Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

А.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъя

1 цаг 41 минут

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг богино, дунд хугацаанд бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтын талаар хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотой зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөн ихсэж, гол гудамж, замууд ачаалж байна. Тухайлбал, "Нарантуул", "Дүнжингарав", "Бөмбөгөр" зэрэг томоохон худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөнөөс үүдэж Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамжууд ачаалж, худалдааны төвүүдийн уулзварын нэвтрүүлэх чадвар 40 хүртэл хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иймд, Замын хөдөлгөөний удирдлагын төв Тээврийн Цагдаагийн албатай хамтран гэрлэн дохионы зохицуулалтаас гадна тодорхой байршлуудад алба хаагчдыг байршуулан, ачааллыг тэнцвэржүүлэхээр ажиллаж байна” гэв.

Ажлын хэсгийн гишүүд сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой хийж буй замын хөдөлгөөний зохицуулалтын талаар санал солилцож, НИТХ-ын дарга А.Баяр дараах чиглэлийг өглөө.

Нэгдүгээрт, зах, бөөний төвүүд уртасгасан цагаар ажиллах боломжтой эсэхийг худалдаа эрхлэгч, түрээслэгчидтэй уулзаж, тодорхой болгоё. Түүнчлэн, уртасгасан цагаар ажиллахыг дэмжиж буй эсэхийг иргэдээсээ асууя.

Хоёрдугаарт, амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэхийг иргэдээсээ мөн асууя. Иргэдийн саналд үндэслэж, сар шинийн баярын өдрүүдэд түгжрэлгүй шинэлэх боломжтой хувилбарыг боловсруулъя.

Гуравдугаарт, баярын өдрүүдийн замын хөдөлгөөний байдлыг шууд дамжуулалтаар үзүүлье. Ингэхдээ Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерын дэлгэцээс биш хамгийн их түгжирдэг цэгүүдэд шууд дамжуулалтын баг ажиллуулж, иргэдийг мэдээллээр хангая. Мэдээллийг дамжуулах суваг олон бөгөөд хүртээмжтэй байх ёстойг анхааръя гэдгийг онцоллоо гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Хуурамч дугаартай 587 тээврийн хэрэгсэл илрүүлжээ
Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хуурамч дугаартай 587 тээврийн хэрэгсэл илрүүлжээ
Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав
А.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъя
Энэ онд ашиглалтад орох “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна
Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр жилд 101 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц шатахууны зардлыг бууруулна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав
Д.Рэнцэндорж: Хийн түлш утаа тортоггүй, ашиглахад хялбар, үнийн хувьд боломжийн байна
АТГ: Хэрэг бүртгэлтийн 3, мөрдөн байцаалтын 1 хэрэгт нийт 21 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
Хуванцрын хог хаягдал байгаль орчинд том дарамт үзүүлж байна
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он