Сэтгэгдэл 0

Цахим орчинд “Хос дээл оёно” гэх зарын дагуу холбогдож, 250,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлж залилуулсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан залилагчид иргэдийн хэрэгцээ, шаардлага дээр тулгуурлан залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байна.
Иймд иргэн та цахим зар, үйлчилгээний үнэн зөв байдлыг сайтар нягтлах, баталгаагүй зураг, зард итгэн урьдчилгаа шилжүүлэхгүй байх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.