
Увс аймгийн Тэс суманд боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар ЗӨСҮТ мэдээллээ.
Тандалт, судалгаагаар тухайн тохиолдол нь 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үхсэн хоньтой харьцах үедээ халдвар авсан байх магадлалтай байгаа аж.
Улмаар 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Зооноз өвчин судлалын төвд хийсэн молекул биологийн (PCR) шинжилгээгээр боом өвчний халдвар батлагдсан.
Өвчлөл бүртгэгдсэн голомтын бүсэд Увс аймгийн Зооноз өвчин судлалын төв болон Мал эмнэлгийн байгууллагын хамтарсан баг ажиллаж, тандалт судалгаа хийх, халдварын тархалтыг хязгаарлах, голомтын хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, шаардлагатай үеийн бэлэн байдлыг хангах, эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтэд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.