
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн З.Төмөртөмөө хэд хэдэн асуудалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр “103 дугаарт дуудлага өгөхөд үйлдэл ихтэй, 1-3 цаг хүлээлгэдэг, түргэний машинууд нь хүрэлцээгүй. Энэ олон асуудлаа үе үеийн удирдлагууд нь яагаад өмнө нь танилцуулж, шийдвэрлэхгүйгээр өнөөдрийг хүргэсэн юм бэ. Иргэд түргэн тусламж дуудаад хэдэн цаг хүлээж байхад танай харьяа түргэн тусламжийн газрын дарга нь хувьдаа түргэний машин ашиглаж байгааг юу гэж ойлгох вэ.
Энэ мэт асуудлаа яаж шийдэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга танд ямар ажил хэрэгч санал байна вэ” гэв. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүчин чадлыг ирэх сарын 1-ний дотор нэг багаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр дуудлага хүлээн авах чадамжийг 10-15 хувиар нэмнэ.
Мөн түргэний машины хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийн хүртээмжээс шалтгаалж дуудлага удаашрах тохиолдол гардаг. Мөн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 103 дугаарт дуудлага авах оператор нь мэргэжлийн эмч бус цагдаа, хүчний байгууллагаас байгаа нь дуудлагыг зөв эрэмбэлэхэд учир дутагдалтай байна. Хөнгөн дуудлагыг нэн яаралтай эрэмбэлж бүртгээд, Нийслэлийн түргэн тусламжийн төв рүү шилжүүлэх процесс удааширдаг учраас зорилтот, тусламж яаралтай хэрэгтэй иргэнд шуурхай хүрэхгүй, цаг алдах тохиолдол их байна” гэдгээ учирлалаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.