Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Хэвлэлийн эрх чөлөө БООГДЛОО” цуглаан зохион байгуулна

2024/05/02
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Олон улсын Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хэвлэлийн хурал зохион байгууллаа. “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо буюу гавлагдав” акц зохион байгуулна гэдгээ мэдэгдэв. Монгол Улс өнгөрсөн жилүүдэд Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, боомилсон хууль тогтоомжийг удаа дараа УИХ-аар батлан гаргаж, мөрдөн хэрэгжүүлж байна. Үүний улмаас ардчиллын суурь болдог Хэвлэл мэдээллийн салбар хумигдах, боогдох, хязгаарлагдах нөхцөл үүсэв. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй ажиллагсдын эрх ашиг ихээр зөрчигдөх боллоо. Эдгээр асуудлыг сөхөж гаргах, гарц шийдлийг хэлэлцэх, салбараараа асуудлаа ярилцах нь энэ удаагийн цуглааны гол чиглэл байх нь ээ.  

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:
 Монгол Улсад өнөөдөр 600 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хэвлэлийн байгууллагууд ойролцоогоор 4500 орчим хүн ажилладаг. Тэдгээрийн эрх ашгийг хамгаалах төв байгууллага бол Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл юм. Биднийг ажил үүргээ хийхэд саад болдог олон хууль, эрх зүйн зохицуулал байна. “Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүний хувьд хоёр удаа хүсэлт тавьсан. Бидэнд тодорхой хэмжээний зөвлөмж өгч, манай улсад ирж Эрүүгийн хуулийн зүйл заалтаар яллагдагчаар татагдаад байгаа сэтгүүлчидтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцан төр, засгийн удирдлагуудад зөвлөмж өгөх хүсэлтүүд гаргасан. Харин МСНЭ-ээс тавьсан хүсэлтүүдийн хариу бол Олон улсын сэтгүүлчдийн холбооноос төр засгийн удирдлагууд болон холбогдох хүмүүст ил захидал илгээж байгаа. Ил захидлын албаны ёсны хувилбарыг тавдугаар сарын 3-ны хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр танилцуулж, ирсэн зөвлөмж, шаардлагуудыг төр засгийн удирдлагуудад гардуулж өгнө. Үүний зэрэгцээ улс төрийн намуудад 2024 оны 4 дүгээр сарын 15 өдөр уриалга гаргасан байгаа. Энэхүү уриалга нь намууд УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтдаа Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хуулийн заалтуудыг засаж залруулахад анхаарч, амлалт өгөхийг хүссэн. Мөн 2024 оны 05 дугаар сарын 03 өдөр Сүхбаатарын талбайд Улс төрийн намууд ирж МСНЭ-ийн уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурж, нэгдэхийг уриалж байна.
 
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Г.Ариунчулуун:
-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол Олон улсын сэтгүүлчдийн нэгдсэн холбооны албан ёсны гишүүн байгууллага. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Олон улсын сэтгүүлчдийн нэгдсэн холбоотой нэгдсэн уриан доор, эв санаа нэгтэй тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр өглөө ирсэн мэдээллээр энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг "Сэтгүүл зүй байгаль орчны хямралын эсрэг нүүр царай болно” гэсэн уриатай тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ уриаг дэмжиж буйгаа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл илэрхийлсэн. Мөн дотоод нөхцөл байдлын улмаас Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр дотооддоо чиглэсэн акц зохион байгуулахаа танилцуулж, зөвлөлдсөн. Энэ дагуу Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооноос Хэвлэлийн эрх чөлөөний асуудлын тусгасан шаардлагыг Монголын төр засагт ирүүлж буй. Үүнийг бид 5 сарын 3 өдөр та бүхэнд танилцуулна.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Мэргэжлийн ёс зүй, хууль эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа 
-Бидэнд мэргэжлийн эрх ашгийг хамгаалсан хуулийн зүйл заалт, эрх зүйн орчин алга. Сүүлийн үед сэтгүүлч яаж энэ мэдээллийн олж авч нийтэлсэн бэ гэж буруутгаж эхлэх ч ял тулгаж шалгахдаа шууд л иргэн болгоод тохож байна. Би хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг сэтгүүлч учраас энэ зүйлийг мэдээлсэн юм гэхээр сэтгүүлч гэж хэн юм бэ, сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашиг гэж  юу юм бэ гэдгийг баталгаажуулсан хуулийн зохицуулалт алга. Хэрэв худал мэдээлэл эрүүгийн гэмт хэрэг юм бол шүүхээр орж байж үнэн, худлыг нь тогтоох ёстой биз дээ. Түүнд үндэслэж бусдыг гэм буруутай эсэхийг тогтооно гэдэг зарчим хаана байна вэ. Мэргэжлийн үйл ажиллагаа, хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж байгаа хавх шиг олон заалтуудыг чөлөөлөх хэрэгтэй. Төрийн нууц гэсэн хэмжээ хязгааргүй нэрэн доор бүхнийг хуулиар халхавчилж нууж байна. Үүнийг нь олж илрүүлж, мэдээлэл түгээсний төлөө Хэвлэл мэдээллийнхнийг буруутгаж, хуулиар далайлгаж байна.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхий Нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр:
-Өнгөрсөн жилүүдэд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг бид “ЮНЕСКО”-гийн гаргасан уриагаар тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жил ч эв санаа нэг гэдгээ илэрхийлсэн. Дотооддоо тулгамдаж буй асуудалд тулгуурлан Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өнгөрүүлнэ. Бид Хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчноо анхаарахгүй хөсөр хаяж ирсэн. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа ажилчдыг хамгаалдаг хууль, эрх зүйн орчин байхгүй. Жишээ нь, зураглаачийн биед хэн дуртай нь халддаг, камер, техникийг эвдсэн жишээ олон.  Гомдол гаргаад явахаар зураглаачийн биед халдсаныг хамгаалах хууль, эрх зүйн орчин байдаггүй. Ерөнхий хуулийн зохицуулалтаар л шийдэгддэг. Гэтэл өмгөөлөгч, хуульч, шүүгч, цагдаагийн алба хаагчийн биед хүрэх төдийд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Тэр салбарт ийм эрх зүй, хуулийн хамгаалагдсан орчин үйлчилж байхад хүний эрхийн хамгаалагч, Ардчиллын суурь салбар болох хэвлэл мэдээллийнхэнд хамгаалалт алга. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг НҮБ-ын конвенцоор хүний эрхийн хамгаалагчид гэж үзсэн байдаг. Гэтэл биднийг хамгаалах ямар ч хууль, эрх зүйн орчин алга. Харин эсрэгээрээ бидний эрхийг хязгаарлаж, үйл ажиллагааг боомилсон 14 орчим хууль үйлчилж байна. Үүнийг үе шаттай засаж сайжруулахад Хэвлэл мэдээллийн салбарынхан нэгдэх цаг болжээ. Тиймээс 5 сарын 3 өдрийн 10:30 минутад бүгд Сүхбаатарын талбайд уулзъя. 

Холбоотой мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан Пусан хотын номын сантай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан Пусан хотын номын сантай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
Хууль бусаар агнасан тарвагыг ЗӨСҮТ-д шилжүүлэн өгчээ
Баруун бүсэд гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах чиглэлээр санал солилцов
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр нэг сая тонн нүүрс баяжууллаа
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Дүүжин замын тээвэр төслийн тулгуур баганыг суурилуулах ажил үргэлжилж байна
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ
Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа
Б.Мөнх-Эрдэнэ ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг, тамирчдын ялалтын салхийг хагаллаа
ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын таван бөх зодоглоно
Маргааш УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган эхэлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он