Сэтгэгдэл 0

Цагдаагийн байгууллагаас нэгдүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдан борлуулж байсан 1 бүлгийн 4 этгээдийг баривчилжээ.
Дээрх этгээдүүд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 67.6 грамм бодисыг биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг хэмжээ нь 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний эрсдэлтэй бөгөөд энэхүү хууль бус эргэлтийг таслан зогсоолоо.
Цагдаагийн байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Эх сурвалж: ЦЕГ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.