Рио Тинто" (Rio Tinto) групп 17 жилийн өмнө байгуулагдсан Оюутолгойн төслийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиролцоонд хүрсэн талаар “ASEANPLUS NEWS” мэдээлжээ.
Энэхүү өөрчлөлт нь зэс, алтны уурхайн төслөөс Монгол Улсын хүртэх ирээдүйн өгөөжийг ойролцоогоор 13 их наяд төгрөгөөр (3.6 их наяд ам.доллар) нэмэгдүүлэх төлөвтэй байна. Мөн талууд Говийн бүсэд хэрэгжиж буй тус төслөөс ногдол ашиг хуваарилах ажиллагааг 2027 онд эхлүүлэхээр тохиролцжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал уг нэмэлт, өөрчлөлтөд төслийн зардлыг бууруулах арга хэмжээнүүд багтсаныг олон нийтийн сүлжээгээр мэдээлэв.
Зардлын нийт бууралт ойролцоогоор 30 их наяд төгрөг байхаар тооцоолж буй бөгөөд үүнд удирдлагын төлбөрийг бууруулах, давхардсан зардлыг хасах замаар 8 их наяд төгрөг, хувьцаа эзэмшигчийн зээлийн хүүг бууруулах замаар 22 их наяд орчим төгрөгийн хэмнэлт хийхээр тусгажээ. Монголын талын төлөөлөгчид мөн талууд 2027 онд ногдол ашиг хуваарилж эхлэх, төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх талаар харилцан тохиролцсоныг онцолжээ.

Хэлэлцээрийн дараа "Рио Тинто" компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт талуудын хамтын ажиллагаанд гарсан ахиц дэвшлийг онцолж,"Өнөөдөр бид хувьцаа эзэмшигчдийн гэрээнд томоохон өөрчлөлтүүдийг орууллаа. Бид хувьцаа эзэмшигчийн зээлийн хүү болон удирдлагын үйлчилгээний төлбөрийг бууруулсан. Энэ бол түүхэн ач холбогдолтой мөч бөгөөд маш чухал ахиц дэвшил юм. "Рио Тинто" компани Оюутолгойн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах, Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд Монгол Улстай хамтран ажиллах үүрэг амлалтаа бататгаж, талуудын багууд нэгдсэн шийдэлд хүрч, эцэслэн шийдвэрлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллах болно" гэжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.