Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Кибер орчинд хууль бусаар халдсан хэргийг шүүхэд шилжүүллээ

1 цаг 51 минут

Прокурорын байгууллага 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,710 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,589 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 763 хэрэг шинээр нээж, 383 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Прокурорын байгууллага 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,710 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,589 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 763 хэрэг шинээр нээж, 383 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 179, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 92, Өмчлөх эрхийн эсрэг 73, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 7, Авлигын эсрэг 5, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг 3, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Эдийн засгийн гэмт хэрэг тус 2 байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал

- С.Г нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөрт холбогдох зөрчлийн хэргийг удаашруулах ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор зөрчил шалган шийдвэрлэж буй албан хаагчид хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-д зааснаар, түүнээс хахууль авсан О.Ж-д Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- М.М нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагын данснаас бараа материал худалдан авсан мэтээр нэр бүхий компани руу шилжүүлсэн мөнгийг бусад иргэний дансаар дамжуулан авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Б.М нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдалгүй, шалгалтад тэнцсэн мэтээр гэрчилгээг гаргуулан авч өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

- Б.А нь Монгол Улсад “iptv”-ийн үйлчилгээ үзүүлэгч платформын хамгаалалтын системийг эвдэж, 30 гаруй төрлийн кино, контент хуулбарлаж, телеграмм хуудсанд байршуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 /Кибер орчинд хууль бусаар халдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд

- А.А нь Монгол Улсад “iptv”-ийн үйлчилгээ үзүүлэгч платформын хамгаалалтын системийг эвдэж, 130 гаруй төрлийн кино, контент хуулбарлаж телеграмм хуудсанд байршуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 /Кибер орчинд хууль бусаар халдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны тойргийн шүүхэд,

- Г.Э нь НҮБ-ын 1961 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын I жагсаалтад багтдаг каннабисын ургамлын мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсаас захиалж олон улсын шуудан илгээмжийн газраар дамжуулан Монгол Улсын хилээр нэвтрүүлж, хууль бусаар олж авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.рэг тус бүр 7, Авлигын эсрэг 5, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг 3, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Эдийн засгийн гэмт хэрэг тус 2 байна.

Холбоотой мэдээ

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногт 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Кибер орчинд хууль бусаар халдсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногт 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
Авто худалдааны төвийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" энэ сарын 6-16-ны өдрүүдэд болж байна
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна
Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ
Сар шинээр зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа
Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө
Хөрөнгийн зах зээлийн оролцогчдын зардал буурах нөхцөл бүрдлээ
Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, гишүүд шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он