Сэтгэгдэл 0
Владимир Путин. Орчин цагийн бүү хэл улаан өнгөөр буддаг социалист цаг үеийн Йосиф Сталинаас ч илүү урт хугацаанд атгах тэрбээр өнөөдөр тангараг өргөлөө. Дайн самууны үед өөрийн нөлөөллөө хадгалах, барууны хоригоос эдийн засгаа "амжилттай" хамгаалах, Засгийн газраа шинэчлэн бүрдүүлэх зэрэг амаргүй сорилт хүлээж байна. Гэхдээ Украины засаг захиргаа Путины засаглалын легитим чанарыг үл зөвшөөрөхийг дэлхий нийтэд уриалсан. Бараг л санамсаргүй байдлаар Кремльд хүрсэн түүний түүх яг л урансайхны зохиол гэлтэй. Борис Ельциний тойрон хүрээлэгчдээс зөв газраа, зөв цагтаа байсан нь өнөөг хүрсэн түүхийн эхлэл байсан гэж товч дүгнэж болно. Анхандаа тэрбээр либерал, ардчилсан үзэл баримтлалыг дэмжиж байгаа мэт харагдаж байсан ч яваандаа хуучин зөвлөлтийг санагалздаг болохоо хэд, хэдэн удаа ам алдсан билээ. Үүний нэг жишээ нь ЗХУ-ын задралыг “20-р зууны геополитикийн хамгийн том сүйрэл” гэж тодорхойлсон юм. Түүний засаглалыг товчоор дайн гэж болно. Өөрийн болон өрөөлийн ч, жижиг бас том ч, засаглалаа авч үлдэх зэргээр нь харсан ч засаглал болоод замнал нь “дайн” байлаа.
“Чи л эхлээд цохих ёстой”
2000-аад он. Өмнө нь хэний ч мэдэхгүй улстөрч Кремльд хүрэх болж, улмаар нэгэн ярилцлагадаа бага насаа дурссан байдаг. Социализмын үеийн нийтийн байранд бага насандаа хулгана хөөж буланд шахаж байснаа дурсахдаа энэ үгээ хэлж байжээ. “Буланд хавчуулагдана гэдгийг би тэгэхэд л ойлгосон” гэж байв. Путин бага залуудаа нутгийн том биетэй, хүчтэй хөвгүүдтэй тулах шаардлага байнга гарч байжээ. Тийм ч учраас биеийн тамир, тулааны спортоор хичээллэхээс өөр аргагүй болсон гэдэг. Хожим өөрийгөө “хулиган” гэж тодорхойлсон нь ч үүнтэй холбоотой. Олон нийтэд байнга л тулааны спортоор хичээллэж, хүчирхэг гэдгээ батлах гээд байдаг нь ч “пиар”-ын нэг сэжүүр. Санктын гудамжны долгионтой жилүүд түүний улстөрийн зам бөгөөд замналыг тодорхойлсон нь ч тохиолдлын зүйл биш. Владимир Путин ярихдаа “Тавин жилийн Ленинградын гудамжд надад нэг л дүрэм заасан юм. Хэрэв зодолдохоос өөр аргагүй бол эхлээд би л цохих ёстой” гэжээ.
Тэрээр Ленинградын улсын их сургуульд суралцаж байгаад 1975 онд КГБ-ийн агент болжээ. Зүүн Германд “ажиллаж” байхдаа Социалист лагерь хэрхэн нуран унахыг нүдээр харсан юм. Дрезден хотод 1985 онд ирээд 1989 онд зөвлөлт нуран унахтай зэрэгцэн эх орон руугаа хөлгийн жолоо залжээ. Жагсагчид Штасигийн төв байр руу дайрч, засаг хэрхэн унаж байгааг харахдаа төв засгийн газар ямархан хүчтэй болохыг мэдэж байсан ч тэр үед чимээгүй байсан тул байдал нэгэнт тодорхой болсныг ойлгожээ. Хожим нь Зөвлөлтийг санагалздаг нь ч үүнтэй холбоотой байж мэднэ. 1990-ээд оны эхээр КГБ түүнд хурандаа цол олголоо. Гэвч түүнийг даргалж байсан офицеруудын нэг Николай Леонов тийм ч сайн биш дундаж агент байсан гэж хожим дурссан нь бий.
Итгэмжит хүмүүсийн тойрон хүрээлэл
Дарга нарынх нь тодорхойлсноор дундаж агент байж болох ч итгэлт нөхдөө хэдийнээ ослсон байлаа. Яг одоо амжилтад хүрч, рублийн захаас атгасан хэд, хэдэн тойрон хүрээлэгчид нь КГБ-ын хамтран зүтгэгчид нь юм. Тэдгээрийн нэрс ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев гээд цааш явж өгнө. Владимир Путины жүдо бөхийн нэгэн цагийн дасгалжуулагч Анатолий Рахлин дурсахдаа “Тэр өөрийгөө баталсан хүмүүст л итгэдэг юм” гэжээ. Баталсан хүмүүст тэр итгэнэ. Итгэсний хэрээр баяжуулна. Британийн BBC агентлагт дурдсанаар багын найз Аркадий Ротенбергт Оросоос Крым хүртэл гүүр барих 3.5 тэрбум ам.долларын гэрээг олгожээ.
