Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ханын материал хот орон сууцжуулалт төслийн газар чөлөөлөлт 98 хувьтай байна

2 цаг 12 минут

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 229 дугаар тогтоолоор 2025-2028 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн мега төслүүдийг хэрэгжүүлэх хөтөлбөр зарлагдсан. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1259 дугаар захирамжаар тус байгууллагыг дээрх 16 мега төслийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчмын нийт 20,6 га талбайг хамарч байгаагаас эхний ээлжийн Б2 хэсэгчилсэн 12,6 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн 1800 айлын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс Констракшн” ХХК болон “Конконсалтинг” ХХК-ийн түншлэл шалгарч 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн НОСКГХДТ/02 дугаартай “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамтран ажиллах гэрээ”-г байгуулаад байна. Нийслэлийн ерөнхий архитекторын баталсан 2025 оны 04 дүгээр сарын 11- ний өдрийн №2025/00-389 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан ба барилгажилтын төлөвлөлтөд одоо байгаа 5 дугаар хорооны барилгыг нүүлгэн шилжүүлэх /буулгах/ зайлшгүй нөхцөл байдал үүссэн байгааг шийдүүлэхээр албан хүсэлийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн.

Өнөөдрийн байдлаар төслийн нөлөөлөлд өртсөн 213 нэгж талбарын газар чөлөөлөлтийн ажил 98 хувьтай үргэлжилж байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. 

Барилгын ажлын зураг төсөл одоогийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд эх загвар зураг Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжлийн зөвлөлийн хурлаар орж дэмжигдээд байна. Мөн инженерийн шугам сүлжээ, гадна цахилгааны асуудлаар "УБЦТС" ТӨХК-тай зөвшилцөх ажлууд 2026 оноос эхлэн хийгдэж байна.

Шинээр баригдах хороолол нь орон сууц, соёл, үйлчилгээний төв байхаар зураг төсөлд тусгагджээ. Тухайлбал, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, спорт цогцолбор болон худалдаа үйлчилгээний төвүүд багтсан байна. Төлөвлөлтийн хувьд нийт талбайн 50 хувийг нийтийн эдэлбэр, ногоон байгууламж, авто зогсоолд зориулсан нь оршин суугчдын тав тухыг хангасан шийдэл болжээ.
Төсөл бүрэн хэрэгжсэнээр 3000 айл өрх шинэ, тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэхийн зэрэгцээ иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамж нэмэгдэж, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах юм.

Холбоотой мэдээ

Бүгд Найрамдах Казахстан Улсад ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ
Дорнод аймагт сэргээгдэх эрчим хүч, агро парк, ухаалаг хүлэмжийн аж ахуйн төслүүдийг бодлогоор дэмжинэ
Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт COP17-г албан ёсоор танилцууллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Бүгд Найрамдах Казахстан Улсад ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ
Дорнод аймагт сэргээгдэх эрчим хүч, агро парк, ухаалаг хүлэмжийн аж ахуйн төслүүдийг бодлогоор дэмжинэ
Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт COP17-г албан ёсоор танилцууллаа
Зарим бүс нутгаар үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл байдал үүсэж байна
Ханын материал хот орон сууцжуулалт төслийн газар чөлөөлөлт 98 хувьтай байна
Монгол, Хятад хоёр улс байгаль орчны хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов
Монгол Улс АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн Зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар Давост уулзав
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн инженерийн суурь дэд бүтцийг иж бүрэн шийдвэрлэж байна
Хархорум хотыг бүтээн байгуулах үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо
Эрчим хүчний томоохон эх үүсвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгдэв
ЦЕГ: Их хэмжээний мансууруулах бодис биедээ авч явсан этгээдүүдийг илрүүлжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын холбооны улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав
Хууль зүйн байнгын хороо ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг 8 үе шаттайгаар зохион байгуулжээ
Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл маргааш хаагдана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он