Сэтгэгдэл 0

Дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан өндөр барилга, орон сууцны дээврийн цас, мөс хайлж, ойр орчимд явган зорчиж буй иргэдийн дээрээс мөс унах, гэмтээх аюул үүсэж болзошгүй байна.
Иймд иргэд та бүхэнд барилга байгууламжийн орчимд зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Мөн байгууллага, аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоо, иргэд өөрсдийн эзэмшлийн барилга, орон сууцны дээврийн цасыг цаг тухайд нь цэвэрлэж, мөс унах аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.