Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Орны чанарт анхаарч, эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг сайжруулна

1 цаг 49 минут

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, УИХ-ын Гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын  гишүүн С.Амарсайхан,  ЭМДЕГ, НЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүдийн хамт Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцон, тодорхой шийдэлд хүрэв.  



Налайх Эрүүл мэндийн төв нь дүүргийн 40 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа магадлан итгэмжлэгдэж, ISO-9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтүүлсэн ба нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг бүрэн үзүүлэн ажиллаж байна. Нийт 241 хүний орон тоотой бөгөөд 32.6 хувь нь эрдмийн зэрэг цолтой аж.



Одоогоор 283 оношийн хамааралтай бүлгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 2025 онд тус эрүүл мэнд төв 238,7 мянган эрүүл мэндийн тусламж үзүүлснээс 141 мянган амбулаторийн үзлэг, 70 мянган оношилгоо шинжилгээ, 6474 хэвтэн эмчлүүлэх тусламж үзүүлж, 47 мянган иргэнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Авто замын огтлолцолд байрлалтай учраас осол гэмтлийн шалтгаант тусламж багагүй хувийг эзэлдэг байна. Иймд гэмтэл, мэс заслын тусламж үйлчилгээгээ илүү хөгжүүлэн ажиллаж байгаа аж. 2025 онд 6187 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч ажилласан бөгөөд цаашид түргэн тусламжийн үйлчилгээний чадавх, машины хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлэв.



НЭМТ нь 2021 оноос гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноос хойш НДШ, ЭМД-д өр төлбөр хуримтлагдаж, санхүүгийн тулгамдсан асуудал үүссэн тул нэн түрүүн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн 2025 онд Төрөх эмэгтэйчүүдийн тасгийг бүрэн завсарласан бөгөөд шарлалтын фото аппарат, амьсгалын аппарат, жирэмсний унтуулгын аппарат зэрэг тоног төхөөрөмж шаардлагатай байгааг тус төвийн эмч, ажилтнууд хэллээ. Налайх дүүргийн хэмжээнд жилдээ 650-700 гаруй эх амарждаг ба хүн амын өсөлт эрчимтэй нэмэгдэж байгааг онцлов. 


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: 2026 онд эрүүл мэндийн  салбарын хөрөнгө оруулалт 5.5 дахин нэмэгдсэн. Энэ нь гаднын хөнгөлөлттэй зээл, тусламж зэрэг хөрөнгө оруулалтууд байгааг дурдаад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 21 аймагт гэмтэл, харвалт, шигдээс, эрчимт эмчилгээ, түргэн тусламжийг сайжруулах 225 сая ам.долларын төслийг Засгийн газар, УИХ-аар соёрхон баталсан. Уг төслийн хүрээнд сэргийлж болох нас баралтыг бууруулан, аймаг орон нутагтаа яаралтай түргэн тусламжийг түргэн хүргэдэг болох чадавхыг бэхжүүлэн, нийслэл рүү чиглэсэн төвлөрлийг задлах тогтолцоо бүрдэнэ. Сэргийлж болох нас баралтыг бууруулах том зорилгыг ойрын гурван жилд хийнэ" гэлээ. 


 
Иймд гэмтэл, яаралтай, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг илүү анхаарч хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлээр зарим тусламж үйлчилгээгээ хийх боломжуудыг эрэлхийлэх, НЭМГ-аас энэ асуудалд анхаарч дэмжиж ажиллахыг хэлэв. Өр төлбөрийн асуудалтай эрүүл мэндийн байгууллагуудын өрийг шийдвэрлэхээр ЭМЯ-аас тооцоолол гарган, энэ сараас зургаадугаар сар хүртэл үе шаттайгаар хуваарилалт хийж ажиллана. Налайх эрүүл мэндийн төвийн тухайд нэн түрүүн нийгмийн баталгаа нь алдагдаж байгаа ажилтнуудынхаа даатгалын асуудалд онцгой анхаарч шийдэхийг Г.Байгаль даргад санууллаа.

 

Холбоотой мэдээ

Сэрэмжлүүлэг: Иргэдийг төөрөгдүүлэн, залилж байна
Сүхбаатар аймагт өрнөж буй аж үйлдвэржилт, ажлын байр нэмэгдүүлсэн бүтээн байгуулалтуудыг бодлогоор дэмжинэ
ЭТТ: 192 мянган тонн нүүрс арилжлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сэрэмжлүүлэг: Иргэдийг төөрөгдүүлэн, залилж байна
Сүхбаатар аймагт өрнөж буй аж үйлдвэржилт, ажлын байр нэмэгдүүлсэн бүтээн байгуулалтуудыг бодлогоор дэмжинэ
ЭТТ: 192 мянган тонн нүүрс арилжлаа
ЭТТ: ISO 37301:2021, ISO 37001:2016 стандартын давтан баталгаажуулалтын хөндлөнгийн аудит эхэллээ
Н.Сэлэнгэ Дэлхийн цомын аварга боллоо
Орны чанарт анхаарч, эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг сайжруулна
Г.Баасандорж: Гаалийн хяналтын бүсэд ажиллах эрэлч нохойн тоог нэмэгдүүлэх шаардлага үүссэн
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй, оюутанд ээлгүй байна
Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 52 сум цагаан зудтай байна
Баянхошуу хот орон сууцжуулалт төслийн II ээлжийн 226 айлын барилга угсралтын ажил үргэлжилж байна
Нийт 1200 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорь ашиглалтад оруулжээ
“Улаанбаатар хот-Рашаант сум-Улаанбаатар хот” чиглэлд нийтийн тээвэр явна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он