
Нийтийн тээврийн бодлогын газраас нийтийн тээврийн чиглэл, нэршлийг төлөвлөхдөө хүн амын нягтаршил, зорчих хөдөлгөөний урсгал, зорчигчийн тоо гэх мэт олон чиглэлээр судалгаа хийж төлөвлөдөг. Энэ удаа дээрх судалгаан дээр үндэслэн дараах 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг иргэдэд ойлгомжтой, нэг стандарт мөрдүүлэх үүднээс өөрчилж буйг мэдэгдэв.
Энэхүү өөрчлөлт 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө.
Нэршилд өөрчлөлт орсон автобусны чиглэлүүдийн маршрут, цагийн хуваарь, тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт орохгүй, зөвхөн чиглэлийн өмнөх үсэг өөрчлөгдөж байгааг анхаарна уу. Жишээ нь: Ү:20 байсан бол Ч:20 болж өөрчлөгдөж байгаа гэсэн үг.
Чиглэлтэй холбоотой мэдээллийг 70044040 дугаараас авч болно. Мөн Нийтийн тээврийн бодлогын газрын сайт болон пэйж хуудаснаас авах боломжтой.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.