Орлогчоос оройлов
Ленинградын гудамжинд долгионтой өссөн бага нас нь түүнийг хотын дарга Анатолий Собчакийн дотоодын асуудал хариуцсан зөвлөх, өндөр үнэлэгдсэн ойрын хүрээний хүн болгож “дэвшүүлжээ. Собчакийн орлогч улс төрийн хүрээнд цойлж, Кремлийн зүг хараагаа сунгаж эхэллээ. Удаан хүлээх ч шаардлага байсангүй Холбооны аюулгүй байдлын албаны дарга, Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгйин даргаар томилогдож, Ельцины хараанд өртжээ. 1999 оны наймдугаар сарын 9-ний өдөр Ерөнхий сайдаар сонгогдон, улмаар Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч болох хүртэл дэвших болно.
Гэхдээ оройлох зам тийм ч ариун байсангүй. Ельцины Ерөнхийлөгчийн алба бүдгэрч цаад утгаараа Владимир Путинд ачаа оногдсоор байлаа. Яг үүнтэй зэрэгцээнд Москва хотод учир шалтгаан нь тодорхойгүй хэд, хэдэн дэлбэрэлт болов. Владимир Путин буруутанг тэр даруй тогтоож Чечений салан тусгаарлагчид гэж үзэн хуурай замын бүрэн хэмжээний дайралт эхлүүлэв. Нэр хүнд нь ч өссөөр 2000 оны гуравдугаар сард анхны бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр болсон билээ. Тэр Ерөнхийлөгч болж байхад Чечень алгуур “сүйрч”, олон мянган энгийн иргэн амиа алдсан юм. Гэвч асуудлууд ар, араасаа гарсаар байв. Ерөнхийлөгч болоод дотоодын анхны сорилт нь Курск цөмийн шумбагч онгоцны осол байлаа. Баренцын тэнгист осолдсон энэхүү гамшгаар 118 гишүүн бүгд амиа алдсан юм. Цөмийн цэнэгт хошуу тээвэрлэсэн нь анхнаасаа аюулгүй ажиллагааг зөрчиж, байршлын хэд, хэдэн алдаа гарсан нь ослын шалтгаан болжээ. Владимир Путин дотоодын нөөц бололцоонд тулгуурлана гэдгээ зарлаад олон улсын тусламжаас татгалзав. Тухайн үед АНУ болон Британи улс тусламжийн гараа сунгахад бэлэн гэж мэдэгдэж байсан ч татгалзсаар хөлгийн багийн бүх гишүүд амиа алдсан билээ. Уй гашууд автсан ар гэрийнхэн нь хэрхэн бухимдаж, Путин руу хашхирч байсныг зурагт гэрчилсэн юм.
Дөрвөн жилийн дараа Чеченийн босогчид өмнөх хариугаа авч Умард Осетийн Беслан хотын дунд сургуульд 1000 гаруй хүүхэд барьцаалав. Оросын тусгай хүчнийхэн барилга руу дайран орж цэргийн ажиллагаа явуулахад 330 хүн амиа алсдан билээ. Хожим нь барууны хэвлэлүүд болон дотоодын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олж мэдсэнээр ийм төрлийн халдлага болох мэдээлэл байсан ч холбогдох арга хэмжээ аваагүй нь тодорхой болсон. Владимир Путин оройд заларсан эхний жилүүд цус урсгасан, үймээн самуунтай байсан ч золоор нефтийн үнэ харьцангуй тогтвортой байж эдийн засгийг нь дэмнэсээр байлаа.
Баяртай, Америк

Засаглалынхаа эхний жилүүдэд барууныхантай, АНУ-тай найрсаг байлаа. 2001 оны 9-р сарын 11-ний өдөр Нью-Йоркын худалдааны ихэр цамхаг руу халдсаны дараа Владимир Путин тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буштай утсаар холбогдов. Тухайн үед гаднын төрийн тэргүүнүүдээс утсаар холбогдсон анхны хүн нь тэр байлаа. Дараа нь терроризмын эсрэг ажиллагааг Афганистанд явуулахад эв санаа нэгтэйгээ илэрхийлж, кампанит ажилд нь ч тусалсан билээ. Түүнчлэн барууны улс орнуудын ч батлан хамгаалах бодлогыг дэмжиж байгаа гэдгээ хдэ, хэдэн удаа илэрхийлж байв. Гэхдээ саймширхал тийм ч удаан байсангүй. КГБ-ын ажилтан байж байгаад Кремлийг хүчтэй шүүмжлэх болсон Александр Литвиненкогийн амь нас хохирсон хэрэг гарсны дараа барууныхан Путиныг өрсөлдөгчөө хороосон гэж мэдээлж эхлэв. Чухам үүнээс л Путин баруунхантай, АНУ-тай шөргөөцөлдөж эхэлсэн билээ. Дараа жил нь болсон Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр Владимир Путин АНУ-ын бодлогыг ил цагаан шүүмжилсэн. Тэрбээр “АНУ бол нэг л улс. Аль ч талаараа тэд хил хязгаараа давчихсан” гэсэн билээ. АНУ НАТО-гоор дамжуулж Төв Европт пуужингийн довтолгооноос хамгаалах систем бий болгож, Европ руу батлан хамгаалах тусламжаа нэмэгдүүлэх гэж байгааг шүүмжилсэн нь энэ.
