
Хүйтэн өдрүүд ойрын 3-4 хоногтоо үргэлжлэх тул хүйтэн цаг агаарт тохируулж хувцаслах, ичлэг сайтай хоол хүнс хэрэглэх, удаан хугацаагаар гадаа байхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалаарай.
-Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг шалгах
-Осгож, хөлдөхөөс сэргийлж дулаан хувцаслах
-Аян замд гарахдаа тээврийн хэрэгсэлдээ нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл авч явах
-Хөдөө орон нутгийг зорихдоо цасны гинж бэлтгэх, машиныхаа хөлдөлтийн түвшинг шалгах
-Авто замд мөстөлт үүсэх тул огцом тоормослох, хурдтай зорчихоос зайлсхийх
-Эрс хүйтрэл нь гал түймэр гарах болон, нүүрстөрөгчийн дутуу ислийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс та аюулгүй халаалтын эх үүсвэр ашиглаж байгаа эсэхээ шалгах
-Мөн илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, өндөр настай хүмүүс хальтирч унахаас болгоомжлох
-Тэжээвэр амьтдыг хамгаалах зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.