
Монгол Улсын иргэн Э.Шинэбаяр нь өөрийгөө Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ), Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-т ажиллаж байсан мэтээр танилцуулж, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад “гадаадын иргэнийг Монгол Улсад урьж ирүүлэх, виз болон оршин суух зөвшөөрлийг гаргаж өгнө” хэмээн их хэмжээний санхүүгийн хохирол учруулсан үйлдэл гаргасан байна.
Мөн тухайн иргэн нь гадаадын иргэдийг хууль бусаар Монгол Улсад оршин суулгах, улмаар албадан гаргах зөрчилд оруулах зэргээр хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл удаа дараа гаргасан нь тогтоогдсон тул холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар шийдвэрлээд байна.
Иймд гадаадын иргэнийг Монгол Улсад урих, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Гадаадын иргэн, харьяатын газрын Зөвлөгөө, мэдээллийн утсаар, цахимаар болон биечлэн хандаж, зөвлөгөө мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авахыг анхааруулж байна.
Түүнчлэн дээрх байдлаар хохирсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох мэдээллийг ирүүлэх, мөн Цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.