Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

ЗГ-ын ШҮҮР ажиллагаа агентлагийн дарга М.Даваабат нараас эхлэх үү

2023/02/14

-Сая гаруй төгрөгийн цалинтай хэрнээ 300 сая төгрөгийн байрыг бэлэн мөнгөөр авчээ-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгох тогтоол гарсан. Энэ хүрээнд шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шилэн гэсэн 5 ажиллагаа хэрэгжүүлнэ, ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 55 их наядад хүргэх боломжтой гэсэн тооцоо хийжээ. Иргэд ч үүнд нь ам сайтай байна. Монгол Улсыг туйлдуулж, ядрааж, ертөнцийн мухарт байлгаж байгаа зүйл бол авлига юм.

Тэр дундаа “Шүүр” ажиллагааны хүрээнд “Улс төр, нийтийн албанд ажиллаж байгаа орлогоос давсан хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй хүмүүсийг нийтийн албан тушаалаас шүүрдэн чөлөөлөх /Төрийн албан шимигчилж амьдардаг хүмүүсийг энэ ажиллагааны хүрээнд чөлөөлнө/” гэжээ. Сайн байна.

Тэгвэл энэ ажиллагааныхаа хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатыг шалгана уу. Тэрбээр Нийгмийн даатгалын сангийн нэмэлт санхүүжилтийг, сургалт, сурталчилгаанд зарцуулах нэрийдлээр тендер зарлахгүй ямар ажил хийгдсэн нь тодорхойгүйгээр ерөнхий нягтлан бодогч С.Баяртулгатайгаа хамтран шилжүүлж байгааг эх сурвалж мэдээлж байна.

Тэр дундаа М.Даваабатыг эдгээр шилжүүлсэн мөнгөний 50 хувийг бэлнээр нь буцаан авчруулдаг гэсэн яриа ч гарчээ. Тухайлбал, 2020-2022 онд хийгдсэн зарим гэрээнээс дурдвал “Улаанбаатар ньюс” ХХК 9 сая төгрөг, “Хэвлэл мэдээллийн харьцангуй зарчим” ХХК 9 сая, “Жансултан” ХХК 6 сая, “Англимитед графикс” ХХК 8.5 сая, “Гэрэлт никко” ХХК 5 сая, “Си Эн Ай” ХХК 10 сая, ХСЭШ нийгэмлэг 10 сая, “Ололт амжилт” сургалтын төв 30 сая, Мөнх тэмүүлэл продакшн 9.5 сая, “Мөнх чандмань” хүрд ХХК 10 сая, Баян зам тээвэрчдийн холбоо 7 сая, “Блэк метиорид” ХХК 10 сая зэрэг шууд шилжүүлэг хийсэн аж. Гэвч эдгээр компаниуд чухам ямар ажил гүйцэтгэсэн нь тодорхойгүй байна гэдгийг ч хэлэх хүн байгаа юм.

Өөр нэг сонирхолтой зүйл бол, М.Даваабатын сарын цалин сая гаруй төгрөг аж. Гэтэл 2022 оны 10 дугаар сард ашиглалтад орсон хотын ААА зэрэглэлд багтах байрлалтай тансаг зэрэглэлийн м2 нь 5.5 саяар үнэлэгдэх “Могул тауэр”-т 300 сая төгрөгөөр байр авахдаа 3 хуваагаад бэлэн мөнгөөр төлсөн тухай мэдээлэл бий. Чухам эндээс л “Шүүр” ажиллагаа эхлэх ёстой бус уу.

Мөн сургалтын эрх олгох, сургалт хийх, шалгалт авах гэх мөнгөний бизнес бас бий болгосон тухай мэдээлэл цацагдаад удаж байгаа. Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдээр дамжуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны шалгалтын мөнгийг хувийн дансаараа авдаг бөгөөд шалгалт ч авахгүйгээр сертификатыг нь 500,000 төгрөгөөр олгодог, сургалтын байгууллагуудыг шалгалтын хуваарьт оруулахдаа бас л тогтсон ханштай болсон талаар ч баримтууд бий. Манай сайтад ч өмнө нь ноцтой мэдээллүүд нийтлэгдэж байлаа. Тэдгээрийг эргэн сануулж, задалж, илүү олон баримттайгаар цувралаар хүргэж, холбогдох байгууллагад өгөхөд бэлэн байгаагаа энэ дашрамд дурдая. Энэ талаарх гомдол мэдээлэл ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд цөөнгүй очсон байдаг.

Учир нь, М.Даваабат болон түүний хамтрагчдын зарим но-той үйлдэл илрээд эхлэхээр төрийн мэдээллийн зарим урсгалыг хааж, архивын материалыг устгаж байгаа аж. Тухайлбал, шилэн дансны мэдээлэл харуулахгүйн тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн албан ёсны сайт www.habemt.gov.mn  ажиллахаа больж, аж ахуйн нэгж байгууллагуудтай хийсэн гэрээ, тайлан архиваас алга болж эхэлснийг эх сурвалжууд хэлж байна.

Хамгийн гол нь энэ үйлдлүүдийн дүнд тус байгууллагын үндсэн үйл ажиллагаа доголдох вий гэдэгт олон хүн санаа зовж байгаа юм. Тийм ч болохоор холбогдох яаманд удаа дараа мэдээллийг хүргүүлж байж. Гэвч тэр болгонд нь ямар нэгэн шалгалт, арга хэмжээ авалгүй өдий хүрчээ. Үүнийг бас улс төрийн хамаарал бүхий этгээдүүдтэй нь холбон хардаж болох юм. Энэ талаар эргэж тусад нь нийтлэх нь зүйтэй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нэгэнтээ “Шүүр ажиллагааны хүрээнд нийтийн албанд улс төрд нөлөө бүхий этгээдүүд болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон нийтийн албанд ажиллаж байгаа бүх хүмүүс хамаарна. Орлого олон нийтэд ил харагддаг байх, орлогоо нотолж чадахгүй бол ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авна. Хэрэв УИХ-ын гишүүн нэр холбогдвол эргүүлэн татна. Энэ бол том соёл. Тодорхой хэрэгт холбогдсон гишүүд өөрсдөө санаачилгаар бүрэн эрхээсээ татгалзаж, хэргээ шалгуулах хүсэлт тавьж байгаа нь сайшаалтай. Тиймээс энэ мэт ёс суртахууны соёл, шинэ үзэгдэл тогтож байна” гэж хэлснийг сануулъя.

Холбоотой мэдээ

Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийжээ
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулахад чиглэсэн төслийг шалгаруулна
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталлаа
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэллээ
Олон цахилгаан хэрэгслийг нэг дор зэрэг залгах нь гал гарах аюултай
ГССҮТ, Тайванийн “Tri-Service” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ сунгалаа
"Бүх цэргийн наадам'-ын цахим бүртгэл эхэллээ
Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгоно
Энэ сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулахад чиглэсэн төслийг шалгаруулна
Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийжээ
Ж.Мөнхбат аваргын гэрэлт хөшөөний нээлт боллоо
ХСҮТ-д хоёр сар хүлээгддэг байсан туяа эмчилгээг хоёр хоногт авдаг боллоо
ГЕГ: Гаалийн 9 түр агуулахад хугацаа хэтэрсэн 324 автомашин болон 30 гаруй чингэлэг бараа, бүтээгдэхүүн байна
Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он