Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Улс орон даяар агаарын чанарын автомат хяналтын сүлжээ ажиллаж эхэллээ

1 цаг 45 минут
Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацитай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төсөл 2023-2026 онд хэрэгжиж байна.
 
Энэхүү төсөл нь Монгол Улсад агаарын чанарын мониторингийн шинэ тогтолцоог бүрдүүлж, өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод хязгаарлагддаг байсан хяналтыг улс орон даяар өргөжүүллээ. Өнөөдрөөс эхлэн бүх аймаг, нийслэлийг хамарсан мониторингийн сүлжээ бодит цагийн мэдээллээ иргэдэд хүргэж эхэлж байна.
 
Төслийн хүрээнд 8.9 сая ам.долларын төсөвтэй уг төслийн хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд дараах үзүүлэлтүүдийг хэмжих агаарын чанарын автомат станцууд суурилуулж байна.
 
Үүнд:
 
Хүхэрлэг хий (SO₂),
 
Азотын ислүүд (NO₂),
 
PM2.5, PM10 тоосонцор,
 
Озон (O₃),
 
Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), цаг уурын үндсэн үзүүлэлтүүд орно.
 
2024 онд Дархан-Уул, Орхон аймагт 6 үзүүлэлт хэмжих станц суурилуулсан бол 2025 онд 19 аймагт агаарын чанар болон цаг уурын үзүүлэлтүүдийг хэмжих анализаторуудыг суурилуулж дууссан байна.
 
Мөн агаарын чанар, цаг уурын үзүүлэлт хэмжих хөдөлгөөнт лаборатори-ийг Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хүлээлгэн өгөөд байна. Чадавх бэхжүүлэлт төслийн хүрээнд 21 аймагт тоног төхөөрөмжийн тохиргоо, засвар үйлчилгээний сургалт, БНСУ-д 2 удаа (нийт 50 албан хаагч), Улаанбаатар хотод 3 удаа (50 орчим албан хаагч) сургалтыг зохион байгуулжээ.
 
Агаарын чанарын мэдээллийг MAMIS программ-аар боловсруулж, agaar.gov.mn нэгдсэн платформоор дамжуулан иргэдэд бодит цагийн горимоор хүргэж байна.
 
Энэ нь Цаг уур, орчны шинжилгээний газрын хувьд зөвхөн хэмжилт хийх бус, өгөгдөлд суурилсан үйлчилгээ, олон нийтэд ойлгомжтой, нээлттэй мэдээлэл түгээх шинэ чиг үүрэг-ийг бий болгож байна.
 
2025 онд БОУАӨ-ийн сайдын тушаалаар орчны Шинжилгээний хэлтсийн албан хаагчдад байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгосноор хэмжилт–хяналт–шийдвэрийн уялдаа бодитоор хэрэгжиж эхэллээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 
 

Холбоотой мэдээ

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
Улс орон даяар агаарын чанарын автомат хяналтын сүлжээ ажиллаж эхэллээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Худалдаа, олон нийт, үзвэр үйлчилгээний барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт зохион байгууллаа
ЗГ: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна
ЗГ: Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа
ЗГ: Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажил үргэлжилж байна
Тэмээчин бүсгүйчүүд Геннисийн амжилт тогтооно
ЗГ: Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны төлөвлөгөөтэй танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өгөв
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он