Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны нээлт боллоо

2024/05/07
Дорнод аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны нээлтийн ажиллагаа боллоо.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалын Стратегийн төлөвлөлт хариуцсан дэд командлагч хошууч генерал Скотт.А Уйнтер, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, АНУ-ын Олон улсын Аюулгүй байдлын инстетутийн сургагч багш Шон Остон нарын хүндэт зочид оролцсон юм.
 
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ ““Говийн чоно” сургалт, дадлагад гадаад улс орны гамшигтай тэмцэх чиглэлээр мэргэшсэн байгууллагын төлөөлөл оролцож, өөрийн улс орны болон бүс нутгийн гамшгийн үеийн бэлэн байдал, шуурхай хариу арга хэмжээ, эрэн хайх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төлөвлөлт, стандарт, сайн туршлага, сургамж дүгнэлтээс манай орны аврагч нар болон мэргэжлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад эх орондоо суралцах боломжийг олгож байдаг нь энэ арга хэмжээний онцлог. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний гамшигтай тэмцдэг арга зүй, туршлагыг хамтран, биечлэн туршиж үздэгт энэхүү дадлага, сургуулийн үр дүн, ач холбогдол оршиж байна.
 
Олон улсад гамшгийн эрсдэлийг нийгэм, эдийн засгийн дан ганц нэг салбарт сөргөөр нөлөөлөх байдлаар авч үздэг байсан үе өнгөрч, системийн хэмжээнд авч үздэг болсон. Аливаа гамшгийн эрсдэлийг улс орны эдийн засаг, нийгэм, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, худалдаа, байгаль орчин, хүн амын эрүүл мэнд, соёл, боловсрол, амьжиргаа зэрэг бүхий л салбарт хор хөнөөлөөр нь, нөлөөлөх байдлаар нь авч үзэн, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлдэг болоод байна.
 
Иймд өнөөдрийн энэхүү сургалт, дадлагаас олж авсан мэдлэг, туршлага бидэнд гамшгийн бэлтгэл, бэлэн байдлаа хангах, чадавхаа нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг нягтруулах, учирч болзошгүй эрсдэлийг системийн хэмжээнд үнэлж дүгнэн, эрсдэлийг бууруулах, стандартыг хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан төлөвлөхөд онцгой өгөөжтэй үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Энэ удаагийн дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, яам, агентлаг, гамшгаас хамгаалах улсын албад, Дорнод аймгийн удирдлага, зүүн бүсийн Онцгой байдлын байгууллага зэрэг 30 гаруй байгууллагын 250 орчим ажилтан, алба хаагч, олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагын төлөөллүүд болоод Австрали, Бангладеш, Канад, Энэтхэг, БНСУ, Лаос, Малдив, Непал, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Турк зэрэг нийт 14 гадаад улсын 70 гаруй төлөөлөл оролцож байна.
 
Дорнод аймаг нь тэгш тал зонхилсон газар нутагтай, хээрийн өвслөг ургамал ихтэй, ой, хээрийн түймрийн эрсдэл өндөртэй, хүчтэй цасан болон шороон шуурга, үер, их хэмжээний цас орж зудын гамшиг тохиолддог бүс нутаг. Тиймээс сургалт, дадлагын хөтөлбөрийг бүс, орон нутгийн гамшгийн төрөл, эрсдэлт хүчин зүйл, нөхцөл байдал, онцлог, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээнд тулгуурлан боловсруулж, “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд дадлага сургууль явагдах юм гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан Пусан хотын номын сантай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан Пусан хотын номын сантай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
Хууль бусаар агнасан тарвагыг ЗӨСҮТ-д шилжүүлэн өгчээ
Баруун бүсэд гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах чиглэлээр санал солилцов
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр нэг сая тонн нүүрс баяжууллаа
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Дүүжин замын тээвэр төслийн тулгуур баганыг суурилуулах ажил үргэлжилж байна
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ
Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа
Б.Мөнх-Эрдэнэ ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг, тамирчдын ялалтын салхийг хагаллаа
ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын таван бөх зодоглоно
Маргааш УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган эхэлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он