Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох үндэсний хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ

1 цаг 47 минут

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан үндэсний хэмжээний нийгмийн оролцооны хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Монголын аутизмын холбооны НҮТББ-ын зөвлөх Л.Алтангэрэл нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус хөтөлбөрийн эхний үе шат энэ ондоо хэрэгжих бөгөөд эхний ээлжид судалгаа, хэрэгцээг тодорхойлж, туршилтын сургуулийг сонгоно. 2027-2028 онд бодитоор турших, сургалт, сургалтын орчны шинэчлэлийг хийнэ. Хөтөлбөрийн III үе шат 2028–2030 онд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд үнэлгээ хийх, өргөтгөх, бодлого болон стандартад тусгах ажлыг зохион байгуулна.

Санамж бичиг байгуулснаар олон улсын тэр дундаа Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхэдтэй харилцах, хөгжүүлэх туршлагыг судлан, боловсролын байгууллагад болон нийгэмд үе шаттайгаар нутагшуулах боломжтой боллоо. Ингэснээр хүүхдэд ээлтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, хүртээмжтэй боловсролын болон нийгмийн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдгийг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр онцоллоо.

Талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

  • Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдийн талаарх үндэсний хэмжээний судалгаа, дата мэдээллийн санг бүрдүүлнэ.
  • Олон улсын, тэр дундаа Япон улсын шилдэг туршлагыг судалж, нутагшуулна.
  • Хүртээмжтэй сургалтын орчин, дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулна.
  • Багш, мэргэжилтний мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, харилцан суралцах орчныг бүрдүүлнэ.
  • Сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйг шинэчлэх, хүүхэд төвтэй сургалтын загварыг нэвтрүүлнэ.
  • Аутизмтай хүүхдийн талаарх нийгмийн эерэг ойлголт, хүлээн зөвшөөрлийг нэмэгдүүлнэ.
  • Үндэсний болон олон улсын түвшний чуулга уулзалт, семинар, туршлага солилцооны арга хэмжээ зохион байгуулна.
  • Монголын аутизмын холбооноос боловсруулсан гарын авлага, материалуудыг хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээнэ.
  • Япон Улс, JICA болон олон улсын байгууллагуудтай урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Холбоотой мэдээ

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлнэ
Өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох үндэсний хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авчээ
“Алдар” спорт хорооны баг, тамирчид холимог багийн улсын аварга боллоо
Г.Занданшатар: Бөөрөлжүүтийн станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байвал ОХУ-аас эрчим хүч импортлох шаардлага үүсэхгүй
Сэрэмжлүүлэг: Иргэдийг төөрөгдүүлэн, залилж байна
Сүхбаатар аймагт өрнөж буй аж үйлдвэржилт, ажлын байр нэмэгдүүлсэн бүтээн байгуулалтуудыг бодлогоор дэмжинэ
ЭТТ: 192 мянган тонн нүүрс арилжлаа
ЭТТ: ISO 37301:2021, ISO 37001:2016 стандартын давтан баталгаажуулалтын хөндлөнгийн аудит эхэллээ
Н.Сэлэнгэ Дэлхийн цомын аварга боллоо
Орны чанарт анхаарч, эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг сайжруулна
Г.Баасандорж: Гаалийн хяналтын бүсэд ажиллах эрэлч нохойн тоог нэмэгдүүлэх шаардлага үүссэн

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он