Сем авгын эх оронтой муудалцсан нь цаагуураа барууныхантай муудалцах шалтгаан болж зүүн тал руугаа хүрээгээ тэлсээр байгаа НАТО-г шүүмжлэн, ОХУ-ын оршихуйд халдаж байна гэж ил цагаан илэрхийлэх болсон билээ.
Цэргийн хүчээр...
Үзэл санаагаар муудалцаж эхэлснээс ердөө жил хүрэхгүй хугацааны дараа 2008 онд Оросын арми Гүржийн нутагт цэргээ оруулав. Энэ нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан улс руу цэрэг оруулсан анхын тохиолдол болсон билээ. Гүрж тухайн цаг үедээ ардчилсан орон болохоор тэмүүлж, хэтдээ НАТО-д гишүүнээр элсэх гэсэн Саакашвилигийн амбицыг дарах гэсэн Путины илт бодлого байлаа. Абхаз, Өмнөд Осетод цэргээ оруулсныг барууныхан шүүмжилж, ОХУ-ын түрэмгийлэх бодлогын эсрэг өөр бодлого хэрэгтэй гэдгийг дохиолсон билээ.
Дохио дуугарснаас хойш зургаан жилийн дараа Украины газар нутгийн бүрэлдэхүүнд багтдаг Крымын хойгийг ОХУ булаан эзлэв. Ингэснээр Украины дайн 2022 оны хоёрдугаар сард бус 2014 онд эхэлсэн гэж тооцож болно. Найман жил гибрид шахуу дайн хийж байгаад Донбассын хоёр бүс нутаг Оросын төв засгийн газраас тусламж хүссэн гэх шалтгаанаар цэргээ оруулсан нь Европ тивд Дэлхийн 2-р дайнаас хойш тохиогоогүй цэргийн ажиллагааны эхийг тавьж, тэр нь одоо ч үргэлжилсээр байна. Анхандаа Европын улс орнуудыг Украинд тусална гэж төсөөлөөгүйгээр барахгүй байгалийн хийн гол нийлүүлэгч Орос болохын хувьд дайн хурдан дуусна гэж тооцоолж байсан. Гэвч тэгсэнгүй. Барууны улс орнууд Украиныг урт хугацаанд батлан хамгаалах тусламж үзүүлээд зогсохгүй НАТО-гийн стандартын зэр, зэвсгээр хангах болсон нь ОХУ-ын тэр дундаа Путины дургүйцлийг төрүүлсэн билээ. Энэ хооронд НАТО гишүүний эгнээг хоёроор нэмж байдлыг улам хурцатгав.
Путин цэргийн хүчийг хүсэмжилж байгаатай зэрэгцээнд засаглалд нь саад учирч эхлэв. Энэ бол хуулийн саад байлаа. Үндсэн хуулиар гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдохыг хориглосон тул Ерөнхий сайд болж байгаа мэт харагдсан ч улс төрийн хүч нь сарнисангүй. Дмитрий Медведев хэдэн жил Ерөнхийлөгч байх хооронд Ерөнхийлөгчөөр эргэн ирэхээр төлөвлөж хуульд ч өөрчлөлт оруулахаар болсон юм. Ерөнхийлөгчийн дүрээр эргэн ирмэгцээ хуульд өөрчлөлт оруулж, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших хязгаарыг арилгаж, тав, зургаа, долоо нас нь хүрдэг бол хэд ч дэвших боломжтой болгов.
Сөрөг хүчин үгүй
Түүнийг засаглахын хэрээр эсэргүүцэгчдийн тоо нэмэгдсээр байлаа. ЗХУ задарснаас хойш хамгийн том эсэргүүцлийн жагсаал 2011 онд болов. Оросын томоохон хотуудад Думын сонгууль булхайтай болж, луйвардсан гэх үндэслэлээр өргөн хүрээтэй жагсаал болжээ. Эсэргүүцлийн жагсаалын манлайлагч нь 90-ээд онд Ерөнхий сайдын орлогч асан Борис Немцов байлаа. Түүнтэй зэрэгцээнд “Нэгдсэн Орос” намыг луйварчин, хулгайчдын нам гэж ил шүүмжилдэг Алексей Навальный ч байв. Одоо тэд байхгүй. Борис Немцов 2015 онд Кремлийн ойролцоох гүүрэн дээр буудуулж амиа алдсан бол, Навальный 2020 онд мэдрэлийн бодисоор хордсон ч амьд үлдэж чадсан боловч 2021 оны 1-р сард хоригдож, гурван жилийн дараа шоронд нас барсан билээ.
Эх сурвалж: BBC/CNN/Politico/The Diplomat/FT/DW
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.