Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна

1 цаг 42 минут

XX зууны хагасаас эхлэн өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн “Байгалийн түүхийн музей”-н үйл ажиллагааг өргөжүүлэн байгалийн шинжлэх ухааны олон талт судлалыг хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр тогтоолоор “Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей” болгон шинэчлэн байгуулахаар шийдвэрлэсэн.

Музейн шинэ барилгыг 5 блок бүхий нийт 44,020 м2 талбайтай, барилга байгууламж байхаар төлөвлөн зураг төслийг “Хатанбаатар” ХХК, барилга барих ажлыг “Содон номин” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд гүйцэтгэж, одоогийн байдлаар гүйцэтгэл 75 хувь үргэлжилж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилгын явц, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, цаашид эрчимжүүлэх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, ашиглалтын өмнөх захиргаа болон тус музейн удирдлага зэрэг бусад албаны төлөөлөл бүтээн байгуулалтын ажилтай газар дээр танилцлаа.

Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутгийн “Их тэнгэрийн ам” -ны 66,332 м2 эзэмшил газарт баригдаж байгаа “Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей” ийнхүү шинэчлэн байгуулагдсанаар байгалийн юмс үзэгдлийн бүрэлдэн тогтох учир шалтгаан, түүний хувьсан өөрчлөгдөх зүй тогтол, төлөв байдал, устах үйл явц зэрэг ойлголт мэдлэгийг бүх нийтэд цогцоор хүргэхдээ техник технологийн ололтод тулгуурлан олон улсын түвшинд хүрсэн соёлын шинэ орон зай бий болох юм гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Туулын хурдны зам төслийг зах зээлийн дунджаас бага өртгөөр барина
“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
Туулын хурдны зам төслийг зах зээлийн дунджаас бага өртгөөр барина
“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
Хууль бусаар аргаль агнасан тохиолдолд 44 сая төгрөгөөр торгоно
Монгол Улс, БНСУ-тай Эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагааг шинэчлэв
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1641 хүнийг хамруулав
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн чуулганаар Монгол Улсад өгөх дүгнэлт, зөвлөмжүүдийг баталлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он